Б.Индра: Энэ жил нийслэлд 10.9 км зам, 3050 урт метр гүүр шинээр барина

“Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтад Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра 2017 онд Нийслэлийн Авто замын салбарт хэрэгжих төсөл арга хэмжээг танилцууллаа. Түүний тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлэе, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас “2017 онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээ, авто замын захиалагчийн хяналт”-ын талаар та бүхэнд товч танилцуулая. Танилцуулгад бид:

  1. Улаанбаатар хотын авто замын сүлжээний өнөөгийн байдал
  2. 2017 онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төсөл арга хэмжээ
  3. Захиалагчийн хяналт

Өнөөгийн байдал

2017 оны байдлаар Улаанбаатар хотын авто замын сүлжээ нь нийт 858 км хатуу хучилттай авто замтай, гол гудамж зам -172 км, туслах гудамж зам -340 км, дагуул хот тосгоны гудамж зам – 65 км, орон сууцны хорооллын доторх авто зам 280 км, нийт том жижиг нийлсэн 74 гүүртэй нийт урт нь 3956 урт м. байна.

Сүүлийн жилүүдэд УБ хотын хүн ам,  тээврийн хэрэгслэлийн тоо эрс нэмэгдэж байгаа нь авто замын сүлжээний өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг төдийлөн сайн хангаж чадахгүй байна.

Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгаа нь өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд УБ хотын авто замын сүлжээг нэмэх, сайжруулах ажлуудад ойрын хугацаанд хөрөнгө оруулалт хийж шийдвэрлэх зайлшгүй  шаардлага бий болж байна.
 

  1. Улаанбатар хотын Авто замын насжилт

Насжилт буюу ашиглалтын хугацааг тодорхойлбол:

20-25 жилийн насжилттай- 34%

15-20 жилийн насжилттай -8%

10-15 жилийн насжилттай -6%

5-10 жилийн насжилттай -11%

1-5 жилийн насжилттай -41%-тай байна 

Иймд хотын авто замын засвар шинэчлэлтийн ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээт шаардлага гарч байна.

Та бүхэнд 2017 онд Нийслэлд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээний талаар товч мэдээлэл хийе.

Нийслэл хотод 2017 онд Гадаадын зээл тусламж, Нийслэлийн төсөв, Нийслэлийн Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт гэсэн 4 эх үүсвэрээр нийт 39 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2017 онд шинээр 10,9 км авто зам, 32.6 км авто замыг өргөтгөж шинэчилж нийт 43.5 км авто замын төсөл хэрэгжүүлж, шинээр 5 байршилд нийт 3050 урт метр гүүрийн төслийг тус тус хэрэгжүүлнэ.

Гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар буюу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 

  • Улаанбаатар хотод Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах,
  • Замын Цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих,
  • Баянзүрхийн болон Сонсголонгийн авто зам дээр Туул гол дээгүүр төмөрбетон гүүрүүд шинээр барих,
  • Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 9 км авто замыг өргөтгөж шинэчлэх гэсэн 4 том төслийн барилгын ажлыг эхлүүлнэ. Тус төслүүдийн нийт хөрөнгө оруулалтын дүн нь 134.9 сая ам доллар.

Үүнээс гадна Зам, Тээврийн хөгжлийн яамны захиалгаар Яармагийн авто замаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал хүртэлх 32.2 км хурдны авто зам барих төслийг үргэлжлэнэ. 

Нийслэлийн төсвөөс

  • Гадна тойргуугийн хойд 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь Эхийн зам хүртэлх авто замыг Сэлбэ гол дээгүүрхи шинэ гүүрийн хамт барих,
  • Явган хүнд зориулсан гүүрэн гарц Их тойруугийн хойд хэсэгт буюу Сансарын ШТС-ын дэргэд шинээр барих,
  • ХУД-ийн 11-р хороонд Аялал жуулчлалын авто замыг шинэчлэх гэсэн 3 төслийг хэрэгжүүлнэ.

Нийслэлийн Авто замын санд төвлөрсөн 35.8 тэрбум төгрөгийг “Авто замын тухай хууль”-ийн дагуу нийслэлийн зам, замын байгууламжийн засвар арчлалт, шинэчлэлтэнд зарцуулах бөгөөд нийт 24 арга хэмжээг

  • Авто зам, замын байгууламжийн засвар арчлалт /13 төсөл, арга хэмжээг 21,3 тэрбум төгрөгийн өртөгөөр/,
  • Авто зам, замын байгууламжийг шинээр барих болон шинэчлэх /5 төслийг нийт 11,0 тэрбум төгрөгийн өртөгөөр/,
  • Бусад холбогдох ажил /нийт 3,4 тэрбум төгрөгийн өртөгөөр/ гэсэн 3 чиглэлээр хэрэгжүүлнэ.

Хөгжлийн банкны санхүүжилтээр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчны эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийг үргэлжлүүлэн явуулна.
 

  1. Нийслэлийн авто замын хөгжлийн газраас гүйцэтгэгчид тавих захиалагчийн хяналтын талаар танилцуулая.

Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийн чанарыг дээшлүүлэх зорилгоор дараах захиалагчийн хяналтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

  • Авто зам, замын байгууламжийн зураг төслийн ажилд хяналт тавих.
  • Лабораторийн хяналт тавих.
  • Шинээр барих болон өргөтгөл, шинэчлэлтийн ажилд хяналт тавих.
  • Авто замын засвар, арчлалтын ажилд хяналт тавих.
  • Авто замын трассын дагуу байрлах инженерийн шугам сүлжээг шилжүүлэх ажилд хяналт тавих.
  • Авто замын тоноглол буюу тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохионы ажилд хяналтыг хийж гүйцэтгэж байна.
  1. Захилагчийн хяналтын ажлыг сайжруулах үүднээс авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлагыг Жайка “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн авто замын хөгжлийн газраас боловсруулан гаргаад байна.

Уг гарын авлагыг мөрдлөгө болгосноор:

  • Барилгын ажлын явцад ил болон далд ажлууд нь техникийн шаардлагын дагуу бүрэн гүйцэт хийгдсэн байна
  • Авто замын хяналтын ажил болон замын чанар сайжрах
  • Барилгын ажлын явцад болон ажил дууссаны дараа хийгдсэн ажлыг шалгах шаардлагатай тохиолдолд ойлгомжтой байдлыг хангах ач холбогдолтой юм.

Жишээ дурдахад:

  1. Цацлага цацахаас өмнөх өргөний хэмжилт болон битум цацлаганы ажил болон талбай дээр ирсэн хольцийн температурыг шалган баталгаажуулсан байдал
  2. Хучилтын зузаан шалгах үеийн фото зураг болон хэвтээ тэмдэглэгээний ажлыг баталгаажуулсан фото зураг гэх мэт зургийн баримтжуулалтыг хийнэ.

Дээрхи авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлагыг гүйцэтгэгч компани нь ил болон далд ажилдаа мөрдлөг болгоогүй тохиолдолд  тухайн ажлыг стандартын дагуу хийгдээгүй гэж үзнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхбат  2017-02-23 05:56:35
    Удахгүй ширгээд өгөх гол дээгүүр гүүр бариж яадаг юм энэ янзаараа байвал Туул гол удахгүй ширгэнэ,
    202.179.29.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Gerel 2017-02-20 10:59:53
    Ene chin Indra bish sh de
    103.10.20.34
    Мэдэгдсэн Хариулах
    • Bat 2017-02-21 13:50:46
      Ene odoo huniih ni zuragiig solitson bn shde. Oor hunii zurag bn.
      182.160.34.142
      Мэдэгдсэн Хариулах