Өмнөх парламентын хоёр гишүүн “аавын хаалга” татлаа

Хөгжлийн банкыг шалгах ажиллагаа шуудрах шатандаа орж байгаа тухай эх сурвалжууд мэдэгдэж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Б. Гарамгайбаатаас өчигдөр 15.00 цагийн орчимд байцаалт авч эхэлсэн бөгөөд үүнээс хойш дөрвөн цагийн дараа түүнийг прокурорын шийдвэрээр хорьжээ. Эх сурвалжууд Б.Гарамгайбаатарыг 19.00 цагийн орчимд Хорих 461 дүгээр ангид хорьсон тухай бичиж байна.

Мөн Н.Батбаярыг цагдан хорих прокурорын тогтоол 20.00 цагийн орчимд гарч, түүнийг шууд хорих анги руу ачжээ.

Ийнхүү өмнөх Засгийн газарт сайд болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашиж байсан эрхмүүд “аавын хаалга” татлаа.

2014 оны долдугаар сард “Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд болон Хөгжлийн банкны удирдлагуудыг Засгийн газрыг хууран мэхэлж их хэмжээний мөнгө завшсан” хэмээн хуулийнхан хэлж байсан юм. Гэвч тухайн үед энэ асуудал тэгсхийгээд намжсан.

Өмнөх парламентын үед УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэгт Б.Гарамгайбаатар гишүүн өөрийн хүсэлтээр орж байжээ. Тэрбээр тухайн шалгалтыг явуулж буй УИХ-ын тамгын газрын ажилтнуудыг өөрийн үзэмжээр өөрчлөх оролдлогуудыг удаа дараалан гаргаж байсныг эх сурвалжууд бичжээ.

Харин УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш буюу өнгөрсөн намраас эхлэн Хөгжлийн банктай холбоотой асуудлыг АТГ, ЦЕГ, ЭЦГ болон хууль хяналтын бусад байгууллагынхан хамтран шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Одоогийн байдлаар  Хөгжлийн банкинд учруулсан хохирлын ердөө тэрбум 500 сая төгрөгийг л эргэн төлүүлж чадаад байгаа тухай эх сурвалжууд мэдээлж буй. УИХ-ын  Хууль зүйн яамнаас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр Хөгжлийн банкин дээр 1.3 наяд төгрөгийн санхүүгийн зөрчилтэй гэсэн тоо баримт гарсан. Харин хуулийн байгууллагаас байгуулагдсан ажлын хэсгийн эцсийн дүн гараагүй байгаа юм. Ямартай ч өчигдөр дээрх баривчилгааг хийлээ.

Тэгвэл дээр дурьдсан Хөгжлийн банкны удирдлагуудыг хууран мэхэлж мөнгө завшигч Б.Гарамбаатар, Н.Батбаяр нар уу?

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-нд Хөгжлийн банкны албан тушаалтнууд “Халзан бүргэдээс Солонготын даваа” чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байгаа хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулсан аж. Ингэхдээ нэмээд 46.3 тэрбум төгрөг гаргуулж тус компанид шилжүүлэн өгчээ.

Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан.

Б.Гарамгайбаатар “Монроуд” компанийг бусдад шилжүүлсэн гэж ярьдаг ч ХОМ-тээ “Монроуд”-ын ногдол ашгийг 100 хувь эзэмшдэг гэсэн байдаг.   Энэ талаар болон Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор Б.Гарамгайбаатар нь 2015 оны тавдугаар сард Хөгжлийн банкнаас  “Монроуд” компанид 30 гаруй тэрбум төгрөг шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна. “Монроуд” компани энэ мөнгийг авсан уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Энэ асуудал эрт яригдсан. АТГ-аас мэдээлэл өгөхдөө ийм асуудлыг өнгөрсөн онд ярьсан. Ер нь 30 гаруй тэрбум төгрөгийг “Монроуд” компани авсан гэж ярьж байснаа, сүүлийн үед үүнийгээ надтай холбож яриад байгаа юм. “Монроуд” компанийг би үүсгэн байгуулсан. Үүнийгээ ч хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичиж өгдөг. Гэхдээ компанийн удирдлагыг өөр хүмүүст шилжүүлээд 10-аад жил болж байна. “Монроуд” компани намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө Архангай аймгийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын тендерт ялсан. Тэр замыг өмнө нь Хятадууд барьж байгаад хаяад явсан. 30 гаруй тэрбум төгрөг “Монроуд” компанийн дансанд шилжсэн гэсэн мэдээллийг АТГ хэлсэн учраас би үүнийг мэдэхгүй байна” хэмээн тайлбар өгч байв. Тэгвэл тэр энэ удаад хуулийнханд ямар мэдүүлэг өгч хоригдсон  бол гэдэг нь сонин байна.

