Канадын Гадаад хэргийн сайдын айлчлал өнөөдөр эхэлнэ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд долдугаар сарын 23-25-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрээр өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх юм.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжийн талаар ярилцана.

Мөн хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, бусад харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлэх юм байна.

Түүнчлэн Канад улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт тус тус бараалхах ажээ.

Онцлоход, энэхүү айлчлал нь тус улсаас манай улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.