Генерал Т. Алтангэрэлд хотын дарга сар шинийн бэлэг хүргүүллээ

“Алтан унжлагат хэмээх  гал тахиа” жил гарах гэж байгаатай холбогдуулан  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С. Батболд   ерэн наснаас дээш  нас сүүдэр зооглож байгаа ахмадууд   гарын бэлэг  хүргүүлж байна.   Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нар амралтын өдрүүдэд  өндөр настаны гэрт нь очиж, хотын даргын бэлгийг  өглөө.

Баянзүрх дүүргийн 1  дүгээр хорооны иргэн, Монгол улсын генерал  Т. Алтангэрэл гуай  энэ жил   99 нас хүрч байна.   Цэргийн байгууллагад  47 жил тасралтгүй ажилласан, 1945 онд   Улаанбаатар хотод  Сэлэнгэ аймгаас шилжин ирж  амьдарч байна.   Агаарын хүчинд алба хаахаас өгсүүлээд   1945 оны чөлөөлөх дайнд хүртэл байлдаж явсан түүхтэй азай буурал юм.  Энэ эрхэм азай буурлыг хүндэтгэн хотын даргын бэлгийг гэрт нь ирж гардуулан өглөө гэж  нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Алта 2017-03-18 07:34:31
    Алтангэрэл оо тэр уеийн2генералууд б на. Уу.авхиа.дашзэвэг .баасанажав. жугдэрнамжил .сугмэд.базарсад. цогтбаатар.дамдинсурэн.галсан. .....
    217.118.64.53
    Мэдэгдсэн Хариулах