БНХАУ БНАСАУ-аас авах нүүрсний импортоо зогсоожээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ авах тухай тогтоолын дагуу БНАСАУ-аас нүүрс импортлохоо зогсоож байгаагаа БНХАУ мэдэгдлээ.
 
БНХАУ-ын Худалдаа, гаалийн яамны албаны хүмүүсийн хэлснээр, тус улс өчигдрөөс эхлэн энэ оны эцэс хүртэл Умард Солонгосоос нүүрс импортлохгүй аж. Өнгөрсөн онд Хятад улс Умард Солонгосоос 1.18 тэрбум долларын нүүрс импортолжээ. Тав дахь удаагийн цөмийн туршилтаа есдүгээр сард хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл арваннэгдүгээр сард баталсан юм.
 
Уг тогтоолд “НҮБ-ын гишүүн улс орнууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заажээ. Энэ нь хориг арга хэмжээ авахаас өмнө тус улсаас импортолж байсан нүүрсний тал хүрэхгүй хувь гэсэн үг.
 
БНХАУ бол Умард Солонгосын нүүрсийг худалдан авдаг гол улс юм. Мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмалыг Умард Солонгосоос импортлохыг мөн хориглосон билээ.
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон баасан гарагт БНХАУ-ын дарга Ван И-д хэлэхдээ “Умард Солонгосын өдөөн хатгалга, тогтворгүй “зан ааш”-ийг дарахын тулд Бээжин илүү ихийг хийх хэрэгтэй” гэжээ.
 
Хятад улс Умард Солонгосын эсрэг авсан хоригийг тууштай дагаж мөрдөж байгаа гэдгээ харуулахын тулд Пхеньянаас нүүрс импортлохоо хязгаарлаж байна гэж ажиглагчид үзэж байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Badam 2017-02-21 02:43:23
    China-iin darga Khen gene ee???? Iim medleggyi setgyylch nertei khymyys baina gej yy???