“Утааны эсрэг ээж аавуудын холбоо”-ныхон дахин жагсана
Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад эрх баригчдын зүгээс дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэхгүй байна хэмээн эцэг эхчүүд шүүмжлэх болсон. Тэд өнгөрсөн оны сүүлээр нэгдэж, “Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо”-г байгуулсан билээ. Ингээд хоёр ч удаа утааны эсрэг томоохон жагсаалыг хийгээд амжсан.

Жагсаалын үеэр Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-д шаардлага хүргүүлсэн юм. Харин уг шаардлагын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй гэдгийг тус холбооныхон хэлж байна. Иймээс цаашид шаардлагын албан ёсны хариуг ирүүлэхгүй бол дахин жагсана хэмээн мэдэгдлээ. 

Тус холбооныхны хүргүүлсэн шаардлагад:
1.    Хүүхдийн өвчлөл, нас баралтын шалтгааны мэдээллийг долоо хоног бүр статистик тоогоор гаргах
2.    Хүүхдийн эмнэлэг барих
3.    Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч байрлуулах
4.    Засгийн газрын яамд, хэрэгжүүлэгч агентлагын автомашиныг 15-40 хувь бууруулах
5.    Утааны голомтод байгаа жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдүүдийг утааны улиралд  хотоос гаргах зэрэг арга хэмжээ авахыг шаардсан байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • naruto 2017-02-18 05:33:26
    шийд гартал жагс
    66.181.190.104
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-02-17 16:05:34
    Yasan ih mungutei yum ve.naad zagsaal zohion baiguulad baigaa munguuruu uur yum hiigeech!Ard tumneer bitgii toglood bai!
    122.201.24.122
    Мэдэгдсэн Хариулах
  • shal hereggui 2017-02-17 09:57:42
    erdentiin asuudliig saarmagjuulah bagiihan kkk
    49.0.186.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Бэлтрэг 2017-02-17 09:52:44
    Яасан их мөнгөтэй туучийнууд вэ. Гөлчгий Энхболд хатгаад санхүүжүүлээд байгаа гэсэн биз дээ.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • новш гэж 2017-02-17 09:08:47
    дэд сайд гэдэг албан тушаалаа болиочээ
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Шүрхүү 2017-02-17 08:40:18
    Хэйе, мөнгө нь дуусч л дээ. Баасан аниа чинь мөнгөөр дуусахаар л жагсдаг байсан биз дээ.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • сэтгэ 2017-02-17 08:34:09
    жагсаад жагсаад юу ирэх бэ. яаж хүнд бөгстэй том гүзээнүүдийг Усэйн Болтоос хурдан хөдөлдөг болгох бэ гэдгээ л сэтгэ.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах