Хилийн зурвас, тусгай  хамгаалалттай газарт ашигт малтмал олборлохыг дэмжихгүй
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлох эсэх дээр санал нэгдэх байлаа.

Сүүлийн дөрвөн жилийн турш хориг тавьж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг эдийн засгийн хямралыг даван туулахын тулд үргэлжлүүлэн олгох санаачилгыг Засгийн газар дэвшүүлсэн. Уг асуудлыг МАН-ын бүлэг ил тод, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэх ёстой гэдэг дээр санал нэгджээ. Хямралыг давах халхавчин дор хилийн зурвас, дархан цаазат болон тусгай  хамгаалалттай газар нутаг “Монголын үүц” болсон орд бүхий  ашигт малтмалыг олборлох үйл ажиллагаа явуулахыг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. 

Түүнчлэн УИХ-аар  шийдвэрлэдэг улсын хилийн зурвас газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг өөрчилж, Засгийн газар хараа хяналтгүй дангаараа хэрэгжүүлэх санаархлаа хуулийн төсөлд тусгасныг  МАН-ын бүлэг буруу гэж дүгнэв.

Уг хуулийн төслийн хүрээнд төрийн байгууллагын шат дамжлага, хүнд суртлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад хандсан таатай нөхцөл байдлыг дордуулсныг шүүмжлэв. Тухайлбал  ашигт малталын салбарт шинэ бүтэц бий болгож төрийн данхар нүсэр бүтцийг нэмэх, хайгуулын лиценз олгох асуудлыг Ашигт малтмалын газар, Уул уурхайн яам, Засгийн газар гэх мэт олон шатаар дамжуулахаар хуульчилсан нь хүнд суртал, авлигал хээл хахуулыг бий болгох нөхцөл гэж үзлээ. Тиймээс ухаалаг төрийн зарчимаас ухарч төрийн захиргааны оролцоо, бүтцийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг үргээсэн, албан тушаалтнуудын оролцоог өсгөсөн заалтуудыг үгүй болгох шаардлага тавихаар боллоо.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.