Улаан мөнгөн ус борлуулах гэж байсан этгээдүүдийг баривчилжээ
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Улаан мөнгөн ус” борлуулах гэж байсан этгээдүүдийг баривчилжээ.
 
Тодруулбал "Улаан мөнгөн ус" гэх зүйлийг онц их хэмжээний төгрөгөөр гадаад улсын иргэдэд худалдан борлуулах гэж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулахад Улаанбаатар хотын харьяат Г нь бусадтай бүлэглэн 3 ширхэг шилэн савтай Улаан Мөнгөн ус гэх зүйлүүдийг худалдан борлуулахаар Чингэлтэй дүүргийн 4–р хорооны нутаг дэвсгэрт улсын дугаартай автомашинд авч явж байжээ.
 
Мөн Улаанбаатар хотын харьяат Д, М нар нь бусадтай бүлэглэн 1 ширхэг төмрөн савтай Улаан Мөнгөн ус гэх зүйлийг худалдан борлуулахаар Чингэлтэй дүүргийн 4–р хорооны нутаг дэвсгэр дээр улсын дугаартай автомашинд авч явсан үйлдэл, Улаанбаатар хотын харьяат Б, Э нар нь бусадтай бүлэглэн Улаан Мөнгөн ус гэх ягаан өнгийн эд зүйлийг худалдан борлуулахаар Баянзүрх дүүргийн 1–р хороонд байрлах “Скай” худалдааны төвийн авто зогсоол дээр худалдан борлуулахаар улсын дугаартай автомашинд авч явсан үйлдлүүдийг тус тус илрүүлэн нийт 5 автомашинтай 15 иргэнийг баривчилж Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-02-21 01:45:40
    Олон нийтэд мэдээлэл хүргэж байга гэх энэ мэдээлэлийн сайтууд сурвалж тай тодорхой мэдээ нийтэлмээр юм, сэтгүүүл зүйн туршлга гэж алга.
  • Zochin 2017-02-20 14:40:55
    Ulaan mongon us gj bxgui. Mongold ornood bga ulaan mongon us borluulax xulixdalt end tend gardagiin bnlee.
  • Яг юу юм 2017-02-20 05:36:09
    "Улаан Мөнгөн ус гэх" зүйл чинь яг юу юм. Ямар химийн томъёотой, ямар үйлчилгээтэй бодис
  • зочин 2017-02-20 04:01:47
    Танай бичээчид мэдээ олигтой бичиж чадахгүй болохоороо нэрээ нуудаг болжээ, жишээ нь дээрх 3 өгүүлбэрт улсын дугаартай автомашин гэсэн үг 3 орсон байна