Барилгын салбарын ирээдүйг Засгийн газар хэрхэн зурах бол

Монгол Улс ОУВС-тай хамтран “ Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөрийн дагуу  ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох ба олон улсын байгууллагууд хандивлагч орнуудаас  нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцэлийн зориулалтаар авч ашиглахаар болж байна.

Энэ санхүүжилтыг авахын тулд эрх баригчид эрх мэдлээ ОУВС-нд шилжүүлж байгаа гэхэд буруудахгүй. Ирэх гурван жилд бид тэдний заавар зөвлөгөөний дагуу явна. ОУВС-ынхны зөвлөгөөний дагуу Монголбанк 2018 оноос “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийг Засгийн газарт шилжүүлэхээр болж, зээлийн үндсэн төлбөрийг Төв банк, зээлийн хүүг Засгийн газар хүлээн авах нь зөв гэнэ.  Монголбанкнаас төсвийн шинж чанартай хөтөлбөр хэрэгжүүлэхгүй гэдэг үүднээс тус шийдвэрийг гаргасан байна.

Одоогоор найман хувийн зээл  нь зээлийн сангийн эргэн төлөлтийн бага хэмжээний орлогоор нэр төдий хэрэгжиж байгаа.  Ерөнхий сайд өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлэл хийх үеэрээ “Зээлийн сангийн эргэн төлөлтөөр орлогоор санхүүжих байдлаар ипотекийн зээл олгогдож байгаа. Тэгэхээр бид барилгын салбараа өнөөдрийн хямралт байдлаас гаргахын тулд эргэн төлөлтийн сан дээр тодорхой хэмжээний эх үүсвэр нэмж олох шаардлагатай. Энэ эх үүсвэрийн хүү нь дөрвөн хувиас доошгүй байх шаардлага үүснэ. Ингэж байж, сангийн үйл ажиллагаа цааш үргэлжилнэ.  Зээлийн өөрийнх нь эх үүсвэрийг өөрт нь зарцуулах зорилгоор барьцаанд тавьснаар санхүүжилт босгох зэргээр бүхий л бололцоо боломжуудыг хайж байна.  Зээлийн өөр нөхцөлөөр хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг албан ёсоор хэлмээр байна” гэсэн. Уг нь “Орон сууцны зах зээлийг уналтад оруулахгүйн тулд ипотекийн зээл тогтвортой бөгөөд урт хугацаанд үргэлжлэх боломжийг төр, засгаас бүрдүүлэх нь чухал” гэдгийг эдийн засагчид хэлдэг. Үнэхээр ч энэ салбарт хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна. Ингэж байж ипотекийн зээл урт хугацаанд тогтвортой үргэлжлэх юм. Тэгэхээр ирэх жилүүдэд энэ салбарыг хямралаас гарахад Засгийн газар хөрөнгө татаж, зээл нэмэгдүүлэх эсэхийг цаг хугацаа харуулна. Гадны хэвлэлүүдээр биднийг азтай, ёндоотой байгааг гайхшран, бичиж байна. Учир нь “ОУВС”-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” буюу “Extended Fund Facility” хөтөлбөрт хамрагдсанаар Монгол Улс тус байгууллагын гол хоёр хөтөлбөрт хамрагдсан цөөхөн орнуудын нэг болж байгаа юм байх. Өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөрт олон орон хамрагдахыг хүссэн ч “ОУВС” энэ орнуудад гараа тэнийлгээгүй гэнэ. Тэгвэл тэдний Монгол Улсын эдийн засгийн аврах хөтөлбөрт барилгын салбарыг сэргээх үйл ажиллагаа ямар хэлбэрээр зурагдах нь сонин байна. Үүнийг нь “Мэргэжил”-ийн Засгийн газар хэрхэн хэрэгжүүлэх нь барилгын салбар хийгээд найман хувийн зээл авахаар урт дараалалд очер авсан иргэдийн хувьд хүлээлт үүсгэсэн асуудлын нэг юм.

Өнөөдрийн байдлаар барилгын салбарт нийлүүлэлт нь эрэлтээ давсан учир борлуулалт нь зогсонги байдалд шилжсэн. Энэ бүхний буруутан нь эрх баригчдын алдаа бодлого шийдвэр гэдгийг эдийн засагчид дүгнээд буй. Тэгвэл энэ удаад эрх баригчид ямар бодлого барих нь нийгэмд хүлээлт үүсгэж байна.


П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • alt 2017-02-21 13:43:47
    Batilga barihaa boli
    172.56.22.23
    Мэдэгдсэн Хариулах
  • зоч 2017-02-21 02:14:01
    байгаа юм байх гэдэг үгийг байгаан байх гэж бичих юм. П.ГОО сэтгүүлч үү? монгол хэлийг булингартуулагч уу?
    183.81.171.99
    Мэдэгдсэн Хариулах