АН “хэнийд” нүүгээд оччихов

Энэ байшинг угаасаа С.Эрдэнийх гэдэг юм. Гэвч тэр өөрөө хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Минийх биш л гэнэ. Бүр “Шонхортауэр” гэдэг хаяг хадчихаад л гүрийгээд байдаг эр.
 
Уг нь С.Эрдэнийн барилга мөн юм байна гэдгийг хоёр жилийн өмнө сэтгүүлч Л.Болормаа агсан сурвалжлан хөөж явсаар нотолжээ. Харамсалтай нь үүнийг бичсэнээсээ хэдхэн сарын дараа өөд болсон байдаг. Мөн түүний бичсэн “Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага” өнөөдөр хуруу дарам цөөн мэдээллийн сайтын архивт байна. Томоохон сайтуудад нийтлэгдсэн нь устсан гэсэн мэдээлэл компьютерийн дэлгэц дээр гарч ирж байна

Сэтгүүлч Л.Болормаа агсан тэрхүү сурвалжлагаараа “Шонхор тауэр”-ийн эзэн нь С.Эрдэнэ гэдгийг хэлээд өгсөн байгаа юм.
 
Тухайлбал “…Бэрхшээлтэй хүүхэд залууст хамаатай юм хум энэ байшинд байна уу гэж үүдний жижүүрээс лавлав. Нэг төрийн бус байгууллага дөрөвдүгээр давхарт бий гэлээ. Хүүхэд залуусын боловсролыг дэмжих төгс эрдэм сан ТББ” хэмээх асар том хаяг гаднаа байрлуулсан байсан. Асуулаа. Танайх ийм хүүхдүүдийг хэрхэн дэмждэг юм бол гэж. Сан бололтой юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй бол манай захирлууд ярилцаж байгаад дэмжлэг гаргаж болдог гэх зэргээр хариулав.
 
Монголын Сагсан бөмбөгийн холбоо хэмээх 50 орчим жилийн өмнө байгуулагдсан холбоотой өрсөлдөн С.Эрдэнэ дарга Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулж орхисон, одоо хоёр холбоо олон улсын тэмцээнд тамирчнаа явуулах гэж би чи хэмээн булаалдан үе үе хэрэлддэгийг спортын андуудаас сонсч байсан билээ. Ер нь улстөрчид маань их спортын элдэв холбооны ерөнхийлөгч болох хоббитой болжээ, сүүлийн үед. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ аппаратын ажилтнуудаа “Шонхор тауэр”-т байрлуулдаг бололтой, Цамхагтай хүн чинь тэнд юугаа оруулах нь өөрийн хэрэг. Гол нь анх барилгын хашаан дээр дурайж байсан “ЭНД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨВ БАРИГДАНА” гэдэг бичигтэй хамаатай ямар нэг “зүйл” байна уу гэсээр цааш дээд давхарт гарах гэвэл “ийшээ дандаа оффис бий” гэж байна. Дээшээ байгууллагууд ороод дүүрчихсэн юм уу, “Шонхор” фракц үүрээ зассан уу, мэдэхгүй. Ямар ч байсан анх газрын зөвшөөрөл авахдаа өмнөө барьсан бэрхшээлтэй хүүхдүүдэд нь хамаатай ширхэг сандал “Шонхор”-оос олдохгүй нь тодорхой боллоо” гэжээ.
 

 
Энэ сурвалжлага нийтлэгдсэний дараа, 2015 оны аравдугаар сарын 22-нд С.Эрдэнэ өөрийнхөө цахим хуудаст нэгэн мэдээлэл тавьжээ. Тэрээр “Сэтгүүлч Л.Болормаа ийм нийтлэл бичжээ” гээд http://bolormaa.niitlelch.mn/content/7366.shtml, http://bolormaa.niitlelch.mn/content/7338.shtml линкүүдийг тавьсан байв. Энэ линкүүдээр одоо ороод нэмэргүй. Дээр хэлсэнчлэн нийтлэлийг устгасан байгаа. Харин С.Эрдэнэ тэгэхэд “...Энэ асуудалд тайлбар хийх нь зүйтэй болов уу гэж бодлоо. “Шонхор тауэр”-ийн газрыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний хөгжлийн төв” барих нэрийдлээр намайг авсан гэсэн утга бүхий нийтлэл, мэдээлэл хэвлэлээр удаа дараа гарчээ.

