Гэр хорооллын 60,000 айл өрх инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоно гэв

“Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтад Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар Гэр хорооллын суурьшлын бүсийг дэд бүтцээр ханган хөгжүүлэх шинэ шийдлийг танилцууллаа. Түүний тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Доорхи танилцууллагаараа бид та бүхэнд:

  • Улаанбаатар хотын өнөөгийн байдал
  • Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлага
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар агаарын чанарын бүсийг шинэчлэн баталсантай уялдуулан
  • Нээлттэй дахин төлөвлөлт
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжтай дэд бүтэц
  • Нөхцөл сайжруулах шинэ технологийн бүс
  • Үр дүн гэсэн шат дараалалтайгаар мэдээллийг хүргэнэ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 1.3 сая иргэдийн 40 орчим хувь нь тохилог орон сууцад тав тухтай амьдарч байгаа бол үлдсэн хувь нь инженерийн шугам сүлжээний хүртээмжгүй гэр хороололд аж төрж байна.

Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй агаар, хөрсний бохирдол, нийгмийн болон инженерийн дэд бүтэц, авто замын хүрэлцээгүй байдал, захын бүс  буюу гэр хороолол төдийгүй нийслэл хотын хөгжилд сөрөг үр дагаварыг дагуулж байна.

Эдгээр нөхцөл байдлаас ангижрахын тулд иргэд, төр болон хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг дээд зэргээр хангах зарчмыг гол болгож дахин төлөвлөлтийн ажлыг зайлшгүй хийх шаардлагатай.

Иймд УИХ-ын тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны хамтарсан тушаал, захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосоны дагуу Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажилтын төлөвөөс нь хамаарч 3-н бүсэд хуваан хөгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Нээлттэй дахин төлөвлөлт хэрэгжүүлж өндөр давхрын орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төвийн бүсийн гэр хороолол

Төвийн бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 23,9 хувь буюу 2317 га талбайг хамардаг бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоотой, орон сууцны хороололтой залгаа оршдог.

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийтдээ 78000 гаруй айлын орон сууцны барилга угсралтын ажил хийхээр төлөвлөсөн боловч үүнээс одоогийн байдлаар 4852 айлын орон сууц ашиглалтанд орж хүрэх үр дүн 7 орчим хувьтай байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн 24 байршилаас эхний ээлжинд инженерийн шугам сүлжээний 80-аас дээш хувийн хангамжтай 12 байршлыг сонгон нээлтэй дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж нэг байршилд олон аж аухйн нэгжүүдийг зэрэг оруулах замаар орон сууцны барилга угсралтыг хурдтай гүйцэтгэх боломжийг бий болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар дээрх 12 байршилд нийт 13 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд уг байршлуудыг шинээр 100 хэсэг болгон хувааж, компаниуд өөрийн хүчин чадал, санхүүгийн боломждоо нийцсэн зай талбайдаа дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлснээр нэг компани нэг байршилд МОНОПОЛЬ байдал үүсгэн гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй, иргэдийг хохироодог асуудлыг гаргахгүй байх боломжтой.

Цаашид 2018 онд 8 байршил, 2019 онд 9 байршил гэх мэтээр 2020 онд  нийт 41 байршилд инженерийн шугам сүлжээг бий болгох, санхүүгийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж “НЭЭЛТТЭЙ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байх болно.

Энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн 24 байршилд Зөв шийдэлтэй дахин төлөвлөлтийг үргэжлүүлэн хэрэгжүүлэх, нэг байршилд олон аж аухйн нэгжүүдийг зэрэг оруулах замаар орон сууцны барилга угсралтыг хурдтай гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.

  1. Олон улсын жишигт нийцсэн хэсэгчилсэн дэд бүтэцтэй СЕРВИС ЦЕНТР бүхий дундын бүсийн гэр хороолол

Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28,8 хувь буюу 2794 га талбайг хамарч байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хүрэлцээ, хүчин чадалтай холбоотойгоор гэр хорооллыг хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах оновчтой шийдлийг олоогүй ба гэр хорооллын айл өрхүүд, хороо, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүд халаалтын асуудлаа нам даралтын уурын зуух буюу түүхий нүүрсний хэрэглээгээр шийдэж байна.

