Манжуур хотод саатуулагдсан иргэнийг шилжүүлэн авлаа

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд гэмт этгээд шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу хүн амины хэрэгт сэжиглэгдэн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод саатуулагдсан иргэн А-г Монголын цагдаагийн байгууллага Хятадын талаас шилжүүлэн авчээ.

Энэ нь гэрээ байгуулагдсанаас хойш хоёр улсын хооронд гэмт этгээд шилжүүлэн авсан анхны тохиолдол юм гэж Гадаад Харилцааны Яамны Консулын Газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.