Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй

XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 18-ны өдөр буюу Бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн их цэвэрлэгээгээр гудамж талбайн хог хаягдал болон гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэнэ. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, СӨХ-үүд, Орон сууц нийтийн аж ахуйн компаниуд, Ерөнхий боловсролын болон Их дээд сургуулиудын оюутан, сурагчид мөн их цэвэрлэгээнд оролцож нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх нь. Мөн өдөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний хэлтсээс айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж тээвэрлэнэ.

Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын нийт ажилтан албан хаагчид идэвхитэй оролцохыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас уриалж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.