Тэгвэл бид бүхний хувьд дундын бүсийн гэр хорооллыг эрчим хүчний эх үүсвэрээр хангах шийдлийг Сервис центр буюу бичил дэд төв гэж үзэж байна. Энэхүү Сервис центр нь дэлхийн олон улс оронд ашиглагдаж буй шийдэл бөгөөд хамгийн оновчтой шийдэл болох нь батлагдаад байгаа юм.

Сервис центр нь дулаан, цахилгаан, цэвэр, бохис ус, холбоо дохиолол зэргийг нэг дор цогцоор нь шийдвэрлэсэн байгуууламж байх бөгөөд хүчин чадлын хувьд  200-300 айлыг хангах боломжтой.

Сервис центр дотор байрлах дулааны технологи нь байгалийн хий буюу газз, гүний дулаан ашигласан, цэвэр усыг гүний худаг ашигласан, бохирын системийг байгаль орчинд ээлтэй технологи төдийгүй саарал усны систем ашиглан барьж байгуулах боломжтой.

Энэхүү Сервис центр нь барьж байгуулах хугацааны хувьд харьцангуй богино буюу 6-8 сар байхаас гадна төвийн шугам сүлжээний өргөтгөл шинэтгэл хийгдсэн тохиолдолд төвийн шугам сүлжээнд холбон холимог системтэй байх боломжтой юм.

Сервис центр нь уламжлалт бусад арга хэлбэрүүдээс хэд хэдэн давуу талтай.

  1. Газар ашиглалтын хэмжээ харьцангуй бага буюу 192 м2
  2. Хөрөнгө оруулалтыг 30 хувиар хэмнэнэ.
  3. Сервис центрт ашиглахаар төлөвлөж буй инженерийн шугам сүлжээний техникийн шийдлүүдийг байгаль орчинд ээлтэй, сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологийг ашиглана.

Хэсэгчилсэн дэд бүтэц буюу Сервис центрийг барьж байгуулснаар гэр хорооллын дундын бүсийг шууд орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой. Учир нь манай байгууллагад Нийслэлийн орон сууцны корпораци, Солонгосын хөрөнгө оруулалтаар Нарлаг буянт ухаа төсөл зэргийг хэрэгжүүлэх боломжтойн дээр Хятадын Хөгжлийн Банк, Германы Архитектурын холбоо зэрэг дотоод, гадаадын байгууллагуудаас хамтран ажиллах саналуудаа илэрхийлээд байна. Цаашид ч мөн та бүгдэдтэй хамтран ажиллах саналыг хүлээн авахад бэлэн байна.

Сервис центрийг гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн технологийн гол шийдэл байхаар харж байна. Иймд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл хэрэгжүүлэх байршлыг иргэдийн оролцоо, хүсэлт дээр тулгуурлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэж хэрэгжүүлэснээр 2020 он гэхэд 100 ширхэг сервис центр буюу дундын бүсийн гэр хорооллын 20,000 айл өрхийг цогц дэд бүтцээр хангах зорилт тавьж байна.

  1. Захын бүсийн гэр хороолол буюу нөхцөл сайжруулах шинэ технологийн бүс

Захын бүсийн гэр хороолол бол нийт гэр хорооллын 47,3 хувь буюу 4588 га талбайг эзэлж байна. Захын бүсийн гэр хороолол бол хотын зах хэсэгт буюу уулархаг өндөрлөг хэсэгт байршиж буй тул уулын энгэр хэсэгт тулгуурлан  1000 нэгж талбарыг Cэргээгдэх эрчим хүчээр хангах замаар дэд бүтэцжүүлэхээр санал боловсруулж байна.

Дэлхийн улс орнууд иргэдийнхээ инженерийн дэд бүтцийн асуудлыг байгалд ээлтэй, ашиглалтын зардал багатай технологи ашиглан шийдвэрлэж байна.

Сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар олон улсын Карбон сангаас агаарын бохирдлыг бууруулж, агаар мандалд ялгаруулах нүүрстөрөгчийн хийг бууруулсан тонн тутамдаа 0,3-10 доллар хүртэлх хэмжээний санхүүгийн урамшууллыг хүртэх боломжтой.

Мөн 5 мВт-ын нарны цахилгаан станц нь нэг өрхийн цахилгааны хэрэглээг 5 кВт-аар тооцсон бөгөөд оргил ачааллаас бусад үед илүү гарсан буюу дунджаар 2-3 кВт цахилгааныг төвийн эрчим хүчний системд нийлүүлэх боломжтой. Төвийн эрчим хүчийг дэмжих тарифд 1 кВт эрчим хүчийг 400-450  төгрөгөөр нийлүүлнэ. Энэ нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, бие даасан эрчим хүчний эх үүсвэрээрээ гэр хорооллын иргэд хоршоолол хэлбэрт орж байнгын орлоготой байх боломж бүрдэж буй юм.

Бид дээрх ажлуудыг өөдрөгөөр харж байна. Улаанбаатар хотын түүхэн хэсэг болсон Гандангийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зөв дэс дараалалтайгаар эхлүүлж иргэдийн түр суурьшуулах асуудлыг шийдвэрлэн газар чөлөөлсөн хэсэгт Аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулж бүтээн байгуулалтыг хийсэнээр Аялал жуулчлалын бүс болсон боржин хашаа, дааман хаалгатай ЖИШИГ  хүрээ гудамж хорооллыг бий болгоноо.

Ийнхүү бидний төлөвлөж буй Улаанбаатар хотын гэр хорооллын бүсүүдэд хэрэгжүүлэх дээрх төсөл арга хэмжээнүүд нь хэд хэдэн давуу талуудыг бий болгоно.

  1. Нэг дүгээр бус буюу нээлттэй дахин төлөвлөлтөд Барилгын салбарын МЕГА аж ахуйн нэгжүүдийг оруулж, дотоод гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг татан бүтээн байгуулалтыг хийхэд таатай нөхцөл байдал үүсгэнэ.
  2. Хоёр дугаар бүс буюу хэсэгчилсэн инженерийн шийдэл, иргэдийн санаачлага дээр тулгуурласан нам давхрын барилга барих бололцоо нь харъяа салбарын жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарын ажлын байрыг нэмэгдүүлнэ.
  3. Гурав дугаар бүсэд Олон улсын сангуудын дэмжлэгээр сэргээгдэх эрчим хүчийг ашиглан гэр хорооллын иргэд нэмэлт орлогын эх үүсвэртэй, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн тохилог хаус хороололыг бий болгоно.

Мөн дээрх төсөл хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын гуравны нэг хувь буюу 60,000 айл өрх инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдох бөгөөд үүнийг дагаад гэр хорооллоос үүдэлтэй агаар, хөрсний бохирдол 40 хувиар буурсанаар Улаанбаатар хотын агаарын чанар 1990 оны эхэн үеийн түвшинд эргэн очих бололцоотой гэж тооцож байна.


АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Niimdorj 2018-09-12 09:00:58
    ene Po gambaa metiin zalilangaasaa ert salahgui bol MAN tun udahgui 20 ond AN bno doo
  • С 2017-02-21 05:38:39
    Энэ төмс цариалсан мангууг би л лав сонгоогүй шүү
  • zochin 2017-02-21 03:58:41
    seruun zuudeldeg zurshiltai bolzon uls. Dandaa zuudee yaridag. Odoo naadahad chini itgehee bolisoon.
  • baagii 2017-02-21 02:38:54
    zurag hurug ch bhgui yag yuug yaj tuluvluud bgag ni harmaar bhiin...
  • иргэн 2017-02-20 12:02:03
    Энэ нэг үлгэрийн баатар шиг нөхөр үлгэрээ ярьсаар л .... ийм нөхдөөсөө салаач ээ,