Луу жилтнүүдийн хөгжил дэвшлийн жил тохионо

Тахиа, Луу жил хоорондоо ихэд нийцтэй байдаг тул өнөө жил Лyy жилтнүүдэд үр өгөөжтэй, таатай байх болно. Ажил үйлс, амьдрал ахуйд тань эерэг өөрчлөлтүүд гарч, зарим тохиолдолд аз шовойх нь ээ. Алсыг харж, сайтар төлөвлөлт зохион байгуулалттай хөдөлж чадвал олон жил ахиулж сайжруулж чадаагүй ажил, амььдралын томоохон асуудлууд тийм ч их хүч шаардахгүйгээр бүтэж, амархан дэвжинэ. Гэсэн хэдий ч таны эрхэлж буй ажил, бизнест хөндлөнгийн өрсөлдөгч гарч ирж, саад учруулж мэднэ. Иймд ажил амьдралын аль алинд нь сэтгэлээсээ хандаж, анхаарлаа сулруулахгүй байх хэрэгтэй.
 
Ивээл зүг: Хойд, Өмнөд, Баруун өмнөд
Хориглох зүг: Баруун хойд, Баруун
Ивээл өнгө: Шар, улаан, улбар шар
Зайлсхийх өнгө: Цэнхэр, ногоон
Азтай тоо: 2, 9
Хайр дурлалд ээлтэй зүг: Баруун өмнөд
Эд баялагт ээлтэй зүг: Хойд
Эрдэм номонд ээлтэй зүг: Өмнө
Ажил мэргэжилд ээлтэй зүг: Зүүн
 

МӨНГӨ САНХҮҮ

 
Оддын ивээл, ургаж буй тахиа жилийн нөлөөгөөр тогтвор суурьшилтай хөдөлмөр эрхэлж, бизнес хийж байгаа хүмүүсийн орлогын хэлбэлзэл бага байх нь. Зарим улс орны төсөв санхүү доройтож, данс нь улайж байгаа энэ үед таны мөнгө санхүү хэвэндээ байна гэдэг муугүй л мэдээ. Бусдын удирдлага доор ажилладаг луу жилтнүүд ажилдаа гаргасан амжилт, хөдөлмөрийнхөө үр дүнд удирдлагаасаа ойрын хэдэн жилд хүртээгүй урамшуулал шагнал хүртэж магад. Олон жил хөдөлмөрлөсөн боловч олигтой шагнал урамшуулал хүртэж байгаагүй луу жилтнүүдэд энэ бол маш том урам. Бизнес эрхлэгчид өнгөрсөн жилээсээ илүү гарна уу гэхээс дутахааргүй орлого олно. Шинэ харилцагч, хамтрагчидтайгаа учраа олоод байвал тэд ч таны бизнесийн хүрээллийг тэлнэ. Ялангуяа жилийн 8, 9, 10-р саруудад ухаанаа хөвчилж, ажил бизнестээ анхаар. Бага зэргийн эргэлзээ төрүүлсэн зүйлд ч хөрөнгө оруулахад гэмгүй. Ер нь тахиа жил луу жилтнүүдийн хэтэвчийг зузаатгах гэсэн бололтой шүү. Тиймээс энэ боломжийг алдалгүй тооцоотой бодолтой хөдлөөрэй. Тооцоотой ухаантай байхгүй бол мөрийтэй тоглоом, гэр бүлээс гадуур явдлаас болж мөнгөө үрэн таран хийж магад.

 
АЖИЛ АЛБА

 
Таны ажил үйлсэд өмнө нь байгаагүй том нээлтийг тахиа жил танд бэлджээ. Авьяас чадвараа дайчилж, түргэн сэтгэж ажиллавал 2017 онд та ажил мэргэжилдээ шинэ боломж, өндөр ажлын үр ашгийг бий болгож чадна. Та энэ боломжийг алдалгүй хичээн ажиллаж, хүчин чармайлт гаргах ёстой. Үүндээ бусад ажилтнуудаа ч татан оролцуулж болно. Энэ нь хамт олны дунд сайхан уур амьсгал бүрдүүлэх эхлэл. Завгүй их ажлынхаа хажуугаар мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч, сурч боловсрох нь ирээдүйн хөгжилдөө тус нэмэр болно. Хэрэв та бизнес эхпүүлэх зорилготой байгаа бол тахиа жил цаг нь мөн.
 

ХАЙР ДУРЛАЛ

 
Тахиа жил ерөнхийдөө хайр дурлалын асуудалд тань нааштай “хандана”. Бүхэл жилийн турш гэр бүлийн тань амьдрал баяр хөөр, аз жаргалаар бялхана. Эв нэгдэл, итгэлцэл, амар амгалан танай гэр бүлд ноёлоно. Энэ бүхэн танай гэр бүлийн санхүү нэмэгдэж, орлого арвижихтай нэг талаараа холбоотой. Нөгөө талаараа таны ажил мэргэжил “асуудалгүй” байгаа нь ч үүнд нөлөөлнө. Явган хэрүүл жижиг маргаан дэгдээвэл ханьдаа буулт хийх нь зөв. Ингэхийн тулд танаас багагүй тэвчээр шаардана. Ганц бие луунууд өнөө жил өмнөхөөсөө идэвхитэй байгаарай. Ингэж байж та амьдралынхаа ханийг олно.
Хэдийнэ хосоо олсон ч гэр бүл болоогүй байгаа бол тахиа жилдээ багтаж гэрлээрэй.
 

