Шар хантаазтануудыг Манжуурт аялах эрхээр шагналаа

Нийслэлийн гудамж, талбайн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө цаг тутам ажиллаж, иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж байдаг нийслэлийн зам талбайн үйчлэгчдийн тавдугаар зөвлөгөөнийг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байна.  Зөвлөгөөний гол зорилго тохижилт үйлчилгээний байгууллагуудын зам талбайн үйлчлэгчдийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, зам замын байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээний менежментийг сайжруулах, шинэ түвшинд гаргах, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, цаашид баримтлах бодлого чиглэлээ тодорхойлоход оршино.

“Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-ийг нээж нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр  “Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөнийг 4 жилийн дараа ийнхүү зохион байгуулж байна. 2005 онд анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн  зөвлөгөөнөөр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцан, зам талбайн үйлчлэгч болон ТҮК-ны удирдлагуудын санал бодлыг сонсч, 2017-2020 онд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний салбарт баримтлах бодлого чиглэлийг тодорхойлох зөвлөмж гаргана. Мөн ажил үйлсээрээ хамт олноо манлайлж, хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хөдөлмөрийн сайчуудаа урамшуулах гэж байгаадаа баяртай байна. Хог хаягдлын менежментийн үзүүлэлт нь яах аргагүй гудамж, зам талбайн цэвэр цэмцгэр байдал, байнгын арчилгаа үйлчилгээтэй салшгүй холбоотой. Энэ хариуцлагатай албанд нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдруулхын төлөө ажиллаж байгаа та бүхэнд нийслэл, дүүргийн удирдлагуудын өмнөөс талархал илэрхийлье” гэв.



 

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын нийтийн ажлын хүндийг үүрч, өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гарган ажилладаг та бүхэнд нийслэлчүүдийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь амьдарч байна. Иргэдийн хамгийн ихээр хүсдэг зүйл бол эрүүл, аюулгүй, ая тухтай орчин. Энэ нь өөрөө хотын даргын хамгийн гол зорилго юм. Хот гэдэг их айлын ард нийтийн аж ахуйн маш том салбар хамт явдаг. Үүний томоохон байр суурийг хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний салбар эзэлдэг. Хот хог хаягдалгүй, гудамж талбай халтиргаа гулгаагүй цэвэр цэмцгэр байвал иргэд уур бухимдалгүй, ая тухтай орчинд ажиллаж, амьдарна. Тиймээс миний бие хотын нийтийн аж ахуйг сайжруулж, бэхжүүлэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж, томоохон зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд орчин үеийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг шинэчлэх, парк шинэчлэлийг сайжруулна. Нийслэлийн 2017 оны төсөвт хот тохижилтын машин, техник худалдан авахад зориулж 1.5 тэрбум төгрөг тусгуулсан. Мөн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний тарифийг шинэчилж, нэмэгдүүлэх зэрэг олон ажил хийхээр зорьж байгаа билээ. Ингээд та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” хэмээлээ.

“Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн тавдугаар зөвлөгөөн”-өөр ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлж, нийслэлийн иргэдийн төлөө сэтгэл зүрхээ гаргаж ажилласан 23 зам талбайн үйлчлэгчийг Байгаль орчны тэргүүний ажилтан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт өргөмжлөл, хүндэт тэмдэг, нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын жуух бичиг, Хотын ерөнхий менежерийн өргөмжлөл, Монголын “Нэгдмэл” үйлчдвэрчний эвлэлийн холбооны Үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэг зэрэг шагналаар шагналаа. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг  БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшууллаа.



 

Зөвлөгөөнд  нийслэлийн 9 дүүрэгт ажил үйлчилгээ эрхэлдэг Тохижилт, үйлчилгээний  23 байгууллага, аж ахуйн нэгжийн 920 зам талбайн үйлчлэгч, нийслэл, дүүргийн удирдлагууд оролцж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-02-20 05:23:36
    ene mungu ni khaanaas garch bainaa tatvar tulugchdiin mungiig ner khund olokh zuild zarakhaa boli unendee ed nar khangalttai sain ajilladag bol khot iim bkhgu...
  • зочин 2017-02-18 04:50:48
    Болж дээ. Хүйтэн халуунд халшралгүй зүтгэж байгаа ийм хүмүүсээ л харж үзэх хэрэгтэй.
  • Даваа 2017-02-17 14:39:04
    МАН-ынхан Манжуур руу л их явах юм. Садан төрлүүд нь байдийм уу Явуулсан улс нь осолд ороод байна шүүдээ. Өвөрхангайн багш нар яг ингэж яваад осолд орлоо шдээ....
  • zochin 2017-02-17 11:05:32
    batuuliin hiisen ajliig yagaad duriagaad bgaa yum be MANgaruudiin ajil bish geed boliulahgui yasan yum be MANgaruudaaaa
  • Эвий 2017-02-17 10:56:02
    Наад хүмүүс чинь манжуурт очоод ацаа хийхийн. Хүүхнүүд арьсан шуба авах гэж л манжуур явдаг бишүү.
    • кк 2017-02-17 11:03:17
      Шар хантаазтан гэхээр цагдаа, ТҮК-ийн цэвэрлэгч , хогийн байцаагч, жижүүр эцэг эхчүүд бүгд орохуу. Өөр бас юу юу ч байдаг билээ.
  • dsm 2017-02-17 09:16:56
    ene mash zuv buur turiin odon medaliar shagnah baisan yum ,tertei tergui yuch hiij gavihgui humuus avaad l baidag shuudee! buur luivarchid!!!
  • ахбөхбаыөаыа 2017-02-17 08:52:51
    Су Батболд манж гаралтай хүн шүү.
  • Undesnii uildver demjdeggui Batbold gaha 2017-02-17 06:34:59
    Mongoldoo aylah erh ogch yagaad bolohgui bgaa um be. Ene Mongol aylal geed company haa saigui hahuuli tsutgadag boljee.