Олон удаагийн үйлдэлтэй малын хулгайн гэмт хэргийг илрүүлжээ

Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй малын хулгайн гэмт хэргийг илрүүлжээ. Тодруулбал, тус дүүргийн Замын цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаатар, Н.Энхтүвшин, Б.Даштогтох нар энэ сарын 14-15-нд шилжих шөнө дүүргийн нутаг дэвсгэрийн шороон замуудад зорчин явж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт явуулан үүрэг гүйцэтгэх хугацаандаа бусдын 4 тооны үхэр хулгай хийж, нядалж бэлтгэн Улаанбаатар хот руу оруулах гэж тээвэрлэн явсан дөрвөн этгээдийг илрүүлжээ.

Гэмт этгээдүүд Төв, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймгуудаар дамжин малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тэд ихэвчлэн шөнийн цагаар, олны хөлөөс зайдуу газар хулгайлсан малаа нядалж, бэлтгэн худалдаалдаг байсныг илрүүлж, гэмт үйлдлийг таслан зогсоожээ.

Уг хэрэгт Говьсүмбэр аймаг дах Цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.