Дэлхийн цом: Манай бөхчүүд Туркийн багт ялагдлаа

Иран улсын Керманшах хотноо эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөө тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээний “Б” хэсэгт орсон Монголын шигшээ баг хоёрдугаар тойрогт туркийн багтай өрсөлдөж 3:5 онооны харьцаагаар хожигдлоо.  Манай бөхчүүдээс 70кг-ийн жинд Г.Мандахнаран, 97 кг-ийн жинд Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо нар өрсөлдөгчөө ялсан байна. Харин 57кг-д С.Батболд, 61кг-ийн жинд Э.Ням-Очир, 65кг-д Б.Батмагнай, 74 кг-ийн жинд Б.Анхбаяр, 86кг-д П.Өнөрбат нар ялагдал хүлээжээ.

Барилдааны дүн, 3:5

57 кг   С.Батболд                   - Сезарь Акгуль, цэвэр ялагдсан

61 кг   Э.Ням-Очир               - Эрдоган Чингисхаан, 2:4

65 кг   Б.Батмагнай               - Сефа Аксой, 3:9

70 кг   Г.Мандахнаран          - Якуп Гор, 6:0

74 кг   Б.Анхбаяр                  - Ислам Килич, 1:12

86 кг   П.Өнөрбат                 - Селим Яшар-Кортоев, 1:10

97 кг   Ө.Батзул                     - Фарук Акон, 7:4

125 кг Н.Золбоо                    - Риза Йлдырым, 6:2


Өнөөдөр манай бөхчүүд Ираны багтай барилдана.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.