Ингэж хардах болсон үндэслэлийг харвал “Төгс Эрдэм сан” ТББ-ын үйл ажиллагааны чиглэлүүд дотор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах” гэсэн чиглэл байдаггай холбож бичсэн бололтой юм.
 
Тийм ээ, энэ санг миний охин удирдаж ажиллуулдаг, тус сан олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах юм. Энэ чиглэлээр багагүй ажил хийж, түмэн олондоо тус хүргэж явааг нь хараад эцэг хүний хувьд охиноороо бахархаж явдаг. Гэхдээ миний охин ч тэр, би ч тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэр барьж газар авсан удаагүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Уг нийтлэлд дурдагдсан “Шонхор тауэр”-ийн газар, ер нь Монгол Улсын хаанаас ч нэг сөөм ч газар хүүхдийн нэр барьж аваагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
“Шонхор тауэр”- ийн газрыг “Төгс Эрдэм сан” цэвэр өөрийн үйл ажиллагааны зориулалтаар авсан бөгөөд надтай ямар нэгэн хамааралгүй гэдгийг нэмж тодотгох нь зөв болов уу.
 
Энэ дашрамд хэлэхэд, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний хөгжлийн төв”-ийг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барих бөгөөд Манай яамны зүгээс Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт газрын болон дэд бүтцийн асуудлыг эхний ээлжинд шийдэж өгөөд байна. Энэхүү төв нь нийт 60 орчим тэрбум төгрөгийн өртгөөр босох юм.Хөрөнгө оруулагч талын зүгээс барилгын зураг төслөө хийж бэлэн болгосон ба энэ сард шавыг ньтавьж, 2016 оны хавраас эхлэн барилгын ажлаа эхлүүлэхээр болсноо мэдэгдээд байгаа билээ. Л.Болормаа сэтгүүлч таны санал болгосны дагуу энэ талаар болон сүүлийн үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын талаар гарч байгаа зарим сөрөг, ташаа мэдээлэлд тайлбар өгөхөд бэлэн байна” гэсэн байгаа юм.
 
Мөн 2016 оны нэгдүгээр сарын 18-нд eagle.mn сайтад өгсөн ярилцлагадаа дээрх нийтлэлийн талаар “...Ямар ч нотлох баримт байхгүй. Тэр бол зохиол байсан. “Шонхор Тауэр” бол тухайн байгууллагын өөрсдийнх нь хөрөнгө оруулалтаар боссон, тухайн бизнесийн компанийн өөрсдийнх нь ажлын үр дүн. Тэнд ямар ч гадны, эсвэл ямар нэгэн төсвийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагдсан хөрөнгө оруулаагүй. Тэр газрыг анх зориулалтаар авахдаа “Төгс Эрдэм сан”-гийн сургалт, оффис үйлчилгээний зориулалтаар авсан. Алга дарам л газар шүү дээ. Хүүхдийн парк руу сөөм ч ороогүй. Нарийхан, өндөр барилга.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв маань Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдана. Гурван га газар шийдэгдсэн. Одоо инженерийн шугам сүлжээг байгуулах тендер нь зарлагдсан. Төвийн барилгын ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр Хятадын талтай тохиролцоод явж байна” гэж байв.
 
Үүнээс хойш жил нэг сарын дараа С.Эрдэнэ АН-ын дарга болов. Хэдхэн хоногийн өмнө намаа нүүлгэж аваачаад, “Шонхор тауэр” гэсэн хаягаа авч хаяад “Ардчиллын өргөө” гэсэн хаяг хадав. Тэр үеэрээ АН-ын шинэчлэлийн ажил үе шаттайгаар явж байна. Бид VII Их хурлаа амжилтгай зохион байгууллаа. Намын дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлж чадлаа. Мөн өнөөдөр шинэ байранд буурь сэлгэж байна. Энэ байраар маань намын гишүүд дэмжигчид өдөр бүр орж гарч, санал бодлоо уралдуулна гэдэгт итгэж байна” гэсэн юм. Ингээд АН байртай болов.

Гэвч Монголын улс төрийн хоёр баганын нэг болсон энэ нам чухам хэний байшинд нүүгээд оччихов гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Ямар нэгэн компани байсан бол тэр байшин яаж боссон гэдэг падлийгүй хэрэг. Харин улс төрийн намд бол маш их хамаатай эд байгаа юм.
 
