Доллар 1850 хүрчихлээ, Монголбанк таг чиг
Долларын ханш өссөөр арилжааны банкууд болон “Найман шарга” зах дээр ам.долларын ханш 1851 төгрөгтэй тэнцэж байгаа бол Монголбанкны өчигдрийн хаалтын ханш 1847,32  төгрөг байна. Харин нэг юань 295,60 мөнгөтэй тэнцэж байна. Өнгөрсөн жилийн энэ үеэс эхлэн чангарсан ам.доллар 1850 гарчихлаа. Харин энэ үед Монгол банкныхан таг чиг байсаар байна.

Уг нь УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Эдийн засагт учирч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тасралтгүй өсгөх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд санхүүгийн салбарын тогтвортой байдал чухал ач холбогдолтой. Ялангуяа банк, санхүүгийн салбарын хяналт шалгалтыг улам чангатгаж, уламжлалт бус замаар олгогдсон эрсдэл үүсгэж болзошгүй байгаа зээлийн томоохон багцад дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Түүнчлэн зээлийн чанар нь муудаж байгаа салбарын зээлийг хязгаарлахад анхаарах нь зүйтэй. Гадаад валютын зээлийн зохистой бус харьцааг өөрчлөх, валютын зээлийг бүхэлд нь зохицуулах эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Монголбанк санаачилга гарган ажиллавал зохино” хэмээн онцолсон. Гэсэн ч өнөөдрийн хүртэл Монголбанк ханш тогтворжуулахад чиглэгдсэн ямар нэг алхам хийсэнгүй.
 
Тэдний хийдэг ажил нь ердөө долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаа.
 
Валютын савалгаанаас болж эдийн засаг хүндэрч, иргэдийн амьдрал доройтсоор байна. Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Жил жилийн өдийд ам.доллар чангардаг. Тиймээс  энэ чиглэлд анхаарал хандуулж, ээлжит бус чуулганыг дариухан хуралдуулахыг зарлах хэрэгтэй байна. Долларын ханшийг барьчихаж чадахгүй байгаа Монголбанкны Ерөнхийлөгчийн суудлын асуудлыг хөндсөн бие даагчдын саналыг ч хэлэлцэх хэрэгтэй байх. Найр наадам хэсэх хойгуур ноён доллар төгрөгийг боолчилж байна.
 
Өчигдрийн хэвлэлд УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Ээлжит бус чуулган хуралдуулах талаар шийдвэр гараагүй” тухай  мэдээлсэн байсан.
 
Тэгэхээр ам.долларын ханш  өссөний хариуцлагыг Монголбанкнаас нэхэхээс өөр гарц алга.  Гэтэл  төвбанк таг чиг, нам гүм...
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ноён доллар гэнээ 2014-07-23 01:39:10
    Төв банкнаас интервенц хийх нь хүн амыг түр зуур хуурсан ядарсан арга шүү дээ. Цаад шалтгаан нь хэвээр л байхад ингэж балайрах хэрэг байхгүй. төгрөгийн ханш сулраад байгаагийн жинхэнэ шалтгаан нь манайд гадаадын хөрөнгө оруулалт зогссон, экспорт багассан,