Мэргэжлийн хяналт, шалгалтын үр дүнд зарим салбарын зөрчил, дутагдал буурчээ
Монгол Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр маргааш хоёр өдөр зохион байгуулагдана. Уг зөвлөгөөнд аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага, хилийн боомтуудын Мэргэжлийн хяналтын албаны удирдах албаны нийт 100 хүн оролцож, салбарын асуудлаа ярилцлаа. 

Мэргэжлийн хяналтын байгууллага нь Монгол Улсын 104 хууль, олон улсын 42 гэрээ, УИХ, Засгийн газрын 314 тогтоол, үндэсний 2669 стандарт, дүрэм, журам, 388 норм, нормативын хэрэгжилтэд 32 чиглэлээр хяналт тавьж ажилладаг.
Мэргэжлийн хяналтын байгууллага нь өнгөрсөн хугацаанд цахим хяналтын системийг нэвтрүүлж, хяналт шалгалтын явц, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, энэ үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломж бүрдүүлээд байна. Цахим систем нэвтрүүлснээр 2017 онд хийх төлөвлөгөөт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагын тоо өмнөх оныхоос буурч, 5000 орчим аж ахуйн нэгж хяналт шалгалтаас чөлөөлөгджээ. Үйлдвэрлэлийн ослын тоог өмнөх оноос 0.6 пунктээр буурч, ундны усны чанар аюулгүй байдалд хийсэн хяналт шинжилгээний дүнгээр нийслэлийн хэмжээнд зөөврийн ус түгээх байрны нянгийн бохирдол 3.9 хувиар, аймгуудынх нь 5.4 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан нь хяналт шалгалтын ажлын үр дүн юм.



Мөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулсан дүнгээс үзэхэд стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүний эзлэх хувь өмнөх оноос 0.3 хувиар, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажлын байрны эрүүл зүйн шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй үзүүлэлт 13 хувиар тус тус буурсан байна.
Мэргэжлийн хяналтын байгууллага 2017 онд дараах зорилтуудыг дэвшүүлж байгаа аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, үйл ажиллагааны шинэчлэлийг гүнзгийрүүлж, нийгэмд учирч болох аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар иргэд, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана. Бизнес эрхлэгчдийг соён гэгээрүүлэх, зөвлөн туслах, тайлбарлан таниулах замаар эрсдлээс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Шилэн хяналтын цахим системийн хэрэглээг улам сайжруулж, хяналт шалгалтын мэдээллийг ил тод, нээлттэй болгох, иргэд аж ахуйн нэгжийн оролцоог хангах ажлыг зохион байгуулна.



Мэргэжлийн хяналтын байгууллагын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлнэ.

Улсын байцаагчдын сургалтын үр дүнг дээшлүүлэх, арга хэлбэрийг боловсронгуй болгоход онцгойлон анхаарна. Бодит чадвартай, ажлаа мэддэг, сахилга баттай, шинэ сэтгэлгээ, шинэ хандлагатай улсын байцаагчдыг төлөвшүүлнэ.
Хяналт шалгалтын эрх зүйн шинэчлэл, Засгийн газрын бодлого зорилттой уялдуула, төр захиргааны байгууллагуудын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулахад чиглүүлнэ. Энэ хүрээнд дараахь чиглэлүүдээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай.

Үүнд:

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Max, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх, мах, сүүний үйлдвэрлэлд шинэ технологи, тэргүүн туршлага нэвтрүүлэхэд чиг үүргийнхээ хүрээнд зохих дэмжлэг үзүүлж ажиллана. Энэхөтөлбөр хэрэгжсэнээр иргэд эх орныхоо малын цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх, хүнсний чанар, аюулгүй байдал, хангамж сайжрахад томоохон түлхэц болно. -Спиртэн суурьтай ахуйн химийн бүтээгдэхүүн болон стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундааг хэрэглэж эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-аас санаачлан боловсруулж батлуулсан “Архидан соггуурахтай тэмцэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай.



-Эх, хүүхдийн эндэгдэл нэмэгдэх хандлагатай байгаад дүгнэлт хийж, эмчилгээний чанар, аюулгүй байдалд тавих хяналтын эрчимжүүлж, эх, нялхсын эндэгдлээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулж ажиллах шаардлагатай.

-Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд сөргөөр нөлөөлөх эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар бүх шатандаа анхаарч, хууль бусаар ашигг малтмал олборлогч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчныг хамгаалах, баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-23 09:21:34
    Битгий худал мэдээлэл тавиад бай. Зөрил дутагдал ихссэн үү гэхээс буураагүй. Ялангуяа мэргэжлийн хяналтын байгууллага бол бүр их авлигажсан.
    93.115.95.207
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-18 03:15:35
    Танил тал ураг садангийн томилгоо хийгддэг хамгийн хөгийн газар бол мэргэжлийн хяналт. Хамгийн их авлигажсан систем. Буянт-Ухаа Отгонцэцэг больчих хэрэгтэй.
    176.126.252.11
    Мэдэгдсэн Хариулах
  • zzzzz 2017-02-17 11:26:48
    tegeef hiigeechee oshoo ihiig hii tsaana chine hiih yumnaas ih yum alga bna. ard tumniigee hornoos avard hii hii bas dahin hii
    66.181.189.102
    Мэдэгдсэн Хариулах
  • о 2017-02-17 08:34:54
    https://www.youtube.com/watch?v=hhLnRv6T8Oc
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах