Эхлээд дэд сайдуудыг цомхотгож, хурган дарга нарын тансаглалыг зогсоочих...

Монгол Улсын эдийн засаг хямарсан гэдгийг хаана, хаанаа хүлээн зөвшөөрчихсөн. Өнгөрсөн 2016 он тийм ч амар байгаагүй. Эдийн засгийн өсөлт гэж бараг байсангүй. Ердөө л нэг хувьтай гарсан. 2016 оны намраас авахуулаад инфляци хасах руу орж, дифляци болсон. Энэ бүхэн эдийн засаг яаж тэг зааж байгааг хангалттай харуулсан тоо баримт байсан шүү дээ.
 
Гэтэл 2017 он өнгөрсөн жилийнхээс дээрдэх юмгүй болохоор байлаа. Энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Монгол Улс 580 сая ам.долларын гадаад өр төлөх шаардлагатай болсон. Цаашлаад Хятадад төлөх 1.6 тэрбум ам.долларын асуудал ч босч ирэхээр байлаа. Төлбөрийн тэнцэл байнга хасах гарч, ам.долларын ханш тэнгэрт тулсан. Гэх мэтээр эдийн засгийн хүндрэлүүд гарч байгаа учраас одоогийн эрх баригчдын сонголт ОУВС-гийн зээлд хамрагдах байв.
 
Ерөөсөө эдийн засагчид манай улс дотоодын нөөц бололцоогоороо энэ хүндрэлээс гарах боломжгүй гэж дугнэж байлаа. Мэдээж өөр бодолтой улстөрч, эдийн засагчид ч байсан. Гэвч эцсийн дүндээ МАН-ын сонголт ОУВС. Тэр дундаа “Extend­ed fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.
 
Энэ хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгоно.  Үүнийг дагаад бусад эх үүсвэрээс нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээл авч болох үүд хаалга нээгдэж байгаа юм. Зөв зарцуулж чадвал маш их мөнгө ойрын хэдэн жилд орж ирэх нь. Ямар ч байсан МАН мөнгөгүй байсан гэж гон гон хийхгүй л байх нь.
 
Гэхдээ нөгөө талдаа ОУВС-гаас нэлээд шаардлагыг тавьж байгаа юм. Төсвийн орлого, зарлага тал дээр шүү дээ. Энэ хүрээнд олон татварыг нэмэх, шинээр татвар авахаар төлөвлөж байгаа аж. Мөн зарлага тал дээр арга хэмжээ авч, тэтгэврийн насыг нэмэх, хүүхдийн мөнгийг олгохоо болих, цаашлаад цөөнгүй халамжийг халах бололтой. Мэдээж энэ бүхний цаад үр дүн нь юу байх талаар хүмүүс янз бүрээр л дүгнэж байна. Хамгийн гол нь манайд мөнгө орж ирж, эдийн засаг ойрын гурван жилдээ сэргэнэ гэж хэлэх эдийн засагч байхад нөгөө талд иргэдийн нуруун дээр ачаа ирж, амьдрал улам хүнд болно гэж хэлэх ч нэгэн байна. Яах вэ, эрх баригчид бол чинээлэг хэсэг рүү чиглэсэн татварын нэмэлтүүд л байх болно гэж бага сага тайвшруулаад байгаа. Гэхдээ эцсийн дүндээ яаж шийдэгдэхийг хэн мэдлээ.
 
Ерөөсөө Засгийн газар ОУВС-тай тохиролцоонд хүрч, тэдний шаардлагыг хүлээж авч байгаа бололтой. Гэхдээ одоо УИХ-аас асуудлыг хэлэлцүүлэх байх. Тэр бүхний дараа МАН-ын 65 ямар шийдвэр гаргаж, ард түмний аль хэсэг рүү “буу”- гаа онилохыг хэлж мэдэхгүй нь. Ямар ч байсан урьдчилсан байдлаар бол төсвийн орлогын нэмэгдэл ард түмний халаас руу чиглэж байна. Төсвийн зарлагын таналт нь ч гэсэн ядарсан хэдэн иргэн рүүгээ л байлчихлаа.
 
Хүн амын өсөлтийг дэмжих чиглэлтэй байсан ганц халамж болох хүүхдийн мөнгийг танахаар боллоо. 40 хувьд нь хоолны талон байдлаар тараана гэж байх шиг байна. Манайхан бүгд л нэн ядуу болох гэж оролдож, төрөөс өгч байгаа бүхнийг хамахыг хичээдэг. УИХ-ын гишүүд нь ч хоолны талон аваад зогсч байхаасаа ичихээ больсон шуналын тулмаар дүүрчихсэн улс. Тийм болохоор хүн амын өсөлтийг дэмжсэн ганц бодлогоо үгүй хийж, өөрсдөө хувааж хүртэх нь бололтой.

Төсвийн зарлага гэхээр л хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр гэж хараад байгаа нь үнэхээр сонин байна.

 
Гэх мэтээр одоо эхний ээлжинд гарчихаад байгаа шийдвэрийг харвал гэрэлтэй гэгээтэй юм алга. Гэхдээ МАН-ын 65 сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөөс авахуулаад аль ч талаа бодсон наанатай, цаанатай шийдвэр гаргах байх. Мэдээж Монгол Улсын эдийн засаг сэргэж, төсвийн хэрэггүй, үргүй зардал алга болж, алдагдалгүй болох ёстой. Харин тэгэхийн тулд төсвийн зарлагаа сайтар хянах ёстой. Төсвийн зарлага гэхээр л хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр гэж хараад байгаа нь үнэхээр сонин байна.
 
Яагаад ОУВС УИХ-ын гишүүд, цаашлаад яам, тамгын газрын дарга нарын тансаглал төсөвт асар их дарамт болж, үргүй зардал болон урсч байгааг харсангүй вэ гэдэг сонин байна. Эсвэл олж хараад, хас гэж зөвлөсөн ч хүүхдийн мөнгииг өмнөөс нь золиослоод, өөрсдийнхөө тансаглалыг үлдээсэн хэрэг үү. Энэ л сонин байна.
 

Өнөөдөр Монгол Улс төрийн албан хаагчаар дүүрчихлээ. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг болчихсон. Нэг яамны газар дээр гэхэд газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар гээд бөөн албан тушаалтан. Яг ажил хийж, амжуулдаг хүн нь цөөн. 10 хүн байлаа гэхэд тал нь дарга.


Уг нь үнэхээр төсвийн алдагдлаа багасгаж, цаашлаад бүр байхгүй болгохын тулд үргүй зардлаа хасах ёстой биз дээ. Өнөөдөр Монгол Улс төрийн албан хаагчаар дүүрчихлээ. 100 ямаанд 60 ухна гэдэг шиг болчихсон. Нэг яамны газар дээр гэхэд газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар гээд бөөн албан тушаалтан. Яг ажил хийж, амжуулдаг хүн нь цөөн. 10 хүн байлаа гэхэд тал нь дарга. Юу ч хийдэггүй дарга нарын тоог цөөлмөөр байна. Дээрээс нь албан тушаалын наймааны гол хэрэгсэл болсон дэд сайдын албан тушаалаа халаач ээ. Дэд сайдын цалин, ажлын албаны зардал, цаашлаад томилолтоос авахуулаад маш их мөнгө үрэгдэж байна. Тэр бүхнийг байхгүй болгоход жилдээ хэчнээн тэрбум төгрөг хэмнэж болохыг дарга нар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл тэр талаар огт дурссангүй.
 
За цаашлаад төрийн өмчит аж ахуйн нэгж, компаниуд гэж байна. Ашигтай ажилладаг байгууллага бараг байхгүй. Улсын төсвөөс байнга татаас авна. Тэгээд дарга нар нь маш өндөр цалинтай. Өнгөрсөн жил хамгийн багадаа таван сая, цаашлаад 20, 30 саяар яригдах цалинтай дарга нар ч цөөнгүй байгааг бид харсан. Энэ хүмүүсийн цалин мөнгийг хасаж, төсөв хэмнэх санал санаачилга хаачив. Уг нь өнгөрсөн оны намар энэ олон төрлийн татвар нэмэхээр ярьж байхдаа энэ асуудлыг хөндсөн. Гэвч МАН-ын 65-ын бүлэг ард түмэн эсэргүүцсэн гэдэг нэрийдлээр болио биз дээ.
 
Цаашлаад төрийн өндөр дээд албан тушаал, дунд шатанд шургалсан хүмүүсийн тансаг хэрэглээг болиулмаар байна. Төрөөс машин унааны зардлыг дааж, хар машин хөлөглүүлэхийг нь ч болиулах хэрэгтэй. Мэдээж Ерөнхий сайдаас авахуулаад УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд хар машин хөлөглөх шаардлагатай хүмүүс байх нь мэдээж. Харин нийтээрээ хавтгайруулж, бараг л нэг яамны газрын дарганцар төрөөс унааныхаа мөнгийг даалгах шахаж байна. Энэ мэт асуудлыг болиулаач ээ.
 
Дээрээс нь гадаад томилолт гэж юм байгаа. Ганц хэлэлцээр хийхийн төлөө 10, 20-уулаа гадагшаа явдаг. Бүгд өндөр зэрэглэлээр нисч, гадаадад очиж таван одтой зочид буудалд бууна. Тэр болгонд улсын төсвөөс хэдэн төгрөг урсч байгаа билээ. Нэг хоногт 40 мянган ам.долларын буудалд хонож явдаг гэсэн мэдээлэл ч гарч байсан биз дээ.
 
Энэ мэт хэт задгай тансаглалыг болиулах хэрэгтэй байна. Өмнө нь янз бүрийн санал гаргасан ч иргэд эсэргүүцсэн нэртэй болиулаад өнгөрснийг чинь мэдэж байгаа. Харин энэ удаад бол ОУВС-гаас шаардлага хүргүүлчихлээ. Тийм болохоор зөвхөн иргэдийнхээ халаасыг “ухсан” шийдвэр гаргалгүй өөрсдийнхөө тансаглалаас ч бас хасах хэрэгтэй. Бүсээ чангалах гэж байгаа бол адилхан л чангалъя. Дарга нар нь төрөөс бүх юмаа даалгаж, гадаад руу томилолт нэрээр зугаалж, хоногтоо 30, 40 мянган ам.долларын үнэтэй буудалд хоноод, иргэд нь татварын дарамтаасаа гарч чадахгүй байх хэрэг үү. Ёстой тийм юм байхгүй шүү, МАН-ынхаан.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Боогий 2017-02-24 01:37:10
    Нөгөө эрчим хүчний 3 ТӨҮГ-ыг нэгтгэнэ гэсэн яасан бэ.Баахан сенсаацлаад тэгснээ больчихын.Зоригтойхон нэгтгээд,татан буулгаад,цомхотгоод яв л даа
    66.181.176.62
    Мэдэгдсэн Хариулах
  • amar 2017-02-22 12:57:04
    arail deerelhvv baindaa ard tvmen gej goe yridag joomnuud .albanii nertei bvh torliin mashinaar bvvr ichihchgui hvvhdee zoolgool ywj baih yum ymar taxi bishdee ...
    202.9.43.245
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-02-22 08:23:41
    ажилгүй хэдэн дэд сайдаа чөлөөлчих ман нам мөн гоё харагдана даа даан ч нөгөөлдүүлдээ ямар нэг нээнтэгтэй болороор хэцүү байхдаа
    103.23.51.3
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-02-22 07:15:18
    darga nar tansaglalaa zorigtoigoor hasah heregtei neg aimag l gehed zasag dajgiin zobloh geed 28,29 nastai zaluuchuud ted yu zobloh ni sonin
    202.21.117.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Багий 2017-02-22 06:46:07
    Ядаж дэд сайдаа боль доо. Сүхбат аваога хэлсэн шүү манай нам анхны ялагдлаа хүлээлээ гэж
    202.179.11.10
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2017-02-23 01:48:30
      Heden sagsuu ded said
      1.75.231.53
      Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2017-02-22 06:28:17
    Төрийн албаныхан гэж авлагаар тэжээгдсэн хар мөртэй гахайнууд аа жоохон цөөрөөд бизнес эрхлэгч нараа дарамтаас салгаад өгөөч ээ. Зөвшөөрөл болгон зуучлагчтай
    202.70.46.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Sansar 2017-02-22 01:51:11
    Дэд сайдуудаа цомтгох өөрсдийнхөө тансаглалыг зогсоож. Өөрсддөө зориулж хужль дүрэм гаргадагаа болимоор юмаа. Ард түмэн тэмцэлд бэлэг байгаа шүү. Эр
