Шатахууны үнэ дахин нэмэгдэх нөхцөл байдал үүслээ
Монгол Улсын Засгийн газраас Онцгой албан татварын хөнгөлөлтөөр дамжуулан шатахууны үнийг зохистой түвшинд байлгах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тодруулбал Засгийн газраас авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр үе шаттайгаар бууруулсан бөгөөд үүний үр дүнд 2016 оны хоёрдугаар сард тонн тутамд 520 мянган төгрөгийн татвар ногдуулж байсан бол энэ оны хоёрдугаар сард 70 мянган төгрөг болж буурсан. Мэдээж хэрэг энэ нь шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй барьж байхаар авч хэрэгжүүлсэн ажил.

Гэвч нэр бүхий зарим компаниуд шатахууны үнийг 50-100 төгрөгөөр нэмээд байгаа. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ тариф өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учир ийнхүү дураараа үнэ нэмэгдүүлэх асуудлыг Өрсөлдөөний тухай хуулиар хязгаарласан байдаг. 
 
Эдийн засаг хүнд байгаа өнөө үед Монгол Улсын Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр удаа дараа зохицуулалт хийсээр байтал зориуд зохион байгуулалт /үгсэн хуйвалдсан/-тай мэт ойлгогдохоор шатахууны үнийг нэмэгдүүлж иргэдийг бухимдуулж байгааг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос буруутгаж  мэдээлэл хийж, шатахууны үнийг даруй буулгахыг шаардсан юм. Тэд  хэрэв үнэ нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн бол асуудлаа холбогдох эрх бүхий байгууллагад тавин шийдвэрлүүлэх үүрэгтэй. Гэтэл нэр бүхий зарим компаниуд шатахууны үнийг нэмсэнийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлээд байгаа.
 
Түүнчлэн шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Ашигт Малтмал Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулж, компаниуд яагаад үнээ өсгөв, үнэ өсөхөд юу нөлөөлөв гэдгийг тогтоохоор шалгалт явуулж буй. Эх сурвалжийн мэдээлснээр дээрх ажлын хэсгийнхэн “Компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэн. Тиймээс шатахууны үнээ буцааж буулга” гэсэн үүрэг өгчээ. 

Энэ мэтчилэн холбогдох албаныхан шатахууны үнэ нэмэгдсэнийг үндэслэлгүй гэж мэдэгдээд байна. Гэвч манайд нэгэнт өссөн үнэ эргэж буурдаггүйг ам.долларын ханшаас харж болно. Иймд шатахууны үнэ буурна гэдэгт ард иргэд найдахгүй  байгаагаа бидэнд хэлж байсан юм.  

Мөн иргэдийн хэлж буйгаар  зарим дэлгүүр, худалдааны төвүүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 50-100 төгрөгөөр нэмэгдүүлсэн байгааг ч хэлж байлаа. Монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг  цагаан сарын баярын өмнөхөн ийнхүү  шатахууны үнэ өссөн нь хямарч ядаж байгаа иргэдийн хувьд тун хүнд тусаж байгаа нь ойлгомжтой.

Тэгвэл хаа хаанаа үндэслэлгүйгээр нэмсэн хэмээн үзсэн тул  шатахууны үнэ буурах болов уу гэх бяцхан  хүлээлт иргэдийн дунд байсан нь талаар боллоо. Учир нь удтал хүлээсэн  ОУВС-ийн зээл тусламжийг авах болсоноо Сангийн сайд өчигдөр мэдэгдсэн. Мэдээж хэрэг таамаг ёсоор ОУВС маш хатуу шаардлага тавьсан юм. Үүнд хамгийн их анхаарал татсан нэг заалт бол шатахууны онцгой албан татварыг  нэмэх.Мэдээж хэрэг манай улс ОУВС-аас зээл авахаас өөр сонголтгүй хоцорсон тул эдгээр шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нахцөл байдалд байгаа.

Иймд шатахуун импортлогчдын хүссэнээр онцгой албан татварыг чөлөөлж суудаг үе хэдийн  өнгөрсөн. Гэвч нэгэнт алдагдалтай ажилладаг хэмээгээд байгаа  импортлогчид ч энэ байдлыг зүгээр хараад суухгүй нь мэдээж хэрэг. Тэд чаддагаар нь жижиглэнгийн үнээ  хүссэнээрээ нэмж таарна. Харин  энэ бүхэн жирийн иргэдийн нуруун дээр хүнд ачаа болох нь ойлгомжтой болоод байна.

Өнгөрсөн сонгуулиар хамаг л сайхан бүхнийг амалж гарч ирсэн эрх баригчид иргэдийн нуруун дээр татварын маш хүнд ачаа үүрүүлэх  нөхцөл байдал үүсгэлээ. Үүнийгээ хэрхэн зохицуулж, иргэээ ирэх жилүүдэд дарамт багатай амьдруулах вэ гэдэг хүндхэн байдалтай эрх баригчид тулаад байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2017-02-21 16:55:06
    Цэргийн эргэлт
    59.153.114.93
    Мэдэгдсэн Хариулах
  • po 2017-02-21 10:23:29
    orosuudiig orrulayaaa
    27.123.214.124
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2017-02-28 11:31:43
      gajigtai psda
      103.10.23.93
      Мэдэгдсэн Хариулах
  • joy 2017-02-20 18:17:40
    Mgl.chuud irgenii dain gargaj chadahguiee hu harjl bgarai hudalchaa chi chadahgui bi bas chadahgui haha hottoi honi l gesen ug...
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-20 14:49:17
    man-yn muusayn ukheji baysan khuurnuud mongolchuudyg yaduugiin tuyl bolgokh ni dee
    66.181.176.239
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-20 13:45:32
    mongolchuud bid oorsdoo iim mulguu humuusiig songood bn shdee za tegeed ali oligtoi bolovsroltoig n songoh geheer oldohgui bn uneheer mongol dampuu boljee !!!
    103.229.120.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонголтоо буруу хийсний гай 2017-02-20 12:58:29
    Амлалт ажил нь алд дэлэм зөрдөг нөхдийг дахиад сонгоод бай...
    43.242.243.95
    Мэдэгдсэн Хариулах
  • ali ni ve  2017-02-20 12:04:56
    Tatvar nemsen geed binzen tulsch zaaval ene heden kompani nemeh hereg bna uu ene asuudliig ni l shiidvel boloh bish uiu
    103.23.51.3
    Мэдэгдсэн Хариулах
  • АРДЧИЛСАН ГЭХ ЛАЛРУУДЫН ГАЙ 2017-02-20 10:16:43
    Өнгөрсөн жилүүдийн баахан бонд, зээлийг зөв зарцуулаагүй, идэж уусны гай. эцсийн дүндээ АРД түмний кармаанаас л авч байна.
    203.169.48.142
    Мэдэгдсэн Хариулах
  • zail 2017-02-20 06:36:31
    2017nd buh tatvar nemegden gesn ndsh shathuun mashinii tatvar tor sn ajjillaj ard tumnee sohruulhnde
    66.181.178.201
    Мэдэгдсэн Хариулах
  • hudlaa  2017-02-20 02:44:35
    IMF yahaaraa shatahuunii unee nem gej helne gej. tatvar nemeh yum bol irgenii dain garna shuu
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах