Бич жилтнүүд бүх талаар жигд, тайван байх болно

Өнгөрсөн оны хямралаасаа гарч хараахан амжаагүй Бичнүүдэд аз болоход Гал Тахиа өгөөмөр хандах бололтой. Онцгой дэвшил ажиглагдахгүй мэт санагдавч дотоод хүнтэйгээ ярилцан харьцуулаад үзвэл мэдэгдэхүйц өөрчлөлт, сэтгэл санааны хувьд том дэвшил гарсан байх болно. Бусад жилтнүүдийг бодвол ажил алба, мөнгө санхүүгийн байдал, хайр дурлалын амьдралд жигд сайхан жил тохиож байна. Харин энэ бүх сайн сайхан зүйлд Бич жилтнүүд өөрийгөө бэлдэж, чамлах бус боломжийг ашигтайгаар эргүүлэхийг хичээ. Бич жилтнүүд Тахиа жилийн сүүлээр бусдаас гэнэтийн бэлэг хүлээн авах буюу сэтгэлийн дэмжлэг хүртэх нь. Өөрт мэдэгдэж буй бүх эерэг зүйлд, жижиг гэлтгүй таларх, талархах тусам өөрчлөлт, дэвшлийг мэдэрсээр Тахиа танд харамгүй ивээлтэй хандсаныг хүлээн зөвшөөрөх болно.
 
Ээлтэй зүг: Хойд, Зүүн өмнөд
Хориглох зүг: Баруун хойд
Ээлтэй өнгө: Шар, шаргал
Зайлсхийх өнгө: Улаан, ягаан
Азын тоо: 1, 9
Хайр дурлалд ээлтэй зүг: Баруун
Эд баялагт ээлтэй зүг: Зүүн
Эрдэм номонд ээлтэй зүг: Баруун
Ажил мэргэжилд ээлтэй зүг: Өмнөд
 

МӨНГӨ САНХҮҮ

 
Бич жилтнүүд хэтэвчээ бэлд. Таны хичээл зүтгэлийн ачаар таны хэтэвч нэлээд зузаарна. Тогтвортой ажил эрхэлдэг болохоор л таны орлого ингэж өсч байгаа хэрэг. Ажлаа солих гэж саналгүйгээр идэвх, сэтгэлтэй ажиллавал удирдлагын зүгээс урамшуулал, шагнал цалин өгнө. Санхүүгийн асуудал тань нэг үе уналтад орох ч удалгүй сэргэнэ. Хэрэв та ямар нэгэн удирдах албан тушаал эрхэлдэг бол нөхцөл байдалтайгаа нийцүүлэн хөрөнгө оруулалт татаж, зээл ч хөөцөлдсөн болно. Аль аль нь бүтэмжтэй.
 

АЖИЛ АЛБА

 
Ажилтнууд, хамтрагчтайгаа учраа сайн олохгуй бол таны эсрэг хэл ам, гомдол санал гарах төлөвтэй. Энэ хэл амыг ажил, бодлогоороо тэр дор нь дарахгүй бол таныг огцруулахаас нааш зогсохгүй. Ажил албанд тань тулгарах асуудал олон. Асуудлыг дэг журамтайгаар шийдээд явахгүй бол үлдээсэн нэг нь хожим таны ажилд түвэг болон гарч ирнэ. Оны сүүл хагасаас ажил төрлийн харилцаа сайжирч, бизнесийн шинэ гарц нээгдэж, цэцэглэнэ. Ганцаараа та амжилтад хүрэх боломжгүй учир хамт олондоо итгэл хүлээлгэ. Гэр бүл, найз нөхдийн тусламж хэрэгтэй.
 

ХАЙР СЭТГЭЛ

 
Ганц бие Бич хайр дурлалдаа шатах жил. Хостой Бич жилтэнд харилцагчтайгаа улам л гал халуун, ойр дотно харилцааг үүсгэх боломж бүрдэнэ. Гэр бүлтэй Бичнүүд гэр бүлдээ халамж тавь, тэд танаас хайр халамж хүсч байна. Таны халамж дутсанаас гэрт явган хэрүүл үүснэ. Гэр бүлээ аврахын тулд эртнээс тооцоо, төлөвлөгөөтэй бай. Эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх, ийш тийш явах томилолт зэрэг нь нөхрийнх нь хувьд хардах харамлах шалтгаан болно. Иймд та дээрх асуудлыг зохицуулахыг хичээ. Гэрийнхэнтэйгээ сайн зөвлөлд.

