Б.Ганболд есдүгээр байрт шалгарлаа

Германы Финстерау хотод пара цанын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 9-20-ний өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ж.Дондогийн удирдлага дор Б.Ганболд цанын гурван төрөлд оролцож буй. Тэрбээр энэ сарын 16-ны өдөр хоёр дахь төрөл болох сонгомол техникийн 20 км-ын зайд уралдаж, есдүгээр байрт шалгарчээ.

Мөн энэ сарын 12-ны өдөр эхний төрөл болох 1.5 км-ын спринтэд уралдаж, 11 байрт орсон юм.

Энэ тэмцээн Б.Ганболдын хувьд ирэх жил БНСУ-д болох өвлийн паралимпийн наадамд эрхээ авч оролцох гол шалгуур болох юм. Үүний дараа БНСУ-д ирэх сарын 7-16-ний өдрүүдэд болох Дэлхийн цомын тэмцээнд паралимпийн наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөх боломжтой. Тэрбээр паралимпийн наадмын 130 оноо цуглуулаад байгаа бөгөөд  ДАШТ-ээс нэмж 50 оноо авбал “Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадамд оролцох эрхтэй болно.
 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.