Ч.Буянбадрах: Монголын аялал жуулчлалын хөгжил яст мэлхийн хурдаар явж байна
Монгол улсын аялал жуулчлалын салбарын хөгжил, чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Mongolian Guide Tour” ХХК-ийн захирал Ч.Буянбадрахтай ярилцлаа.
 
-Яг өнөөдрийн байдлаар Монгол улсын аялал жуулчлалын салбар ямар байдалтай байгаа вэ, энэ салбарын хөгжлийг та мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна вэ?
 
-Монголын аялал жуулчлалын өсөлт хөгжилт маш удаан байна. Монголын тэргүүлэх салбар аялал жуулчлал гээд зарлачихсан хэр нь төр нь анхаардаггүй. Хувиа хичээсэн, өрөөлийг шүүмжилсэн, өөрийгөө мэддэггүй хүмүүс салбарын бодлого тодорхойлно гээд удирдах шатны албан тушаалуудыг хуваагаад суучихсан учраас хөгжихгүй  байна л даа. Өөр нэг шалтгаан нь салбарын судалгааг сайн хийхгүйгээр зөвхөн  нэг сая, хоёр сая жуулчин авна гэж хий хоосон тооны хойноос хөөцөлддөг. Өнөөгийн байдлаар нэг сая жуулчин хүлээн авах нь битгий хэл 300 мянган жуулчныг тав тухтай хүлээгээд авах бааз суурь, үйлчилгээний чадамж манайд байхгүй. Нэг үгээр хэлбэл энэ салбарын хөгжил яст мэлхийний хурдаар явж байна. Бараг урагшлах биш ухарчихсан ч юм шиг харагдаж байна л даа. Би энэ салбарт орж ирээд 15-16 жил болчихсон байна. Тэр үед харин ч энэ салбар гайгүй хөгжиж байсан юм байна. Жуулчдын нислэгийн  тасалбарын үнэ харьцангуй хямд байж. Сүүлийн үед нислэгийн тиaз арай л хэтэрхий их өндөр үнэтэй болчихлоо.

Энэ нь өөрөө аялал жуулчлалын салбарыг боймилж байна л даа. Нислэгийн тиaз бичдэг компаниуд томоохон улс төрчидтэй холбоотой  ч юм уу яах аргагүй мафийн  шинжтэй болчихлоо. Манайд бензиний үнэ нэмэгдэнгүүт дагаад  юмны үнэ өсдөг. Эргээд бензиний үнэ буурангуут дагаад юмны үнэ буудаггүй. Яг түүнтэй адилхан долларын ханш өсөнгүүт дагаж өссөн онгоцны билетийн үнэ буурахгүй байна л даа. Ганцхан жишээ хэлэхэд  Тайланд руу нисэхэд өнөөдрийн байдлаар .2 сая төгрөг гэж байна гэтэл  жилийн өмнө 1.5-1.6  саяас хэтэрдэггүй л байсан шүү дээ. Эндээс харахад энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй шинэ залуу боловсон хүчнээ дэмжихгүй байна, улам л шахаж хавчих бодлого явуулж байгааг л харуулж байгаа юм.
 
-Тэгэхээр цаашид юу хийх шаардлагатай вэ, энэ байдлаас гарах арга зам юу вэ?
 
-Хийх шаардлагатай зүйл бол МИАТ-ийг хувьчлах, гадны  авиа компаниудыг оруулж ирэх. Өнөөдөр манай улсад ирэхийг хүссэн маш олон гадны жуулчид байгаа шүү дээ. Тэд нислэгийн хэт өндөр үнээс болоод л ирж чадахгүй, өөр улсыг зорих шийдвэр гаргаж байна.
 
-Тэгвэл олон улсад энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдаг вэ?
 
-Ер нь бол дэлхийн бүх оронд адаглаад хөрш орон руу аа зорчиход маш хямдхан байдаг. Гэтэл бид өнөөдөр Орос, Хятад руу хэдээр нисэж байгаа билээ. Энд нэг зүйлийг хэлэхэд Япон руу нисэхэд наад талд нь байгаа Солонгос руу нисдэгээс хямд зардлаар нисэж байх жишээтэй. Тэгэхээр энд зайнаас хамаарч байгаа юм ерөөсөө алга. Энэ бол цэвэр тоглолт явагдаж байна л гэж би харж байна.
 
-Ер нь аялал жуулчлалын салбарыг энэ байдлаас гаргаж, цаашид хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой юм болоо?
 
-Энд нэг л зүйлийг хэлэе. Аялал жуулчлалын салбарт мэргэжлийн баг ажиллах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд буюу Ардчилсан намын үед энэ салбарт огт ажиллаж үзээгүй,жуулчны баазад хөтөч ч хийж үзээгүй хүнийг бодлого тодорхойлогч, газрын даргаар тавьсан. Энэ байдлаас болоод энэ салбар маань огт хөгжсөнгүй.
 
-Өнгөрсөн дөрвөн жилд  аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр ITB Берлин гээд аялал жуулчлалын үзэсгэлэнд  дөрвөн тэрбум төгрөг зарцуулж оролцсон. Салбарын хүний хувьд хэр үр дүн гарсан гэж үзэж байна вэ?
 
-ITB Берлин гээд аялал жуулчлалын үзэсгэлэнд хэдэн тэрбумаар мөнгө зарцуулсан. Гэтэл нэг ширхэг ч үр дүн гараагүй байдалтай байна. Тэр үзэсгэлэнд зарцуулсан мөнгө төгрөгийн тайланг яагаад танилцуулахгүй байна вэ, шилэн дансны тайланг бид нэхэх ёстой. Энэ үзэсгэлэнд Монгол улс тэр их хэмжээний мөнгө зарцуулж оролцчихоод үр дүнд нь хэдэн жуулчин ирсэн бэ? Үүний хариуцлагыг нэхэж энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой. За яах вэ салбарын сайд нь мэргэжлийн байна уу мэргэжлийн бус байна уу гэдэг хамаагүй. Угаасаа улс төрийн томилгоо учраас. Харин тэр сайдын баг мэргэжлийн байх ёстой. Маш сайн салбараа мэддэг, зүрх сэтгэлтэй хүн байх ёстой. Ямар ч мэргэжлийн бус хүнийг салбарын даргаар тавьчихаад нөгөөх нь бодлого тодорхойлно гээд явж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй.
 
-Аялал жуулчлалын хөгжлийн төвийг Засгийн газрын тогтоолоор байгуулахаар болсон. Энэ төвийн үйл ажиллагаа одоогоор эхэлсэн болов уу, ер нь энэ төвийн үүрэг, зорилго юу  вэ?
 
-Би энэ төвийг дэмжиж байгаа. Хөгжлийн бас нэг гарц гэж харж байгаа. Учир нь манай салбарын холбоо огт ажиллаж чадахгүй байгаа л даа. Энэ  холбоонд 20-иодхон компани байдаг. Тэд юу хийж байна вэ гэхээр тойроод л бие биенээ шагнадаг. Өөрөөр нэгдэж ажиллаж чадахгүй байна. Иймээс л аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж  байгаа маш олон компаниудыг нэгтгэж, тэдний үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажиллах шаардлага  тулгарч байна. Ингэхийн тулд энэ төв байгуулагдаж байгаад миний хувьд дэмжиж байгаа. Энэ төв  салбарынхаа бодлогыг тодорхойлох зорилготой байгуулагдаж байгаа болов уу гэж харж байна. Энэ маш зөв. Манай  салбарт шинэ салхи яах аргагүй хэрэгтэй байгаа.
 
-Аялал жуулчлалын хөгжлийн төвийн даргаар Пүрэвсүрэн гэж хүний нэр яригдаж байгаа дуулдсан. Та энэ салбарт багагүй ажилласан учраас салбарынхнаа бол таньдаг байх. Энэ хүний талаар дуулсан уу. Таны хүсээд байгаа шиг салбартаа зөв бодлого боловсруулаад авч явж чадах болов уу?
 
-Мэдэхгүй юм байна. Миний хувьд хэн ч   дарга болсон нь  хамаагүй. Хамгийн  гол нь салбараа мэддэг, мэргэжлийн ,салбартаа хайртай  тийм л хүн хэрэгтэй.  Зөв бодлого боловсруулаад  аваад явчих чадвартай мэдлэгтэй боловсролтой хүнийг тавих ёстой  гэж бодож байна. Түүнээс биш хэний ч мэдэхгүй, сонсоогүй өөр мэргэжлийн хүн авч ирээд тавьчихаж болохгүй л дээ. Сураг сонсоход энэ төвийн захирлаар гадаад нөхөртэй хүүхний нэр дуулдаад байгаа юм билээ. Миний бодлоор Монгол улсын  бодлого тодорхойлох албанд гадаад гэр бүлтэй хүн байж болохгүй. Энэ бол хамгийн аюултай зүйл шүү.
 
