Шуурхай мэдээ: ОУВС-аас 440 сая ам.долларын санхүүжилт авахаар болжээ
Олон улсын валютын сантай Монгол улсын Засгийн газар тохиролцоонд хүрч чаджээ. Өөрөөр хэлбэл сүүлийн хэдэн сарын турш хүлээлт үүсгээд байсан ОУВС-ийн “Стайнд бай” хөтөлбөрт хамрагдаж, тус сангаас 440 сая ам.долларын санхүүжилт авахаар болсон байна. Энэ талаар яг одоо Төрийн ордонд Сангийн яам болоод ОУВС-ийн төлөөлөгчид мэдээлэл хийж байна.

Мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн  "Монгол Улсын Сангийн Яам, Монголбанк нь ОУВС-ийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Манай улс ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр тохирлоо. Энэ хөтөлбөр нь гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд ОУВС болон олон улсын байгуулагууд болон хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах тохиролцоонд хүрлээ" хэмээн ярилаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-03-03 09:23:24
    hoer nam eeljleed uruu nemeed bai ugin dotoodoo bolgoh arga zunduul bsh
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-19 16:15:09
    Бид аврагдлаа. Навсайгаад унаж дуусч байлаа шүү дээ. Засагтаа баярлалаа. Нээрэн бид тэнгэртэй хүмүүс юм аа. Одоо айлтгүй ээ.
    103.229.121.224
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2017-02-19 13:35:04
    Төр засаг зардлаа хэмнэх талаар юу ч хийгээгүй атлаа ард иргэдээ татвараар дарамтлах ганц чаддаг аргаа л хэрэглэхээр шийджээ!!! Ийм төрд бид татвар төлөхгүй!!!
    122.201.24.236
    Мэдэгдсэн Хариулах