ЭРҮҮЛ МЭНД

 
Эрүүл саруул байх нь танаас шалтгаалах нь. Архаг өвчин, эсвэл авсан бэртлээ сэдрээхгүйг хичээ. Халуун хүйтнээс шалтгаалсан өвчин туссан бол юун түрүүнд эм тан уудагаа болих хэрэгтэй. Харин уламжлалт эмгүй эмчилгээг хэрэглэ. Энэ эмчилгээгээр тухайн өвчнөө эдгээх хэрэгтэй. Тоолгүй орхиж болохгүй хожмын архаг өвчний эхлэл болж мэднэ. Луу жилтнүүд хувийн ариун цэвэр, зохион байгуулалт, хоолны дэглэмийг ягштал баримтлаарай. Амрах, унтах цагтаа л амарч бай. Хоол боловсруулах эрхтэндээ анхаарч, эрүүл зөв хоол ид.
 

ГАЛ ТАХИА ЖИЛД ЛУУ ЖИЛТНИЙ НОЁН НУРУУ, СУУДАЛ, ЗАСАЛ ХАРИУЛГА

 
1928 оны шороон луу жилтэн
 
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, даллага авахуул. Нити, Түй мандал уншуул. Лус савдгийн хорлолоос сэрэмжил.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, даллага авахуул. Алтангэрэл, Түй мандал, Ширнэн уншуул.
 
1940 оны төмөр луу жилтэн
 
Эр: Ууланд суусан. Гомбо, Намсрай бурхан тахиулж, Алтангэрэл, Цагаан шүхэрт уншуул. Улаан идээний бузраас сэргийл.
Эм: Хийд суусан. Лхам, Намсрай бурхан тахиул. Юм, Чогжумүнсэл, Сундуй, Цагаан шүхэрт, Ширнэн уншуул.
 
1952 оны усан луу жилтэн
 
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, даллага авахуул. Саянинбо, Нити уншуул. Газар шороо хөндөх цээртэй.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, даллага авахуул. Алтангэрэл, Намхайнянбо уншуул. Толгойн өвчнөөс сэргийл.
 
1964 оны модон луу жилтэн
 
Эр: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Цэнд, Сундуй уншуул. Ан авлахыг тэвч. Махны бузраас сэргийл.
Эм: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Дарь-Эх, Юм уншуул. Хурим найр, улайны газар бүү ав.
 
1976 оны гал луу жилтэн
 
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Нити уншуул. Газар шороо, мод бут хөндөхийг цээрлэ.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Цэдүв уншуул. Өндөрт мацахыг цээрлэ.
 
1988 оны шороон луу жилтэн
 
Эр: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, даллага авахуул. Аптангэрэл, Ариунсан уншуул. Ан гөрөө авлахыг цээрлэ.
Эм: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Юм, Түй мандал, уншуул. Эрүүл бус хүн болон бөө хүнээс болгоомжил.
 
2000 оны төмөр луу жилтэн
 
Эр: Шороонд суусан. Жамсран, Намсрай бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Нити уншуул. Газар шороо хөндөхийг цээрлэ.
Эм: Огторгуйд суусан. Намсрай бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Өндөрт мацахыг цээрлэ.
 
2012 оны усан луу жилтэн
 
Эр: Ууланд суусан. Загдзүсүм, Бумчин, Гомбын нүрзэд, Банзрагч уншуул. Уул хаданд авирахыг тэвч.
Эм: Хийд суусан. Загдзүсүм, Бумчин, Гомбын нүрзэд, Сундуй, Банзрагч уншуул. Бөө хүнээс болгоомжил.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 2018 он 2018-04-28 16:05:15
    Шал худлаа байна. 2018 оноос. Иймэрхүү элий балай юманд итгэж. Тархиа угаалгаж ганданд очиж мөнгө өгсөнөөс ядуу өчин хүүхдүүдэд буян бол..
    45.117.35.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Луу жилтэн 2017-02-23 14:28:50
    Эрүүл бус хүнээс,бөөгөөс болгоомжил гэнэ.хэхэ. Буддынх гэхээрээ бөөгөөс болгоомжил гэж бгаам боловуу? Луу жилтэнгүүд угаасаа бөөгөөс харшилтай шдэ
    202.70.46.218
    Мэдэгдсэн Хариулах
  • adiya  2017-02-22 13:16:00
    Ih goe medeel bna sansan ulles buhen buteh bolruigai
    202.9.41.161
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2017-02-22 04:10:35
    saikhan medee bna eyregeer xvleej abaad eyreg chigleldee oruullaa
    49.0.171.112
    Мэдэгдсэн Хариулах
  • ogio sarantuya 2017-02-22 00:38:56
    maash xeregtei medeelel bn bayrlal aa
    202.179.29.194
    Мэдэгдсэн Хариулах
  • EROOLSUREN 2017-02-21 11:31:32
    MEDKU
    103.212.119.38
    Мэдэгдсэн Хариулах
  • atheist 2017-02-21 00:08:40
    ингээд бүх юм нь ид шидийн юм шиг бүтчихдэг бол сайханаа хаха
    103.57.94.24
    Мэдэгдсэн Хариулах
    • зик 2017-02-26 04:17:28
      Сайн сайхан юм бүхэн сэтгэчлэн бүтнээ
      202.70.46.233
      Мэдэгдсэн Хариулах