Прокурорын газраас анхааруулж байна

Сүүлийн үед хүмүүс байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, ууланд авиралт хийх явдал ихэсч, улмаар тухайн агшныг харуулсан фото зургаа өөрөө дарж /олны хэлж заншсанаар Селфи хийж/ твиттер, Facebook хуудсанд байршуулах нь ихэссэн. Энэ нь зарим тохиолдолд өөрийн болон бусдын амь насыг эрсдэлтэй нөхцөл, байдалд хүргэсээр байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоноос 2 км зайд байрлах Дулаанхаан уулын урд энгэрт Улаанбаатар хотын харьяат иргэн,30 настай, эмэгтэй энэ сарын 10-ны өдөр уул руу зураг авна гэж ганцаараа яваад халтирч унан, толгойдоо гэмтэл авсны улмаас тусламж дуудаж чадалгүй улмаар осгож амь насаа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарчээ.

Иймд иргэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж явах, өөрийн болон бусдын амь насанд аюултай нөхцөл байдал бий болгохгүй байх, анхаарал болгоомжтой байхыг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ичиг 2017-02-16 15:52:02
    прокурорт өөр хийх ажил алга уу
  • LOL 2017-02-16 10:54:18
    ХАХА, ЭНД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ЯМАР ХАМАА БАЙНАА, ЁСТОЙ ДҮҮРЧИХСЭН ГАРУУД ШҮҮ, ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ДАГУУ Л АЖЛАА ХИЙГЭЭЧ ДЭЭ, ШАЛ ДЭМИЙ ЮМ ХИЙЖ ЯВАХ ЮМ