Виктория Райдосын “бестселлер” бүтээлийн тухай
“Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч Виктория Райдосын анхны бүтээл “Өвөг дээдсийн зан үйл” номыг “Весь” хэвлэлийн газраас нэгдүгээр сарын эхээр гаргасан нь уншигчдын дунд маш их хүлээлтийг үүсгээд байсан. Тэгвэл уншигчдын гар дээр очсон даруйдаа бестселлер болсон уг бүтээлд зохиолч бүсгүй маань газар газрын соёлд үхлийг хэрхэн авч үздэг хийгээд хүссэн хүсээгүй ч бидэнд нөлөөлж байдаг удам угсааны холбооны талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Орчин цагийн нийгэмд бид материаллаг байдал, баяр цэнгэлд анхаарлаа хандуулсаар, түүхээ, өөрийгөө яаж орхигдуулж буйг сануулах үүднээс бичсэн аж.

Ном нийт найман бүлэгтэй бөгөөд эхний бүлэгт Виктория өвөг дээдсийн зан үйл гэж юу вэ, ямар хэрэгтэй вэ, бид хэрхэн дагах ёстойг өгүүлсэн бол хоёрдугаар бүлэгт гэр бүлийн энерги гэж юу вэ, хаанаас үүсэлтэй байдаг, тэр нь хэрхэн хамаатнуудын хооронд солилцолд ордог, үүнд ямар бэрхшээл тохиолддог болон яаж түүнийг шийдэх тухай өгүүлжээ. Гуравдугаар бүлэг нь хүүхэд төрөх тухай буюу сүнс хэрхэн биежиж эхийн хэвлийд бойждог, жирэмсэн байх үе, төрөлт, төрсөний дараах эх хүүхдийн харьцааны талаар юм. Зохиолч дөрөвдүгээр бүлэгтээ өсвөр насны хүүхэд, тэд удамтайгаа ямар холбоотой байдаг, тэднийг хэрхэн зөв хүмүүжүүлэх, өөрийгөө таньж амьдралд хөлөө олоход нь яаж туслах талаар бичжээ.

Насанд хүрсэн хүмүүс, хайр сэтгэл, гэр бүл болох, удмын сүнс үүнд яаж ханддаг, заавал гэрлэх ёстой эсэх, яаж зөв гэрлэх, гэр бүлийн харилцаагаа хэрхэн зохицуулах тухай тавдугаар бүлэгт багтсан бол зургадугаар бүлэг бүхэлдээ ойр дотны хүмүүсийн үхэл, өвөг дээдсийн зан үйлд үхэл гэж юу вэ, ойр дотныхоо хүнтэй яаж салах ёс хийж оршуулдаг вэ гэсэн асуултуудын хариу юм. Долдугаар бүлэгт үхлийн тухай үргэлжлэн өгүүлэх боловч одоо үхэл гэгч зүйлийг дотроос нь буюу хүн нас барсаны дараа юу болдог, түүнд бид нөлөөлдөг эсэхийг Райдос тайлбарласан байна. Сүүлийн наймдугаар бүлэгт үр удам нь санан дурсдаг тодорхой хүмүүсийн талаар, нэрд гарсан өвөг дээдэстэй байх,  алдар нэртэй болж үлдэх сайн уу, муу юу гэдгийг тунгаажээ.

“Улс төрийн ямар ч тогтолцоонд, эдийн засгийн ямар ч нөхцөлд, соёлын ямар ч орчинд бай та хэн нэгний үр удам гэдэг нь арилашгүй үнэн түүх бөгөөд та хойчдоо хэн нэгний өвөг дээдэс болох нь зайлшгүй үнэн бөлгөө. Орчин цагийн хүний сэтгэлийн хоосролыг эхийн сүү, эцгийн сургааль, эмээгийн ерөөл, өвөөгийн зөвлөгөө л нөхөж чадна” гэсэн зохиолчийн үг уг номын гол санааг бүрнээ илтгэсэн байна.

Харин энэ номыг бүрэн орчуулгатайгаар албан ёсны эрхтэйгээр Монголчуудынхаа гар дээр тун удахгүй хүргэх болно гэдгийг дуулгахад таатай байна. Гуравдугаар сарын 3-нд зөн билэгч Виктория Райдосын манай улсад айлчлан бидэнд зориулах “Удмын ид шид ба хүч чадал” лекцийн талаар болон бусад зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7711-1163, 9920-5231, 9920-7624 дугаарын утсаар холбогдоорой. Таны сэтгэл оюун үргэлжид тэнгэр мэт уужуу, гал мэт очтой байх болтугай.






 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.