“Жи тайм”-ын захирал Ж.Марат  дансан дахь мөнгөө Казахстан руу шилжүүлсэн үү
Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг  энэ сарын 12-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрынхан “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас баривчилсан билээ. Түүнд Эрүүгийн цагдаагийн газраас хилийн хориг тавиад байсан ч тэрбээр хил даван зугтах гэж оролдсон учир ийнхүү баривчилжээ.

 Албаныхан Ж.Марат болон түүнтэй хамт хил гарахыг завдсан найман хүнийг баривчилсан  юм. Тэднийг Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр саатуулан шалгаж байгаа юм.  Түүний дансыг битүүмжилсэн хэмээн албаныхан мэдээлж байсан билээ. Гэвч тэрбээр дансан дахь мөнгөө Казахстан руу шилжүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон тухай эх сурвалжууд хэлж байна. 

Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулж  байгаа бөгөөд  эцсийн байдлаар хэдэн Монгол хүнийг хохироосон болон хэдэн төгрөг угаасныг нь тогтоохоор шалгаж байна.

Түүнд Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.  Эрүүгийн хуулийн 148.4-т: “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2017-02-25 04:21:13
    БИ ЛУЙВАРДУУЛАЯ ГЭЭД БАЙХАД ЧИНЬ ЛУЙВАРЧИД БАЙЖ Л ТААРАА
    103.229.121.251
    Мэдэгдсэн Хариулах
  • Зол 2017-02-22 11:03:27
    Өмхий ногоон хасагууд
    103.26.193.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Jastin kapla 2017-02-22 02:22:22
    jastin kaplag urshuusun shig uuchilaarai geed sullaad yavuulchih bii dee, irged hohiroloo baragduulahig shaardaj zohion baiguulaltand orvol yaasii, oron nutagt ...
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-21 13:40:44
    Мөнгө нь байгаа ,бүр маргааш нөгөөдөрөөс Цагаан сард зориулж Монголчууддаа тарааж өгнө гэж казахууд ярилцаж бна гэж сонсов уу
    103.57.92.158
    Мэдэгдсэн Хариулах
  • joy 2017-02-21 13:25:13
    Yaduu setgehuitei muu malnuud hohinee hohine harin manaihnii neg sergelen gard 1 terbumiig uguhud l uhne shdee margaash nutag butslaashd 5 terbumtai harina hehe...
    27.123.214.125
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-21 12:55:56
    hohino shde manaihan bvr arai l shuurchgaasiimaa, vnegvi yum gj hezee ch bdagvi l bhgvi yu, iim yumand tarhi tolgoigooo ugaalgaj heden say tugruguu ugch bdg
    59.153.113.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-21 12:30:21
    Битүүмжилсэн мөнгийг шилжүүлж чаддаг банканд хамсаатан нь байгаа юм бна. Монголчуудыг залилах амархан юм даа. хамгаалах төргүй ард түмэн яах билээ
    150.129.140.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Итгэл алдарсаан 2017-02-21 09:49:18
    Элбэгдорж өршөөж хилийн хоригийг цуцлана. Манай улс ямар шорон юм уу.
    112.72.11.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-21 07:48:21
    ZZZ яасан тэнэг амьтан бэ Мурат, Муратын ах байна гэж юу байсан юм бэ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-21 07:41:01
    Муратын ах А.Марат одоо АНУ -д амьдардаг.
    202.179.31.82
    Мэдэгдсэн Хариулах
  • ОК 2017-02-21 06:50:17
    ХӨӨРХИЙ БИДНИЙ МОНГОЛЧУУД ҮНЭГҮЙ ЮМАНД МӨНЧ НУГАСГҮЙ ЮМ ДАА.МӨНГӨ ЗҮГЭЭР БАЙЖ БАЙГААД ӨСДӨГ ГЭДЭГ ОДОО ХҮРТЭЛ ИТГЭЭД ЯВЖ БАЙДАГ.Х
    202.179.11.10
    Мэдэгдсэн Хариулах
  • ZZZ 2017-02-21 06:39:47
    ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БАЙСАН МУРАТЫН АХ ГЭЛҮҮ
    150.129.140.24
    Мэдэгдсэн Хариулах
    • j 2017-02-21 07:10:33
      Ah duu hoyor adilhan nertei baidag biluu? munch ih guivulj bna daa:)
      103.215.192.6
      Мэдэгдсэн Хариулах