Эх, хүүхдийн эндэгдэл бүс нутгуудад буурахгүй байна гэв
ЭМЯ, ЭХЭМҮТ-өөс өнөөдөр “Эх яагаад эндэв? 2012-2015” судалгааны үр дүнг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ Монгол улс, эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад ахиц гарсан хэдий ч эх, хүүхдийн эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эх хүүхдийн эндэгдлийн харьцаа, түвшин өндөр байна.

Өнөөдрийн танилцуулах уулзалт нь Монгол улс Мянганы хөгжлийн зорилтоо дүгнэж, “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хөтөлбөрийн хүрээнд хүрэх зорилт, шалгуур үзүүлэлтийг  оновчтой тодорхойлох, эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр гарсан эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр хэрэгжих гэж буй цаг үед болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Иймд ялгавартай байдлыг арилгахад чиглэсэн, эхийн эрүүл мэндийн талаарх нотолгоонд суурилсан, мэдээлэлд тулгуурласан арга хэмжээ төлөвлөхөд энэхүү уулзалтын үеэр гарсан санал дүгнэлтийг анхааралдаа авч ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.