Орос-Монголын харилцаа хурдацтай хөгжиж байгааг онцлов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченког өчигдөр/02.16/ хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Эрхүү хот дахь Ерөнхий консул Л.Амарсанаа, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон харьяа агентлагийн дарга нар, ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, тус улсын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Б.А.Курбатова, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Б.А.Говорин, Эрхүү мужийн Боловсролын сайд В.В.Перегудова болон бусад албаныхан оролцов.

Энэ үеэр хотын дарга ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченко болон бусад албаныхны хийж буй ажлын айлчлалд амжилт хүсээд “ОХУ-ын Эрхүү муж манай улстай олон жилийн түүхэн харилцаатай явж ирсэн. Өнөөгийн энэхүү харилцааны эхлэл өнгөрсөн зууны эхээр тавигдсан түүхтэй.  Одоо ч манай 2 улсын эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаа уламжлагдан үргэлжилсээр байгаа. 2014 оноос ОХУ-руу визгүй зорчдог болсноор манай улсын иргэд чөлөөтэй зорчиж, аялах боломж бүрдсэн. Бид бүхэн эдийн засаг, нийгэм, зам тээвэр, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хэрэгтэй байгаа юм. Цаашид хамтын харилцаа өргөжин, олон жил уламжлагдан үргэлжлэх болно гэдэгт итгэж байна” гэв.

ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченко “Сүүлийн жилүүдэд Орос-Монголын харилцаа хурдацтай хөгжиж байгаа. Тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагаа түлхүү байгааг онцлох нь зүйтэй байх. Сурагч солилцоо болон оюутан залуус их, дээд сургуульд олноор суралцдаг. Тэдний сурах нөхцөл боломжийг жил ирэх тусам нэмэгдүүлсээр байгаа. Ерөнхийдөө 2016 оны судалгаагаар 2 талын хамтын ажиллагааны үр дүн маш эерэг хандлагатай байсан. Эрхүү муж Улаанбаатар хот хооорондоо ах дүүгийн найрамдалт харилцаатай. Тиймээс хамтын ажиллагаагаа маань ирэх жилүүдэд илүү шинэ төвшинд хүрэх байх гэдэгт найдаж байна” гэлээ. Тэрбээр Улаанбаатар хотод Эрхүү мужийн төлөөлөгчийн газар буюу Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын хөгжлийн агентлагийг өнөөдөр/02.16/ нээж байгааг онцлон хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2017-02-17 02:31:54
    Зеруулээд УБ хотын худалдааны тевийг Эрхууд нээгээч.Жоохон юм зарчмаар байна.Ойлгож байна уу?Та нарт энийг шийдэх мозги байгаа болуу?