 
ЭРҮҮЛ МЭНД

 
Оны сүүлд сэтгэл санаа хямрах, ядрах магадлалтай. Жижиг зүйл гэж орхиж болохгүй. Эрүүл мэнддээ хэр зэрэг анхаарснаас таны ажил албаны бүтээмж хамаарна. Осол гэмтлээс сэргийл, ялангуяа жолоо барьж байхдаа сэрэмжтэй бай. Замын хөдөлгөөнд оролцохдоо ч анхааралтай яваарай. Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг хичээ. Үүнээс үүдэлтэй ходоод, хоол боловсруулах эрхтэний евчлөлд өртеж болзошгүй. Эдгэх нь удаан байх тул урьдчилан сэргийлэлт чухал гэдгийг сана.
 
1920 оны төмөр бич жилтэн
 
Эр: Шороонд суусан. Намсрай бурхан тахиулж, хишиг даллага авахуул. Улаан юм, Цэвэгмэдийн чого, Цэдүв уншуулж, 1000 сац талби, газрын ад хорлолоос сэрэмжил.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо, Намсрай, бурхан тахиулж хишиг даллага авахуул. Улаан юм, Цэвэгмэдийг чого, Алтангэрэл, Цэдүв уншуул. Тархи, толгойны өвчнөөс сэргийл.
 
1932 оны усан бич жилтэн
 
Эр: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж хишиг даллага авахуул. Алтангэрэл, Юм, Цэвэгмэдийн чого, Гурвангүрэм, Шүхэртийн догжур уншуул. Махны бузраас цээрлэ.
Эм: Хийд суусан. Лхам бурхан тахиулж Дарь-Эх, Жамбал, Зүгдор, Сундуй, Шүхэртийн догжур уншуул. Зүрх, хий өвчнөөс сэрэмжил.
 
1944 оны модон бич жилтэн
 
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Нити, Дарь-Эх, Саянянбо, 1000 сая Шүхэртийн догжур уншуул.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэл, Намхайнянбо, Цэдүв уншуул. Толгойн өвчнөөс сэргийл.
 
1956 оны гал бич жилтэн
 
Эр: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Ширнэн, Цагаан шүхэрт, Ариунсан уншуул. Ууланд явах, мод чулуу хөндөхийг тэвч.
Эм: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, Цэнд, Цагаан шүхэрт, Сундуй, Улаан юм, Ширнэн, Зүгдор уншуул. Бөө хүнээс болгоомжил.
 
1968 оны шороон бич жилтэн
 
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Нити, Жамбал цанжод, Цэдүв, 1000 сац уншуул. Амьтны амь бүү тасал.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Додыалсан, Алтангэрэл, Намхайнянбо, Жамбалцанжод, Цэдүв, Шүхэртийн догжур уншуул.
 
1980 оны төмөр бич жилтэн
 
Эр: Ууланд суусан. Гомбо, Намсрай бурхан тахиулж, Алтангэрэл, Ариунсан, Түй мандал. Шүхэртийн догжур уншуул. Ан гөрөө авлахыг тэвч.
Эм: Хийд суусан. Лхам, Намсрай бурхан тахиулж, Дарь-Эх, Цэнд Сундуй, Цэдүв, Цагаан шүхэрт уншуул. Зүрх, хийн өвчнөөс сэргийл.
 
1992 оны усан бич жилтэн
 
Эр: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, Нити, Харшүхэрт, Саянянбо, 1000 сац, Гурвангүрэм, Ширнэн, Шүхэртийн догжур уншуул. Газар шороо хөндөхийг цээрлэ.
Эм: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Додь галсан, Алтангэрэл, Намхайнинбо, Цэвэгмэдийн чого уншуул. Өндөрт мацахыг цээрлэ.
 
2004 оны модон бич жилтэн
 
Эр: Ууланд суусан. Загдзүсүм, Банзрагч, Сундуй уншуул. Ан цээрлэ.
Эм: Хийд суусан. Бумчин, Гомбыннүрзэд, Банзрагч, Сундуй уншуул. Эрүүл бус хүнээс болгоомжил    
 
2016 оны гал бич жилтэн

 
Эр: Шороонд суусан. Загдзүсүм, Бумчин, Цагаан шүхэрт, Сундуй, Дарь-Эх, Гомбын нүрзэд, Банзрагч уншуул.
Эм: Огторгуйд суусан. Бумчин, Түй мандал уншуул. Cap бүрийн эхэнд Дашдондов, Дашзэвэг найман гэгээн уншуул.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.