Ерөөс энэ байшингийн түүх эхнээсээ маапаантай. Эргэлзээ төрүүлсэн олон асуудал бий.
 
Өнөөдрийн “Ардчиллын өргөө”-ний түүхийг сөхье. Байшинг “Шонхор” фракц эзэмшихээс өмнө өөр зориулалттай байлаа. Товчхоноор, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын төв. Нийслэлийн Засаг даргын 2010 оны зургадугаар сарын 29-ний өдрийн захирамжаар хүүхэд залуусын боловсролыг дэмжих “Төгс эрдэм сан” ТББ-д сургалтын төвийн зориулалтаар барилга барихыг зөвшөөрсөн газар юм. Гэтэл 2014 онд барилга ашиглалтад орохдоо 13 давхрын аль ч өнцөгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ажил, үйлчилгээ байгаагүй. Газрын зөвшөөрлийн эзэд “Төгс эрдэм сан” ТББ- ынхан “Шонхор тауэр”-ийн нэг давхарт нэр төдий байрлаж, бусад давхар, талбайг нь тэр чигээр оффис, зоогийн газар, кофе шоп эзэгнэсэн байв.
 
Түүнээс хойш дахиад хоёр жил өнгөрөв. АН-ын байр болсны маргааш “Эрдэнийн өргөө”-нд орлоо.
 
13 давхар сүрлэг энэ байшинг АН-ын логогоор тойруулаад “чимчихсэн” байна. Барилгын орой дээр нь “Ардчиллын өргөө”, нүүрэн талд “Ардчилсан намын төв байр”, баруун талд туг далбаагаа зоогоод ахиад л “Ардчилсан намын төв байр” гэсэн том хаяг цэнхэртэж байна. Бас бус үйлчилгээний газруудын хаяг ч өлгөөстэй. Тэр дундаас хүүхдэд зориулсан үг, үсэг ч харагдсангүй. Уг нь хоёр жилийн өмнө барилгын газрын эзэн “Төгс эрдэм сан” ТББ-ын хаяг хадаастай байсан одоо больжээ. Нүүгээд,  энэ өргөө цэвэр өөр зориулалттай болжээ гэж дүгнэхэд арай эрт учир дотогш орлоо.
 
Нэгдүгээр давхарт кофе шоп ажиллаж байна. Хоёрдугаар давхрын “эздийн” хаяг тодорхой. Биллъярд, хоолны газар болохыг нэг давхарт байрласан бас нэг хаягаас шууд мэдлээ. Ямартаа ч дээшээ өгслөө. Ойлгомжтой. Намуухан хөгжимтэй, биллъярдын цэлгэр өрөө угтлаа. Гуравдугаар давхарт “Фүжи холдинг” банк бус санхүүгийн байгууллага ажиллаж байна. Эднийх аль ашиглалтад орох үеэс л энэ давхрыг эзэгнэснийг мэднэ. Бас дэргэд нь гадаадынх бололтой нэгэн компанийн хаяг өлгөөстэй харагдана. Лавтай хүүхдийнх гэж хэлэхээргүй нь хаягнаас илт. Хүүхдэд зориулсан ганц газар, өнөөх “Төгс эрдэм сан” ТББ дөрөвдүгээр давхарт байрлаж байсныг бататгахаар дээшлэв. Энэ давхар засварт оржээ. Засварын ажил ид үргэлжилж байна. “Төгс эрдэм сан” нүүсэн учраас гаднах хаягийг авсан байж.

13 давхар барилгад хаа нэгтээ хүүхдээ багтаасан байлгүй гэсэн горьдлого гуравдугаар давхраас тасрах шинжтэй. Учир нь замд тааралдсан үйлчлэгч эгчээс хүүхдэд зориулсан сургалтын газар аоь давхарт байрлаж буйг асуувал “...Тийм газар байхгүй. Дээшээ оффисууд байгаа” гээд дэмий сэлгүүцэхгүй байхыг сануулах нь тэр. Дахиад өгслөө. Тавдугаар давхарт нөгөө гайхал “Ардчиллын өргөө”-ний эзэд тухалж байна. АН- ынхан гэсэн үг. Үүдэндээ “Хонхны дуу”-г эгшиглүүлчихэж. Бусад давхрыг бодоход хөл хөдөлгөөн их. Арга ч үгүй биз.
 