    122.201.21.219
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2017-02-23 01:48:58
      Mash zuv helj
      1.75.231.53
      Мэдэгдсэн Хариулах
  • zochiñ 2017-02-21 19:36:45
    laĺariin hulgaichuud ugluu ajiĺd yavahad saad bolood bvgd tùsgai dohioĺol signal sùrug ursgal dendvv ihseed hetsvv boĺj bna daa
    103.26.194.161
    Мэдэгдсэн Хариулах
  • ХААЧСАН БЭ 2017-02-21 18:08:10
    НӨГӨӨ ЭХ ОРОНЧИД ХААЧСАН БЭ ? ТАТВАРЫН НЭМЭГДЭЛ НЬ ЧИНЭЭЛЭГ ХЭСЭГ РҮҮ ЧИГЛЭСЭН ГЭЧИХЖЭЭ ,ТЭГВЭЛ ХӨДӨЛМӨРЧИД ЖИРИЙН ИРГЭДЭД ХАМААРАХГҮЙ ГЭЭД ЗАРЛААЧ , ЧАДАХГҮЙ ...
    202.70.46.222
    Мэдэгдсэн Хариулах
  • ОДОО ЯАНА ДАА 2017-02-21 17:16:51
    НЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ГЭЖ МӨРӨӨДСӨН НӨХӨРТ БӨӨН ДЭГЭЭ БОЛСОН ШИЙДВЭРҮҮД Л ГАРГААД БНА ДАА
    202.72.245.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2017-02-21 16:29:34
    Saidyyd ded saidgyigeer ajilaa hii turiin olon tansag jipee ynahaa zogsoo heterhii olyylaa gadaadad yr dyngyi ailchilahaa boliochee zeelsen munguu tultsguu
    122.201.31.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Би ч бичих эрхтэй 2017-02-21 16:11:33
    Аймаг орон нутагт ч тансаглал дэндсэн. Агентлагууд нь 10 гаруй хүний хийдэг байсан ажлыг одоо 30 орчим хүн хийсэн болж цаг нөхцөөж байна.
    27.123.214.106
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2017-02-21 16:00:51
    yag zuv muusain hurgan darga nar duut dohiotoi mashin unah yum uuniig boliul
    122.201.21.82
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2017-02-21 15:15:28
    ardyydaa bosoj ysan tolgoitnyydiig xaga darii.Yamarch yls xvvxdiin möngö xasaj bgaagvi xarin ed nariin tansaglal bolon tsaling bagasga !!!
    79.226.81.99
    Мэдэгдсэн Хариулах
    • Irgen 2017-02-22 03:51:40
      Chi MAH-g songosnooroo chi bosoj temts. Lalar min. Bi MAH-d sanalaa uguugui
      66.181.178.160
      Мэдэгдсэн Хариулах
  • Зорге 2017-02-21 15:03:36
    Аймгийн засаг дарга хоер орлогчтой байна.ахиж нэг орлогчийн орон тоог бий болгох хэрэгтэй ингэвэл тухайн орон нутгийн хөгжилд чухал нэмэр болно.МАН
    112.72.11.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Т.Батмэнд 2017-02-21 13:59:17
    Сонгуулийн өмнө задарсан МАН-ын "Хэлтсийн даргаас дээш тушаалд орох хүмүүсээс авах хахуулиар 60 тэрбумын мөнгө босгоно" гэдэг үнэн бололтой. 100 ямаанд 80 ухн...
    195.68.234.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-21 13:39:31
    Дэмжиж байна. Авилгачдын тоо ч цөөрнө.
    103.57.95.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Яанаа 2017-02-21 12:58:14
    Эмээ нь тэтгэвэрт гараад мөнгөтэй залганадаа гэтэл тэтгэврийн насыг нь 60 болгочихов. Амьдрах гэж ядаж байгаа ард түмнийхээ хоолойг боомилж алахаар шийдлээ
    66.181.187.118
    Мэдэгдсэн Хариулах
  • odoo bolio 2017-02-21 12:54:29
    Үндэсний хөгжлийн газар гээд шал дэмий зүгээр сонгуулийн шагнал маягын газраа татан буулгаа ч. Урдах хүмүүстэйгээ тооцоо бодож чадахгүй бол одоогийн бүтцээ *** ...
    59.153.85.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Яанаа 2017-02-21 12:51:07
    2019 онд хүүхдийн мөнгө авна гэдэг лөөлөөө болов. Эцэг эх 2 нь салчихсан эмээ дээрээ байдаг 2 хүүхдийг минь боломжтой гээд хүүхдийн мөнгийг нь өгөөгүй. Эмээ нь ...
    66.181.187.118
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол хүн 2017-02-21 11:50:21
    төр байгаа дарга нар ард иргэдээ дээрэмдэж байна.
    103.212.119.136
    Мэдэгдсэн Хариулах
  • zuv 2017-02-21 10:23:37
    zuv
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-21 10:17:34
    Эрх баригчид ард түмнээ шулах л бодлого явуулж байна даа. Өрхийн орлого нэмэгдүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгаснаа, татвар нэмэхгүй гэсэн амлалтаасаа буцлаа.....
    27.123.213.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Oorsdoso ehel bidnes buu av 2017-02-21 10:07:25
    Ehleed ene tom tosvoo tana. Tom mashinuudaa talbai deer duudlaga hudaldagaar zar. Ded saidaa comhotgo. Davhardsan oron too butsee tsuul. Gar utas benzinii zar
    202.70.46.239
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2017-02-21 09:25:13
    YAg zuw ene hereggui baahan ajilgui alban haagchidiig bugdiig ni hasah heregtei. neg hunii ajliig 10uulaa hiine gej yu baihawdee..
    202.72.242.130
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-21 09:24:55
    gaali, tatvar, mergejliin hyanaltiin gazriin ajiltnuudiin huvtsas, hunariin tonogloliig bagasgaya. aimaar ereen myaraan yum baih yum.
    122.201.23.226
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-02-21 13:01:45
      Гааль байж болох юм гэхэд татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгалынханд дүрэмт хувцас үнэхээр хэрэггүй
      66.181.183.186
      Мэдэгдсэн Хариулах
      • Иргэн 2017-02-21 17:45:36
        Мэргэжлийн хяналт нийгмийн даатгалын хувцасны монгийг ажилтууд оорсдоо цалингаасаа толдог болоод удаж бна даа. Сайн судалж бичмээр юм да
        66.181.184.119
        Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-21 09:04:06
    Үл хөдлөх хөрөнгөөс татвар аваачээ Мундаг том оффисс барилга худалдааны төв барьчихаад л түрээслүүлээд мөнгийг бол авч байна даа Мөн олон тооны орон сууцтай ,,,...
    43.242.242.189
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-21 08:39:48
    Яг зөв тансаглалаа тана
    66.181.190.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-21 08:37:34
    Зам тээврийн хөгжлийн яаманд FM хөтөлдөг дэд сайд яг хэрэгтэй юу? Мэргэжлийн ЗГ гээд байсан.
    122.201.24.235
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-21 08:31:02
    цомхтголыг дээрээсээ эхэлье. энэ хурган дарга нараа цомхтгоё.Сонгуулийн дараа би болсон бялууны дэд сайд , дэд дарга, хэлтсийн дарга, орлогч дарга, нарыг цомтго...
    202.9.42.11
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-21 08:16:46
    БСШУСЯ, харьяа хүрээлэн, БМДИ, Боловсролын үнэлгээний төв,. зэрэг данхайсан бүтэцтэй, ажил муутай, чадваргүй хүмүүсээр дүүрсэн газрууд байдгийг ЗГ анхаарвах
    122.201.31.224
    Мэдэгдсэн Хариулах
  • а 2017-02-21 06:42:48
    Данхар бүтэцтэй төрийн алыг цомхтгъё. Сонууглийн дараа би болсон бялууны дэд сайд , дэд дарга, хэлтсийн дарга, орлогч дарга, нарыг цомтгох
    103.9.90.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-21 06:25:37
    ХХААЯамны Мал хамгаалах сан гэх мэт ямарч ач холбогдолгүй газрыг татан буулгая.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-02-21 17:47:15
      Мал хамгаал биш малын овчин албаар тараагч вакцин шахагч газар уу
      66.181.184.119
      Мэдэгдсэн Хариулах
  • Aaaa 2017-02-21 06:03:19
    Neeh ih l tomilolt absan tansagalsan humuus ydarsan ard irgediinhee karmaig hoosloh gej ulairaad bhaar uursdiihuu tansaglagaa zogsoogoochee
    66.181.185.227
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-21 05:53:39
    "хоногтоо 30, 40 мянган ам.долларын үнэтэй буудалд хоноод" гэжээ. Хэн хэзээ ингэж тансгалсныг мэдэж байгаа бол бичээчв Энэ чинь шууд гэмт хэрэг байна шүү д...
    202.131.233.190
    Мэдэгдсэн Хариулах
    • Haha 2017-02-21 09:37:18
      Za honoson ezen ni law uuruu garaad irlee haha
      202.70.46.217
      Мэдэгдсэн Хариулах
    • Ss 2017-02-21 08:14:25
      Chi ch gsn hamsaatan n bolod umuuruud bn te
      59.153.112.72
      Мэдэгдсэн Хариулах
  • ... 2017-02-21 05:44:22
    adilhan busee changalay aa bugd ijil tegcsh amidaray aa
    202.179.31.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Zorig 2017-02-21 05:39:37
    Unen.Ded saidaas ehleed turd shurgalsan buusnuudiig arilgah heregtei mun turuus bidnees deeremdsen mungunuudiig olj ireh shaardlagatai.
    202.9.41.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-21 05:28:56
    МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ГЭЖ ХАРАЛТГҮЙ..... ЗАЙЛЦГАА НОВШИЙН УЛС ТӨРЧИД.....
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-02-21 04:55:53
    Ded said yamar heregtei bdag bnaa. Hudlaa alban tushaaliin don.. tiim l tanah shaardlagatai yum bol ded darga ded said gesen nohduudee l bolih heregtei sh de.
    76.28.221.233
    Мэдэгдсэн Хариулах
  • danhar 2017-02-21 04:48:36
    Дарга нараа цөөлж төсөвөө хэмнэ. Хэтэрхий олон дарга байна. бүтэцээ ...
    202.179.31.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-02-21 04:35:44
    МАН-ы дарга ерөхийлөгчид үзэх санаатай л бол энэ данхар бүтцээ цомхотгож ард түмний төлөө шийдвэр гаргах хэрэгтэй. Үгүй бол МАН-д санал өх хүмүүс маш цөөрнө
    202.5.196.34
    Мэдэгдсэн Хариулах
  • 1414 2017-02-21 04:09:05
    Мөнгөгүй нь худлаа. М.Энхболд, шадар сайд олон машинтай хүн дагуулаад бүх аймгаар үргүй зардал гаргаад яваад байна. Хөдөө явж ирээд юу гийгүүлсэн юм бэ.
    202.21.117.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-02-21 04:08:10
    МАН- бол идэж уух, залилж хуурах, луйвардаж мэхлэх дээ гаргууд эзэмшсэн аврагууд шүү дээ. Тэд цадаж ханах гэж даанч үгүй дээ.
    103.26.195.87
    Мэдэгдсэн Хариулах
  • sangiin said ogtsor 2017-02-21 03:44:59
    hedhen say hantei geterhii ih baylagtai uls hyamrana gj bhgvi mal bn gazar tarialan uul uurhai gd bvgd bj bhd uls dampuurna gj yu bdiin baylagaa zuw zartsuul
    202.70.43.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-02-21 03:43:44
    Монголчууд тэр тусмаа эрхтэн дархтанууд ажлын байр гэж хурган дарга нэмэхээр л хязгаарлагдах юм даа өрөвдмөөрөө
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • төрийн албан хаагчид 2017-02-21 03:34:32
