Уран нугараачид ОУ-ын тэмцээнээс тусгай шагнал хүртжээ

Испани улсын Альбасете хотноо болсон олон улсын циркчдийн фестивальд Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараачид амжилттай оролцлоо. Тодруулбал, уран нугаралтын төрөлд “Могой” үзүүлбэрээрээ хоёр тусгай шагнал болон олон улсын тэмцээнд оролцох урилга авсан байна. Мөн тус тэмцээнд Монголын багийн продюсерээр ажилласан Н.Эрдэнэ олон улсын тэмцээний шүүгчээр ажиллах урилга авчээ.

Арав дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй уг тэмцээнд 16 орны 130 гаруй циркчин оролцжээ.

 


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-02-21 04:43:05
    Өмнөх амжилтуудаас ухарсан байна, бусад оронд уран нугаралт ийм өндөр хөгжчихсөн юм байхдаа, манайхны дасгалжуулагч нар хэрэлдээд охидууддаа гай болсон уу