Төсвийн тодотголыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ
Засгийн газраас ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах ажлын хэсгийн шийдвэр гарсантай холбогдуулан 2017 оны төсөвт тодотгол хийнэ. Сангийн яамнаас төсвийн тодотголыг лхагва гарагт буюу маргааш хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж магадгүй талаар мэдээлж байсан билээ. Харин маргаашийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад төсвийн тодотгол багтаагүй  байна.

Ямартай ч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дараа УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлах учиртай. Ээлжит бус чуулганы Сар шинийн баярын дараа буюу гуравдугаар сарын эхээр хуралдуулах төлөвтэй байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.