    маш зөв бодол байна. Дэндүү олон төрийн албан хаагчтай болчихоод зардлаа дийлэхгүй төр дампуурч байна шүү дээ.Нэн ялангуяа дарга нар бол хангамж, цалин өндөртэй...
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
    • Ss 2017-02-21 08:16:15
      Deer n horoo bagiin darga nar neg jijig uruund 10aad humuus yu ch hijigan hoosn syysn humuus
      59.153.112.72
      Мэдэгдсэн Хариулах
  • Tenger mine. 2017-02-21 03:34:23
    Yull bolohgeedll bndaa MAN harjil baydaa.tolgoigoo maijaad suuhviidee.terell aimshigtai .
    66.181.183.40
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-21 03:33:28
    ded saiduudaa zomhotgoj, hurgan darga nariin tansaglaliig zogsooj, huuhdiin mongiig olgoltoo urgeljluulyeyyyyy1
    68.174.162.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganzo 2017-02-21 03:32:43
    Дэд сайдын хэрэг алгаа
    103.212.118.131
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-21 03:15:49
    дарга нарыг сүлжээг цомхотгож чадах уу даа
    103.57.92.158
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-02-21 03:05:54
    МАШ ЗӨВ БИЧЖЭЭ. ХУРГАН ДАРГА НАРЫН ТУСГАЙ ХАНГАМЖИЙГ БОЛИУЛ. ХАНГАМЖГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ АЖЛАА ӨГӨӨД ЗАЙЛ. ХЭРВЭЭ ЭНЭ БАЙДЛААРАА ҮРГЭЛЖИЛБЭЛ БОСЛОГО ГАРГАСА...
    103.229.123.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Pgui 2017-02-21 02:49:43
    Эхлээд төрйин данхар бүтцээ өөрчил.Тэтгэврийн нас нэмнэ гэж гажигтахаа боль
    66.181.183.117
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2017-02-21 02:44:46
    Дарга нэгээр тогтохгүй дэд даргатай, дэд нь нь орлогчтой...
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-02-21 02:40:49
    Хэрэв МАН-ын хан энэ мэт шаардлагыг хүлээж аваад зоригтойхон шийдэмгий ажиллаж чадвал ч ард түмэн өөр өнцгөөс харна шүү. Нэр хүнд нь суг өснө
    202.131.225.5
    Мэдэгдсэн Хариулах
    • Irgen 2017-02-22 04:02:09
      60 tetbumaa ugsun darga nariig halj chadna gej bodoj bn uu? Tegj chadahgui. Nuguuduul ni munguu neheed shuuhdene. MAG bur baasand hutgaldana
      66.181.178.160
      Мэдэгдсэн Хариулах
  • ! 2017-02-21 02:40:16
    Хүнд үед төр, иргэн адилхан л бүсээ чангалах ёстой! Гэтэл зөвхөн иргэд рүүгээ дайрсан татвар нэмэх л бодлого явуулах нь! Төр орон тоогоо цомхотго!!!
    122.201.24.236
    Мэдэгдсэн Хариулах
  • d,a Dd 2017-02-21 02:40:16
    1OO% DEMJIJ BN
    73.92.18.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-02-21 02:19:12
    БОАЖЯ-ны 29 усны сав газар, мөн тооны ТХГ бол хамгийн утгагүй орон тоонууд болой, сав газрын захиргаа бол бүр ч утгагүй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-02-21 02:18:07
    Sanal neg bna. Engiin l amdriildaa. 3 saya mongolchuud bugdeeree l eleg buten, , amgalan taivan, eruul amdrah l chuhal shuu dee.
    36.110.118.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-21 02:17:36
    Яамд руугаа чичилж байхын оронд ЕТГ, УИХ-ын ТГ, ЗГХЭГ-ыг нэгтгэх хэрэгтэй, Ерөнхийлөгч бол бүр хэрэггүй орон тоо, БОАЖЯ-ны тэр олон сав газар, ТХГ юу ч хийдэггү...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах