Утаан дундах бараан амьдрал

Нийслэл хотын иргэдийн дийлэнхийг буюу 60 гаруй хувийг гэр хорооллын оршин суугчид эзэлдэг. Тэгвэл тэнд амьдарч байгаа иргэдийн аюулгүй амар тайван амьдрах орчин нөхцөл нь тун тааруу. Өвлийн улиралд  утаагаар амьсгалж, угаадсан дээрээ хальтирч унан тэмтчин гүйгээд л. Энэ бол жирийн л нэг үзэгдэл. Гэр хороололд амьдрахад үүнээс гадна өөр олон асуудал тулгардаг. Гэр хорооллын харанхуй гудамж ёстой л нэг шар тос аманд өөрөө гүйгээд ороод ирлээ гэдэг шиг л гэмт хэрэгтнүүдийн хувьд хамгийн тохиромжтой орчин. 

Нийслэлийн харанхуй гудамжинд гарч буй хэрэг нийт гэмт хэргийн 15-25 хувийг эзэлж байна. Үүний  дийлэнх хувийг дээрэм, булаалт, танхайн хэргүүд эзэлдэг бөгөөд хэргийн эзэн нь тэр бүр олддоггүй байна. Сонгинохайрхан, Баянзүрх  дүүргүүдэд гэр хороолол хамгийн их байдаг бөгөөд энд гэмт хэрэг гарах нь элбэг байна.

Уг нь хотын захын гэр хорооллыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгоно гэж үе үеийн хотын дарга нар амладаг ч гудамжнууд харанхуй хэвээрээ. Жил бүр  төсвөөс гэрэлтүүлэгт зориулж өч төчнөөн төгрөг зарцуулдаг ч захын хорооллын автобусны буудлын зам дагуу хэдэн ёлтойсон гэрэл тавьж нүглийн нүдийг гурилаар хуурч орхидог. Харин эдгээр гэрэл нь асахаасаа асахгүй нь их гээд хэлэхэд хилсдэхгүй болов уу.

Зам дагуу бус нөгөө уулын орой, талийгаачдын газартай хаяа дэрлэн, буудлаасаа хэдэн зуун метрийн цаана амьдардаг иргэдийн өдөр бүр явдаг харанхуй гудамжнуудын дунд л гэрэл гэгээ уг нь хэрэгтэй баймаар. Гэтэл зөөлөн сандалдаа шигдэж суусан паартай байшинд амьдарч буй дарга нар тэнд очиж үзээгүй болохоор гэр хорооллын иргэдийн зовлонг даанч нэг ойлгохгүй юм даа.

Ерөнхий  боловсролын сургуулиуд хүрэлцээ муугаас гурван ээлжээр хичээллэн оройн 20 цагт тарах тохиолдлууд байдаг. Ийм орой тарсан дунд сургуулийн охид харанхуй гудманд хэн нэгэн хар санаатантай таарч амьдралдаа арилхааргүй хар толботой хоцорвол хэн хариуцах вэ. Энэ мэт харанхуй гудамж, гэр хорооллыг тойрсон асуудал зөндөө байна.

Хот төлөвлөлт алдагдаж эмх замбараагүй газар олголт, дэд бүтэцгүй хөдөөгөөс хот руу шилжин ирэгсэд бүгд л гэр хорооллыг өдрөөс өдөрт тэлсээр байна. Хүн ам ихсэх тусам тухайн нутаг дэвсгэр улам боловсронгуй болж өнгө засч хөгждөг  байтал манайд эсрэгээрээ эргэж улам л ухраад байх шиг. Бүхэл бүтэн 21-р зуун техник технологийн эрин зуунд ирсэн хүмүүс өнөөдөр тог  цахилгаангүй амьдарсаар байна.

Хотын хүн амын суурьшсан нутаг дэвсгэрийн 60 гаруй хувийг хамарч байгаа гэр хороолол нь хүчдэл муутай цахилгааны шугам, ус түгээх байр, холбоожилтоос өөр дэд бүтэцгүй шороон зам, хөглөрсөн хог хаягдал, ногоон байгууламжгүй гудамж бохирдсон хөрс, агаартай нөхцөлд байгаа бөгөөд энд ядуу, нэн ядуу амьдралын баталгаажих түвшингээс  доогуур орлоготой иргэдийн ихэнх нь амьдарч байна.

Гэр хорооллын айлуудын ил задгай бие засах газар, муу усны нүх, жижиг хогийн цэгүүдээс  хөрс, агаар ихээхэн хэмжээгээр бохирдож халдварт өвчин гарах, тархах үндсэн шалтгаан болж байна. Бохир усны зайлуулах системгүй гэр хорооллын эргэн тойрны хөрсний бохирдлыг инженерийн хангамжтай орон сууцны орчныхтой харьцуулахад химийн бодисын бохирдолт 28,5 дахин, нянгийн бохирдолт 10 дахин их байгаа нь судалгаагаар нотлогдсон байна. Сүүлийн жилүүдэд гэр хорооллыг барилгажуулах газрыг нь байраар солих, газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулах замаар утаа болон хөрсний бохирдлоосоо салах олон арга танилцуулж байгаа ч энэ нь бүрэн хэрэгжихэд  ихээхэн цаг хугацаа шаардана. Энэ хооронд гэр хороолол өдрөөс өдөрт тэлж утаан дундах бараан амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр байна.
 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шаа 2017-02-24 13:17:27
    монголд төрсөндөө өөртөө аюгуй гутарчийн арчаагүй улс
  • baagii 2017-02-19 13:06:05
    ger horoololiin dahin tulublult eniigee zambaraatai emh tsegtstei hiih heregtei . ger horoololgui hot bolgo tegeed boloo
  • saraa 2017-02-18 20:40:39
    setgehuig uurchil sain bna uu tanaas asuuh zuil bna tanii heleed baigaa jijghen hyamd bair zunduu bna gesen bna nadad haanas olj bolohiig helj uguuch bayrlalaa
  • Сэтгэхүйг өөрчил 2017-02-18 14:44:31
    Багаасаа гэр хороололд өссөн хүн байранд амьдрах сэтгэхүй байхгүй байх. Гэр хорооллын хүүхдүүийг байранд амьдарахын сайхныг тайлбарлаж сурталчлавал дээр байх.
    • Сэтгэхүйг өөрчил 2017-02-18 14:45:57
      Байранд амьдаръя гэсэн чин сэтгэл байвал жижигхэн хямдхан байр зөндөө л бн
  • Irgen 2017-02-17 13:48:47
    Az jargaltai ulaanbaatar hot geed bayariin tsenguun boloo biz dee haanaas iim baraan amidraliin zurag taviad bn aa. 10,20 jiliin umnuh zurag l bn shdee
  • Батаа 2017-02-17 05:07:33
    Өрх бүрийн яндангаас утааны татвар ав би өгнөө хөдөөнөөс ирэх нүүдлийг энгэж л зогсооно
  • өвгөн 2017-02-17 04:02:50
    үгүй түрүү үеийн хотын удирдлага сайн шийдсэн гээд байсан даа, сансар худлаа бичив, эвэл асуудлыг шийдэхгүй шоудаж бна, хотын удирдлагад ажил хийдэг хүн бна у, ...
  • инженер 2017-02-17 02:11:48
    Оросын сайт дээр Улаанбаатарыг дэлхийн хамгийн бохир хот гээд баахан зураг тавьсан байгааг эрхэм "дээдсүүд" үзэв үү.