 
-Жуулчид Монголд ирээд мөнгө үрэхгүй байна гэх зүйлийг ярих болсон. Энэ талаар?
 
- Би ч гэсэн хамгийн хямд үнээр аль нэг улсад аялахыг хүснэ. Энэ утгаар бид адилхан боловч би тухайн оронд хүссэн хүсээгүй төлбөр төлөхгүй бол болохгүй байдалтай тулгардаг. Аялал жуулчлалыг тултал хөгжүүлчихсэн Азийн бусад орнуудаас суралцах хэрэгтэй л дээ. Тухайлбал, Тайландын Бангкокт эндээс явсан аяллын хөтөч ямар ч асуудалгүй ажлаа хийгээд байж болно.Харин Паттаяа арал руу очиход заавал орон нутгийн зөвшөөрөлтэй хөтөч авахыг шаарддаг, мөн цагдаа нь шалгалт хийдэг.

Манай Хөвсгөл, Алтай таван богд гэх мэт тусгай бүсүүдийн хураамжийг нэмэгдүүлж, орон нутгийн хөтөч заавал авч газарчлуулах журам тогтоох хэрэгтэй. Энэ мэтчилэн шийдэх боломжтой олон асуудал бий. Монгол бол нүүдлийн соёлын сүүлчийн том голомт гэдэг давуу талаа одоо  маш сайн ашиглаж үнэ цэнээ өндөрсгөх хэрэгтэй. Хүссэн хүсээгүй төлөхгүй бол болохгүй гэдэг байдалд эерэг зөв хандлагаар сургаж дасгах нь чухал юм. Тэгэхгүй бол гадны жуулчдын томоохон сайтуудаар  Монголд тэдхэн доллараар тэгж аялаан гээд гайхуулаад ам уралдан ярьж байна. Энэ бол манай салбарын бодлого буруу байгаагийн нэг илрэл. Бид төлөхөөс аргагүй байдалд ортол нь л аялал жуулчлалаа хөгжүүлэх хэрэгтэй байна.

Бас нэг онцолж хэлэх зайлшгүй шаардлагатай зүйл бол манайхан өөрсдөө өөрсдийнхөө үнэ цэнийг унагадаг. Өнөөдөр хэдэн жуулчин Тэрэлжид очоод нэг таваг хоол 10 мянгаар идэх гэтэл наана байгаа нь манай хоол таван мянга гэж байгаа гэдэг. Энэ нь дотоодын бизнесийн өрсөлдөөн ч гэлээ маш буруу тогтолцоо юм.
 
-Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал бас нэлээд хөгжих хандлагатай болж ирээд байна. Гэхдээ  өнөөх л үйлчилгээ, ая тух гэдэг зүйл хөндөгдөж байна л даа?
 
-Дотоодын аялал жуулчлалаас орлого олно гэдэг чинь маш том зүйл байхгүй юу. Энэ ингэж  хөгжиж байгаад дэд бүтцийн асуудлыг шийдэж чадсан нь маш том үүрэгтэй. Ардчилсан намын хийж чадсан ганц зүйл нь энэ л дээ. Ихэнх аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосон явдал. Бид үүнийг үгүйсгэж болохгүй.

Дотоодын аялал жуулчлалыг Хөвсгөлөөр аваад үзэхэд энд 3000 хүн нэг дор хүлээн авах хүчин чадалгүй. Гэвч Хөвсгөлийг хэдэн арван мянгаараа зун болохоор зорин очиж байна. Мэдээж хэрэг олон хүн зохион байгуулалтгүй зориод очихоор хог хаягдлаас эхлүүлээд сөрөг үр дагавар гардаг. Тэгэхээр энд нэг зүйл хэлэхэд Хустайн нурууны  аялал жуулчлалын туршалага бол маш сайн.

Жил болгон Хустайн нурууг үзэх дотоод гадаадын жуулчдын хураамж нэмэгддэг. Тэр хэрээр тэнд үйлчилж буй үйлчилгээ харуул хамгаалалт сайн байдаг. Тухайлбал жуулчид  Хустайн нуруунд оччихоод шинэ зам гаргаж явбал байгаль хамгаалагч нар нь ирж сануулдаг. Хог хаявал анхааруулдаг. Харин Хөвсгөлд тийм зүйл алга.
 
-Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат-Эрдэнэ 2017-03-06 06:37:33
    Салбарынхаа тухай маш зөв бодолтой хүүхэд байнадаа
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрөө 2017-03-06 06:07:25
    Аниаааа, Таныг л сайд болоосой гэж зүүдэлж мөрөөддөгшд. Та бас их царайлаг юм. Байнга ТВ мэдээллийн хэрэгслээр гарах юм. Дурлачмаар л их гарч байна шүү.
    202.179.27.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Номбоо 2017-03-06 05:56:19
    1,5 байсан тийзийн үнэ 2,0 болсон бол өсөөгүй харин буусан байна. Өнгөрөлтийн хураамж навигаци, буулт суултын, нисэх буудлын такс, шатахуун $-аар төлдөг
    122.201.23.226
    Мэдэгдсэн Хариулах
  • OTGONBAYAR 2017-02-24 12:58:42
    Buur minii bodoj yavdag bas yag l unen bodit yumiig hondoj bichjee. Holboo hedhen hund uilchildeg haalttai baiguullaga bolchihson yum bna lee. Ter ongotsnii une...
    139.5.217.138
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-22 15:22:19
    uzuulekh yumgui zarakh yumgui Mongold utaanii tukhai, uns khognii tukhai kino hiih gej ireltei bish
    66.181.160.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Hogoo tseverle  2017-02-22 12:27:08
    Deeree baigaa humuusee mergejliin hun taviach. Hogoo ehleed tseverleed daraa ni tom tom yumaa yarizgaay da
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
    • Буянбадрах  2017-02-22 13:00:54
      Тиймээ, таны зөв. Хамгийн хэцүү салбар бол АЖ. Янз бүрийн мэргэжилтэй хүмүүс АЖ-д бдаг. Тэднийг зөвхөн мэргэжлийн баг л зангидаж чадна. Даанч намын томилгоо муу...
      202.131.238.50
      Мэдэгдсэн Хариулах
  • цахилгаан 2017-02-22 08:02:39
    хамгийн их хүн очдог далайн эрэг рүүгээ ч тог татаж чадахгүй л байна шүү дээ. жуулчид голж байна. зориод ирсэн жуулчдыг усанд оруулахад ч хүндхэн байдалтай бна
    66.181.187.134
    Мэдэгдсэн Хариулах
    • Буянбадрах  2017-02-22 08:17:02
      Тийм ээ, үнэн. Төрийн хүчтэй дэмжлэг бодлогууд үгүйлэгдэж, дутагдаж байна. Ядаж Хөвсгөлийн орчныг сайхан жишиг АЖ-ын бүс болгомоор байгаа юм аа.
      202.131.238.50
      Мэдэгдсэн Хариулах
  • Шуудайд хийсэн үхрийн эвэр 2017-02-22 07:45:58
    Аялал жуулчлал хөгжихгүй байгаа гол шалтгаан нь энэ салбарынхан дотроо хэзээ ч нэгдмэл ярьж сураагүй, бүгд их мэдэгчид, бие биенээ байнга үгүйсгэдэг, соёлгүйнх....
    150.129.143.46
    Мэдэгдсэн Хариулах
    • Буянбадрах  2017-02-22 08:18:06
      Харин тэх, бид нар дандаа ингэж хэлүүлж байгаа. Сайн дарга нартай бол юу гэж ингэж хэлүүлэх билээ. Гарч ирсэн мэргэжлийн бус хүнийг нь салбарынхан хүлээж авахгү...
      202.131.238.50
      Мэдэгдсэн Хариулах
  • bi l mundag ni 2017-02-22 06:38:42
    uuriiguu het medertsen yum bishuu ene avgai haha. uuruus chin busad n taalagdahgui baival magadgui uurt chin asuudal baina gedeg dee!
    43.228.129.229
    Мэдэгдсэн Хариулах
    • t1 2017-03-05 14:28:21
      sain medehgui ymaa bitgii ingej yri. ooroo hog shuls ntr hayaha bolichood computeriin ardaas hutsaarai
      122.201.21.129
      Мэдэгдсэн Хариулах
    • Буянбадрах  2017-02-22 06:52:31
      Магадгүй наадах чинь манай салбарын атаархагч нарын намайг хардаг хэллэг байх л даа. Би асуудалтай байсан бол ийм юм хэлж яриад суух ухаан хүрэхгүй л дээ.
      202.131.238.50
      Мэдэгдсэн Хариулах
  • zov l doo gehdee... 2017-02-22 05:52:44
    ene huuhen chin salbaraa meddeg hun heregtei gj bgad ooriigoo gargachih geed baina uu gui yu ... salbaraa meddeg zondoo l hun bn... ene emegtei bol bish shu..
    103.229.120.6
    Мэдэгдсэн Хариулах
    • Буянбадрах  2017-02-22 06:15:22
      Та санаа зоволтгүй ээ, надад дарга болох хэнээрхэл байхгүй. Тэгээд ч өмнөх ажил маань уул овоо шиг их.
      202.131.238.50
      Мэдэгдсэн Хариулах
  • Dg 2017-02-22 05:16:20
    Хонины төлийн нэртэй шахааны дарга нарыг мэргэжлийн хүн байх гэх мэт АЖ-ын хуулиндаа ч юм уу салбараараа нэгдэж санал хүргүүлэх хэрэгтэй. Оюунхоролмаад
    66.181.177.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Random 2017-02-22 04:26:57
    Женко Баттулга жудогийн холбооны ерөнхийлөгч болоод бид олимпийн аврагатай болсон. Учир нь тэр өөрөө спортын хүн. Мэддэг хүн нь мэддэг салбараа удирдах өөр.
    202.131.238.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Communizm 2017-02-22 04:08:42
    Manaid ayalal juulchlal hereggui. Haalttai oron bolj hoid solongostoi nuhurluud yavj bval taarna
    66.181.178.160
    Мэдэгдсэн Хариулах
  • ard  2017-02-21 18:50:45
    Яамны газрын дарга нь ямарч мэргэжилийн бус Маргад гэдэг авгай, Одоо хөгжлийн төвийн дарга нь солонгос нөхөртэй бас нэг авгай за за бүр сөнөж бга юм бн дөө.
    202.9.40.174
    Мэдэгдсэн Хариулах
  • amia bodogch  2017-02-21 13:39:51
    Neeh olon joohon yum bdagshdee niileed hamtraad ch yum uu arai tomruulah heregtei bhaa manaihan butehguiee bodlogo buruu bolohoor ajil yaj hugjih we dee huurhii...
    27.123.214.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Жуулчин  2017-02-21 11:46:08
    Их үнэн юм ярьж байна. Манай жуулчлалын баазууд нэг юм дээр маш сайн анхаарах хэрэгтэй.. ариун цэврийн өрөө 00 асуудал ба хоол.
    139.5.217.10
    Мэдэгдсэн Хариулах
    • Буянбадрах  2017-02-22 06:19:07
      Жуулчны баазуудын үйлчилгээний стандартыг сайжруулах шаардлагатай. 10 жилийн өмнө хамаагүй дээр байсан. Аливаа зүйл ахих ёстой болохоос уналт руугаа явах ёсгүй
      202.131.238.50
      Мэдэгдсэн Хариулах
  • Турист 2017-02-21 07:14:07
    Урагшлахгүй зогсонги байгаа. Унаган байгалаас өөр зочиндоо сайхан сэтгэгдэл төрүүлэх юу ч алга. Соёлтой үйлчилгээнээс мөнгө олдог байтал тэр нь алга.
    202.179.23.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-02-21 06:19:38
    Mongold yun ayalal juulchlal baidgiin orond gantsuildver barihiig bpd
    202.9.41.208
    Мэдэгдсэн Хариулах
  • хэ хэ  2017-02-21 04:15:05
    Харин ч хурдан явж байгаа юм байна Яс мэлхий усандаа 35-40 км цагийн хурдтай явдаг
    202.131.227.50
    Мэдэгдсэн Хариулах
    • Буянбадрах  2017-02-22 06:20:52
      Хэтэрхий зөөлөн хэлчихэж гэж хүмүүс шүүмжилсэн. Намагт шигдчихсэн юм биш үү гэж бна лээ. Нээрээ л яст мэлхий яаж ийгээд гэлдрээд бдаг бх шүү. кккк
      202.131.238.50
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-21 02:39:31
    Аялал жуулчлал гэлтгүй салбар бүрт улс төрчдийн шахааны эсвэл ах дүүг нь тавьдагаас ажил унаад байна, хөдөө аймагт ч ялгаагүй улаан цайм ах дүүгээ ажилд авч бай...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2017-02-21 02:00:58
    Бид хүнд үйлчлэх тэгээд хүний сэтгэлд хүртэл үйлчлэх ч боллоогүй байна аа энэ л гол учир нь шүү дээ адаглаад хулгайч нар хармаа ухна
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах