Жүдочид маргааш Германыг зорино
Олон улсын Жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулдаг цуврал тэмцээний нэг болох Гран при тэмцээн Германы Дюссельдорф хотноо энэ сарын 24-нд эхэлнэ. Тэмцээнд нийт 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 156, нийт 380 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.

Манай улсаас энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Баяртүвшин, 81-д Б.Алтансүх, Б.Гаажадамба, 90-д Б.Бат-Эрдэнэ нар оролцох юм байна. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Гэрэлмаа, 52-т Ч.Аззаяа, 57-д Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар өрсөлдөнө.

Тус тэмцээнд зодоглох жүдочид маргааш эх орноосоо мордоно.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-02-22 02:29:33
    Төмөрхүлэг сайн хүү, дэмжих хэрэгтэй, спорт мэдэхгүй муусайн юмнууд яах гээд байна, Төмөрхүлэг хэзээ нэгэн цагт олимт дэлхийгээс медаль авна харж л байгаарай
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Буруу хүн явуулж 2017-02-21 15:27:15
    Яг зөв Төмөрхүлэг 2 олимп 5-н дэлхийн аваргад оролцоод хоосон ирсэн харин Болдоо Амраа 2 бол 3 3 оролцохдоо 2уулаа финалд үлдэж 1 медаль зулгаасан шүү
    202.21.100.46
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-21 11:23:35
    2,3 olimpd orood amjilt oloogui tamirchdiig dahij demjih shaardlaga baihgui gej bodoj bna. Jishee ni Tumurkhuleg bna. Shine zaluu tamirchdaa beltgeesei.
    202.21.106.132
    Мэдэгдсэн Хариулах