Харин Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан "Чингис", "Самурай" бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа тухай эх сурвалжууд бичиж байсан юм.

Ийнхүү ОУВС-аас санхүүжилт аван бондын өрийг дарахтай мэдээтэй зэрэгцэн өмнөх парламентын гишүүдийг ийнхүү шалгаж, баривчилгааг эхлүүлжээ.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • # ААВ УУ ? , ШОРОН УУ ? ? ? ? ? ?  2017-02-25 18:06:14
    БИД ЧИНЬ ОДОО ХЭН НЭГНИЙГ ААВЫНД ОЧЛОО , ААВЫНХААС ИРЛЭЭ , ААВЫНХ РУУ ЯВЛАА ГЭЖ ЯРЬВАЛ , ШОРОНД ОЧЛОО , ШОРОНГООС ИРЛЭЭ ГЭЖ ОЙЛГОХ БОЛЖ БАЙНА УУ ? СЭТГҮҮЛЧДЭЭ...
    202.70.46.214
    Мэдэгдсэн Хариулах
  • zuv zuv 2017-02-23 12:29:27
    Зөв. Энэ хоер дураараа дургиаад бсан юмаа
    59.153.112.223
    Мэдэгдсэн Хариулах
  • He he 2017-02-22 15:47:07
    Garamgaibaatar denduu shog bsiim
    27.123.214.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-22 13:55:08
    Зов. Энэ хоер дураараа дургиаад бсан юмаа
    66.181.185.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-02-22 12:10:18
    Мөнгө идэхдээ үнэхээр гарамгай байсан юм
    202.131.225.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүрэн 2017-02-22 10:48:35
    Зөв улсыг минь дампууруулсан хүмүүсийг ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Ичихгүй өөрсдийгөө өмөөрөөд байгаа юм даа бүгдийг барих хэрэгтэй
    103.212.119.89
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2017-02-22 10:47:10
    Улсаа өрөнд бариулж, ард түмнээ ядууралд оруулсан АН, МАН ын төр барилцсан буруутай хүн бүр хариуцлага хүлээх ёстой. Луйвар хийсэн бол хөрөнгийг нь хураах ёсто...
    49.0.218.132
    Мэдэгдсэн Хариулах
  • ..... 2017-02-22 10:15:17
    Манай сэтгүүлчид мэргэжилдээ үнэхээр муу юмаа! Албан ёсны мэдээнд ийм жаргон үг хэрэглэж болохгүй шдээ! "Арлын Япон", "Хужаа" г.м. бичдэгээ болих хэрэгтэй!!...
    122.201.24.236
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-22 08:36:11
    сэтгэгдлээ бичиж болно гэхдээ доромжилж болохгүй уг нь төр цэвэрших цаг болсон эрх мэдэлтнүүд арай дэндүү идэж байгаа хэн ч байсан хамаагүй авснаа өгөх цаг болс...
    103.23.51.3
    Мэдэгдсэн Хариулах
  • оффшорчинг яах вэ? 2017-02-22 06:38:10
    Баярцогт хэзээ хоригдож баярлуулах юм бол? Цагаан сарын наана хийчихгүйм байх даа
    103.57.92.78
    Мэдэгдсэн Хариулах
  • ӨНӨӨДӨР ТӨРИЙН САЙД ДАРГА МАРГААШ ШОРОНГ 2017-02-22 06:10:07
    ӨНӨӨДӨР ТӨРИЙН САЙД ДАРГА МАРГААШ ШОРОНГИЙН ЯЛТАН БАНЬД.ШОРОНД ОЧИХДОО ХОШНОГОНЫ НҮХЭЭ ТОСЛОХ ТОСОО АВЧ ЯВААРАЙ ДАА.МАНАЙ ТӨРИЙН СИСТЕМ НЭГ ИЙМЭРХҮҮ.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
    • Irgen 2017-02-22 11:48:12
      Mun urt parik benz gaagaa ulaan tufli geed humsnii lak hiimel huhuvch shilen triko geed chemodan duuren yumtai oroh bailguidee tengeriin amitad. Bulaatsaldah yu...
      66.181.178.160
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-22 05:45:12
