Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 18-ны бямба гаригт буюу өчигдөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 19-ний ням гарагт буюу өнөөдөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм.
 
Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас, Таван шарын уулзварыг оруулжээ.
 
 Үүнтэй холбоотойгоор орон нутгаас зорчин ирж байгаа тээврийн жолооч нар тухайн цаг үеийн бүсчлэлийг анзаарч, цагаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа. Түүнчлэн Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулжээ. Энэ нь тус худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш чиглэлтэй далангийн уулзвар хүртэл, далангийн уулзвараас хуучнаар “Судалт” төвийн уулзвар хүртэл баруунаас зүүн тийшээ нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулсан аж. Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул”, “Дэнжийн мянга”, “Хүчит шонхор” худалдааны төв чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх юм.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.