Хадаг, архи хоёрыг хадгалж чадвал айлд эд хөрөнгө тогтдог
Монголчууд эрт дээр үеэс хадаг эдийн дээд, архи идээний дээд хэмээн амьдралынхаа туршид авдрынхаа ёроолд архи хадаг хоёрыг нандигнан хадгалсаар ирсэн түүхтэй. Хэрэв та гэртээ хадаг хадгалах гэж байгаа бол таван өнгийн хадгийг хадгалж буянаа тогтоогоорой. Энэ нь баян чинээлэг, гай барцадгүй амар түвшин явахыг бэлэгддэг жамтай. Таван өнгийн хадагны билэгдлийг толилуулъя.

Цэнхэр өнгийн хадаг мөнх, амар тайвны бэлгэдэл /Энэ өнгийг тэнгэрийн билэгдэл бөгөөд ерөнхийдөө хvндэтгэлийн билэгдэл болгодог. Цэнхэр өнгийн хадгийг өөр хоорондоо, ах дүүсдээ барьж золгодог./

Ногоон өнгийн хадаг дэлгэрэн арвижихын бэлгэдэл, /Газар дэлхийн арвижихын билэгдэл бол ногоон өнгө. Энэ  өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь билэгдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хүмүүст барьж золгодоггүй./

Улаан өнгийн хадаг гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл. /Улаан өнгийн хадаг нь гал голомт бадран дээшлэхийг билэгшээдэг. Энэ  өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь билэгдсэн тусгай үйлд хэрэглэдэг бөгөөд хvмүүст барьж золгодоггvй./

Шар өнгийн хадаг бурхан шашнаа дээдлэхийг бэлгэдэл. /Бурхан шашны билэгдэл учир шар өнгийн хадгийг эрдэм номын багшдаа барьдаг бөгөөд өөр хvнд барих ёсгүй ажээ./

Цагаан өнгийн хадаг сэтгэл ариун бодь сэтгэлтэй, өглөгч буяны бэлгэдэл болдог байна. /Өглөг буян, сэтгэл ариусгахыг билэгшээж цагаан сүүтэй зүйрлэдэг. Цагаан өнгийн хадаг маш том хүндэтгэлийн билэгдэл хэмээн үздэг. Энэ өнгийн хадгийг бурхан шүтээндээ өргөдөг бөгөөд хамгийн хүндтэй ахмад хүндээ барьдаг.  Энэ өнгө нь хар муу санаа агуулаагүй, ариун байхыг илэрхийлдэг. Мөн шинэлэх, цагаалахад цагаан өнгийг билэгшээж, цагаан идээг дээд өнгөнд тооцдог. Цагаан өнгийг эхийн цагаан сүүтэй зүйрлэдэг./

Хадгийг хадгалахдаа аргамж сур, усгүй хар архины хамт хадгална. Аргамж сур нь малын заяа буяныг тогтооно, харин архи нь бусад бvх юмыг тогтооно гэсэн санааг агуулдаг. Монголчууд эрт дээр үеэс хадаг, архи хоёрыг насан туршдаа хадгалж чадвал тэр айлд эд хөрөнгө, мөнгө төгрөг тогтон улмаар өсч арвижин аз жаргалтай сайн сайхан амьдрана гэж үздэг байжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-10-14 21:11:25
    эд материал тэгтлээ шүтээд дээр нь сэтгэлээ хуурсан ёс заншил зохиогоод амьдралд хэрэг болх уу хүн хүнээ хүндлэх нь хадганд биш зүрх сэтгэлд байх ёстой шүү дэ
    139.5.219.201
    Мэдэгдсэн Хариулах
  • undesten  2017-02-22 07:00:03
    hadag bol mongolchuudiin uv soyld tuvduus irsen daavuu,orchin tsagt baigald haltai bolson, arhi bol ideenii deej bish yum aa,eruusuu hor ,odoo hordoj uhseer bn
    182.160.0.55
    Мэдэгдсэн Хариулах
    • ariunaa 2017-02-25 05:39:44
      Tiim arhinaas bolj 10 ailiin 8n amidral suirch bgaag bvv martiya
      122.201.24.164
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-02-21 01:24:44
    Би хадаг хадгалбал сайн гэж дуулсан, архи гэж дуулаагүй юм байна, оллоогийнхон архины цагаан солио тусчихаад худлаа тууж байнаа даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ar 2017-02-20 19:01:40
    ene arhiig bvr zarahkvi bj boldogkvm baihdaaa tgwel nogoo ezed yaduurah bhdaaa hden ailiin amidral hden hvnii amiar togloj bgag ug n bodoh tsag bolson l baimaar...
    202.70.46.207
    Мэдэгдсэн Хариулах