    Хүний мууг үзэх гээгүй. Энэ улс орноор тоглосон цөөхөн гэр бүлд ял оноох ёстой. Эх орныг худалдсан, эх орныг дампууруулсан хүмүүс энэ хоёроор зогсохгүй. Арай дэ...
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • RRR 2017-02-22 05:36:34
    Баярцогт Оюу толгойгоос авсан мөнгийг нь аваад буудан ал, Баяр ч бас баясаад байх юмгүй, Атигардорж бас адил шүү
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-02-22 05:33:03
    САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ 2 ХЭЗЭЭ ЯВАХ ВЭ? САЙН ЯВААРАЙ ДАА.
    103.229.123.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-22 04:20:14
    Хамгийн ЧУХАЛ нь МӨНГӨӨ эргүүлж авах , Тэгээд хуулийн хариуцлагаа үүрүүл Хүн бүр хуулийн өмнө тэгш ,,,,,,
    150.129.140.53
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-02-22 04:00:17
    Асуудлыг хуулийн дагуу шудрага шийдэх хэрэгтэй. Дарга нар л луйварддаг юм байна шүү дээ. Энэ 2 хүн бол яаж сайхан ярьдаг байлаа. Зөв байна.
    202.179.31.10
    Мэдэгдсэн Хариулах
  • good news 2017-02-22 03:53:04
    toriin nereer mongo huulegchdiig des daraagaar ni shalga. yagaad ted hagartal mongo hiij bid zovj baij arai gej hooloo zalguulah yostoi yum be
    202.9.40.4
    Мэдэгдсэн Хариулах
  • BALYAR-SHOGT, SHAASHAN-BALAG 2017-02-22 03:34:55
    Odoo Bayartsogtiig, Saihanbilegiig martvaa MANGAR-uudaa
    103.57.92.175
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2017-02-22 03:33:27
    Сэтгүүлчдээ, монголчуудаа. Шоронг "аавынх" гэж нэрлэхээ больёоо. Аавындаа очих болохоор юу гэх болж байна аа
    66.181.186.123
    Мэдэгдсэн Хариулах
  • luivarchid sonotugei 2017-02-22 03:22:59
    Daanch ih daldaigaad baisiimaa ene 2, odoo altanhuyag denzen gansuh, altanhuyagiin ohin geed yavah yostoi....
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2017-02-22 03:01:59
    hiisen hereg bval huleegeed zuv shalguulchihaach. hun bur l huuliin umnu tegsh erhtei biz de
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-22 02:33:11
    MANgaruud iluu idsen bolovch barigahgui bn daa ted buur MANgas shdee tedniig AN-iihan shalgaj chadahgui hamt hairch baij uursduu araaraa taviulj bn daa
    103.26.194.78
    Мэдэгдсэн Хариулах
  • ламтан 2017-02-22 02:29:44
    Идсэн уусан хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Шууд шоронд хорих юм бол наадуул чинь тансаглана.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-22 02:23:47
    арай л улайм цайм байсан юмаа, МАН-ынхан бол үүнээс ч илүүг идсэн гэхдээ харьцангуйгаар баригдахгүй байх аргаа хийсэн л байгаа, АН-ынхан ил тодоор идсэн л дээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-22 01:52:05
    Зөвөө сайн шалгуулчих ёстой шүү дээ
    202.9.41.146
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-22 01:46:19
    Bayr hurgey. Tsaash saihanbileg bayrtsogtig barij shorond hii
    202.179.23.81
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2017-02-22 01:28:17
    Сайн байна. Өмнөх УИХ-ийн хулгайчууд арай дэндүү байсан юм
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах