БНСУ-д суралцаж буй оюутнууд малчдад туслах аян өрнүүллээ

БНСУ дахь “Монгол Оюутны холбоо”-ноос өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхүүдэд туслах аяныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Тодруулбал, тус улсад суралцаж буй Монгол оюутнууд болон ажиллаж, амьдарч буй Монголчуудынхаа дунд “Дулаан өвөлжье” аянг өрнүүлжээ.

Аяны хүрээнд нийт 2.7 сая төгрөг цугларсөн бөгөөд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн болох Д.Таяа, М.Жаргалсайхан, Г.Өлзий-Орших нар хандивын мөнгийг ОБЕГ-ын “Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж”-ийн газрын дарга Я.Гантөмөрт хүлээлгэн өгсөн байна.

Оюутнуудын зүгээс хандивын хүрээнд цугласан мөнгөөр малчдад хэрхэн бодит байдлаар тусалж болохыг мэдэхгүй байгаа учраас Онцгой байдлын албанд хүлээлгэн өгч, малчдад шаардлагатай тусламжид зарцуулахыг хүсчээ. 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.