Эрэл үргэлжилсээр зургадугаар давхарт гарахад Өмгөөллийн фирм тэр давхрыг тэр чигт нь түрээслэчихсэн байна. “Ардчиллын өргөө”-ний долоо, аравдугаар давхарынхан Капитрон банкны оффис гээд дотогш нэвтрүүлсэнгүй. Найм, ес, арваннэгдүгээр давхар бүгд л засварын ажил үргэлжилж, зарим нь засвар нь дуусч түрээслэгчээ хүлээж буй нь илт. Ямартай ч энэ өндөр барилгаас хүүхдийн холбогдолтой өрөө, тасалгаа нэгийг ч олсонгүй.
 
Ийн өнгө зүс, нэр хаяг нь хувирч явсаар өдгөө “Ардчиллын өргөө” нэртэй болсон байна. Гэвч С.Эрдэнэ дарга энэ байшинг яаж босгосныг, “Шонхор” фракцынхан хэрхэн оффистой болсныг хүн бүхэн мэднэ. Т эгэхээр АН-ынхан “хэнийд” нүүгээд очсоноо мэдэж л баймаар юм. Түүнчлэн тийм түүхтэй байшинд тухалчихаад сөрөг хүчин болж, шударга ёс ярих нь хэр зохимжтой бол...?


Зууны мэдээ
Б.Дамдин, Б.Заяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • AN sonotygei 2017-02-22 01:09:42
    AN…iin huvid hulgai deerem erdiin yzegdel. Hulgai deerem bol ANiin yndsen ajil
    1.183.36.119
    Мэдэгдсэн Хариулах
  • АН 2017-02-19 14:00:21
    Хөгжлийн бэрхшээлтэй хүний байр одоо Ардчилалын өргөө ...,,хаха бурхан чи хааяа хүмүүсээр хатуу даажигнах юм аа
    110.22.114.138
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-18 16:03:53
    Энэ Эрдэнэ ичих нүүргүй шуналын тулам луйвар хулгайгаар дүүрэн бх .м яагаад хорвоо даагаад бдагийн бол гайхаж бн
    103.212.117.200
    Мэдэгдсэн Хариулах
  • ээээ... 2017-02-18 15:10:06
    Хутга Эрдэнэ хулгай хийдэггvй гэвэл итгэх хvн энэ хорвоо дээр байна уу
    37.120.8.176
    Мэдэгдсэн Хариулах
  • шаабар 2017-02-18 10:22:11
    Энэ нэг л биш ээ. Хэдийгээр хуучир ч муудсан ч гэсэн Ардчилсан Нам байрласаар ирсэн хуучин түүхт байрандаа үйл ажиллагаагаа явуулсан нь дээр байсан даа.
    202.126.89.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-18 01:56:48
    Их хурлаараа дүрмээ батлахдаа даргаа их хурлаараа сонгодог болгоод баталчих. Шинэ хүн гарч ирэх магадлалтай. Эрдэнэээ мөнгө тараасан гээд байна.
    150.129.141.142
    Мэдэгдсэн Хариулах
  • а 2017-02-17 11:00:55
    R.I.P АН
    202.5.196.10
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-17 08:22:30
    ta nar ingej baij amia aldavaa
    202.179.31.97
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-17 07:57:10
    БААВАР зөв сонгол хийсэн гэж хэлээд байхад буруу сонголт хийсэн гээд бичээд байх вм. зөрүүд гэдэг нь энэзолигууд
    183.81.171.99
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-17 06:51:17
    фУЖИ ББСБ ХАМАГ БУДЛИАНЫГ НЬ ХИЙДЭГ ЮМ БИШ ҮҮ.ОДОО НЭХМЭЛИЙН ШАР БАЙРУУДЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСӨЛ ДЭЭР БҮЛТ БҮЛТ ҮСРЭЭД Л ЯВЖ БАЙГАА. ХОР НАЙРУУЛЖ ЖААХАН Ю...
    202.21.112.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-02-17 06:33:00
    Hyyhdiin tuv barih hurungu oruulalt n' Shonkhor tower bolchihson um bna. Iim baihadsaid darga boloh gej yheldelgyi yahav de. Hamgiin aimar n' hariutslaga baih...
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-17 06:27:01
    мэлхий царайлсан луйварчинг баянголынхон цаашид битгий сонго АН-ын даргын сонгуулыг ч бас луйвардсан ш дээ
    66.181.164.19
    Мэдэгдсэн Хариулах
  • tur 2017-02-17 06:12:27
    АРДЧИЛСАН НАМ ӨӨРИЙН ГЭСЭН БАЙРТАЙ БОЛООД БАЙГАА НЬ ТИЙМ Ч БУРУУ АЖИЛ БИШ ЭЭ ХАРИН Ч МАШ САЙН МОНГОЛ ОРОНД АНХ УДАА БҮХ ГИШҮҮДЭЭРЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРҮҮЛСЭН АМЖИЛТ ...
    202.9.40.138
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-02-17 04:58:42
    С.Эрдэнэ гэдэг хүн угаасаа л дуйварчин байсан цаашдаа ч лэйварчин хэвээрээ о байх болно гэдэг нь харагдаад байна даа.АН-ынхан маань юу хийчих вэ???
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • . 2017-02-17 04:08:17
    Одоо та минь, АН-ын талаар мэдээлэхээ боливол таарна, хаашдаа өнгөрсөн юмаар яах нь вэ, хая цааш нь!!! Харин оршуулганд нь очиж болох юм!!
    122.201.24.236
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2017-02-17 04:02:59
    M A NAM TUSVIIN HURENGEER CAGAAN ORDON BARIULSN. ARDCHILSAN NAM YAAGAAD IIM BAIRTAI BAIJ BOLHGUI GEJ LUUVIRCHIDTAI URSELDEJ HURNGTEI BOLHGUI BOL LUUVIRCHID DEER...
    202.9.40.219
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-02-17 03:52:26
    ЛУЙВАРЧДЫН ХИЙДЭГ АЖЛЫН ҮР ДҮН ЭНЭ. АН, МАН БҮГД АДИЛХАН. НОВШНУУД. ЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮНД МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙН ЖИШЭЭ БОЛ ЭНЭ. ЯАНА ДАА, ЭНЭ УЛС ОРОН...
    103.229.123.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-17 03:42:22
    Цаг хугацааны урсгалд (+ - ) болох нь харагдана даа.
    103.26.195.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-02-17 03:39:16
    Damdin, Zaya 2 aminaasaa uidaa yu, Erdene bol evgui gar shu de
    202.9.40.13
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-17 03:26:59
    БГД -ийн хаана хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өргөө барих юм БГДүүрэгт шинээр байшин барих зай талбай бий билүү хөл гишгэх газаргүй шахам байхад
    103.26.195.179
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2017-02-17 05:04:32
      Gurvan tamir, tamir tower geed undur bairuud bol bnaa
      66.181.181.187
      Мэдэгдсэн Хариулах
  • Пүүжий 2017-02-17 03:24:21
    МАН нам 1 тэр бум хүрэхгүй хуучин байраа шатаалгаад төрөөс 6 тэр бум болгон авч байраа барьсан биз дээ. Тэгэхэд АН хувийн байр түрээслээд явж байна. ЭНЭ ШУДАРГА...
    203.91.115.40
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen Ochir 2017-02-17 03:13:25
    yadarsan huuhduudiin neriig urdaabarij Erdene iin huusen neg tom luivar n ene yu bnadaa,tegeed bas shudraga tsarailaad,melzeed,hereldee ichih ch gui suuj bgaa ....
    66.181.178.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-17 02:57:09
    Сурвалжилсан хүмүүсд нь муу тохиолдчихвий дэ. Болгоомж илүүдэх юун. Тийм жишиг бий ш дэ. АН аль амаараа шудрага ёс ярих юм бол до?
    122.201.21.130
    Мэдэгдсэн Хариулах
    • bi 2017-02-17 05:02:39
      Zorigiig hel zahialj aluulsan be
      66.181.181.187
      Мэдэгдсэн Хариулах
  • AH 2017-02-17 02:52:27
    Шудрага сонголт болсон. Батзандан мал энгэж чадахгуй, Эрдэнэбатад монго байхгуй,Гантомор залуу туршлагаггуй, алтанхуяг баастай 2020 он хуртэл омхий нь арилахгуй...
    66.181.187.217
    Мэдэгдсэн Хариулах
    • B 2017-02-17 03:55:17
      Batzandan Erdene Z.Enhbold nar Ardchchilsan huchnii holboog baiguulj ene yarigdaj bui baishind bairladag baisan biz dee humuusee?
      103.26.193.171
      Мэдэгдсэн Хариулах
  • АН 2017-02-17 02:36:37
    АН буруу сонголт хийсэн, улам дордоно.
    202.70.33.242
    Мэдэгдсэн Хариулах