В.Путинг дэлхийн хамгийн баян хүн гэв
Дэлхийн бөмбөрцөгт амьдарч буй долоон тэрбум хүний дотроос хамгийн баян эрхмийг бид Билл Гэйтс л гэж боддог. Тэгвэл энэ ойлголт буруу бололтой.  Тодруулбал, дэлхийн хамгийн нөлөө бүхий, хүчирхэг хүнээр жил дараалан тодрох ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ хорвоогийн хамгийн баян хүн хэмээн нэгэн эксперт дүгнэсэн байх юм. Тэдний үзэж буйгаар Ерөнхийлөгч эрийн нийт хөрөнгө 200 тэрбум ам.доллар гэнэ.
 
АНУ-ын Эдийн засгийн Форбес сэтгүүл албан ёсоор дэлхийн хамгийн баян эрхмийг Майкрософт компанийг үндэслэгч Билл Гэйтс хэмээн тодорхойлж, нийт хөрөнгийнх нь үнэлгээг 75 тэрбум ам.доллар гэж мэдээлсэн. Тэгвэл бүхэл бүтэн 20 орчим жил хүч нөлөөгөө хадгалсаар байгаа В.Путин хэмжээлшгүй их хөрөнгөтэй  байж магадгүй бололтой. Эдүгээ 64 настай В.Путины нийт хөрөнгийг 2007 онд улстөрийн шинжээч Станслав Белковский 40 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байдаг. Тэгвэл  ОХУ-ын хөрөнгө оруулалтын сангийн менежер асан, зохиолч Билл Броудер  түүний хөрөнгийг маш их хэмээн тодорхойлж, 200 тэрбум ам.доллароос дээш гэж үнэлжээ.
 
Станслав Белковскийгийн хэлж буйгаар Путины хөрөнгө ихэнх нь газрын тосны бизнесээс бүрддэг аж. Түүний дүгнэснээр, “Сургутнефтегаз” компанийн хувьцааны 37 хувь, Газпром компанийн 4.5 хувь, Гунвор зэрэг компаниас ашиг хүртдэг гэнэ. Гэхдээ Гунвор компани энэ талаархи мэдээллийг эрс үгүйсгэсэн юм.
 
Харин эдүгээ  тэрбээр В.Путины хөрөнгийг 70 тэрбум ам.доллар гэж үнэлсэн. Ингэхдээ гадаад, дотоодын корпорациудаас илүү их мэдээлэл цуглуулж, гаргажээ. Үүгээр тооцсон ч, В.Путин дэлхийн хамгийн баян 10 хүний жагсаалтын хоёрт эрэмбэлэгдэх юм.  Тэгвэл түүний хувийн эд хэрэглэлээс сонирхож үзье. В.Путин 35 сая ам.долларын үнэ бүхий “Олимпиа” нэртэй дарвуулт хөлөг онгоцтой. Гэхдээ энэ онгоцыг Челси клубын эзэн Роман Абрамович түүнийг Ерөнхийлөгч болсных нь дараа өгсөн гэх мэдээлэл ч бий.
 
Мөн өөрийгөө Оросын бизнесмэн гэж танилцуулсан Сергей Колесников гэгч Би Би Си-д В.Путинд зориулан хувийн харш барьж, түүнд зарцуулагдах хөрөнгийг Оросын олигархиудын байгуулсан нууц сангаас гаргасан гэж ярьжээ. Үүнээс гарна ОХУ-ын төрийн тэргүүний улстөрийн өрсөлдөгчдийнх нь нэг хөрөнгийнх нь талаар бичихдээ  58 нисэх онгоц, нисдэг тэрэгтэй, 500 мянган ам.долларын цагны цуглуулга, 20 харштай гэж бичсэн байдаг байна.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тийм бдаг 2017-03-16 00:17:09
    200,000,000,000 байсан ч даруухан л бх юм,агуу хүн агуу л бдаг юм бнаа, атаман хүн атаман л бдаг бсан даа
    202.70.42.78
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2017-03-06 02:01:30
    б.даваахүү чи өөрийн толгойгүй нөхөр юм. худалч нохдуудын үг тарааж байхаас өөрөө судалж хэнд ашигттай, ийм мэдээ тараах мотив нь юү юм, нотолгоо байгаа юм уу.
    202.131.230.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-22 07:21:54
    хэрэв энэ үнэн бол оросууд яах бол,өмнөд солонгос хандив авсан өгсөн гээд юу болж ба ,
    43.228.130.8
    Мэдэгдсэн Хариулах
  • яя 2017-02-22 04:25:23
    Хууль бус хөрөнгөөр АНУ-ын холбооны нөөцийн сангийн нууц эзэд ордог. Тэрбумтан биш анхны триллионтон тэнд л бий.
    202.5.196.10
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2017-02-22 03:55:36
    хэдэн зууны өмнөх хогийг хаанаас олоод нийтэлж байна даа?
    202.70.34.38
    Мэдэгдсэн Хариулах
  • ы 2017-02-22 03:54:09
    Орос орон бүхлээрээ түүнийх байхад ямар нэг компанид хувь эзэмших ямар хэрэг байна? Хаан хувь эзэмших? Үгүй ээ, Хаан бүхнийг эзэмшдэг.
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • ККК 2017-02-22 03:33:01
    БАЯРЦОГТЫН ДАРАА ОРОХ БАЙЛГҮЙ БАЯРЦОГТ ШИГ 1000000ДОЛЛАР ИЙГ МАРТАААГҮЙ БАЙХ
    202.21.106.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонин. 2017-02-22 03:21:31
    Энэ ч арай худлаа байхаа. америкийн хулгайчууд энэ орос эрийг дийлэхгүй болохоор янз бүрийн сенцаси дэгдээд нэр төрийг гутаах бодлого явуулж буй царай нь .
    202.21.117.42
    Мэдэгдсэн Хариулах
  • miigaa 2017-02-22 03:11:49
    Xudlaadaa xen itgex yum be
    49.0.186.24
    Мэдэгдсэн Хариулах
  • 7777 2017-02-22 02:56:35
    Маньд ямар хамаа байна. Үхсэн хойноо
    142.234.115.39
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-22 02:17:33
    Гэхдээ Путинг би их жаргалтай сэтгэл хангалуун амьдардаг гэдэгт лав итгэхгүй юм байна, дорно дахины ойлголтоор бол хамгийн их хөрөнгө бол сэтгэлийн амар амгалан...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-22 02:10:58
    58 онгоцоор яах ч юм билээ,20 харш ч бас л.цагны цуглуулга байж болох юм.
    182.160.32.128
    Мэдэгдсэн Хариулах
  • ЧАД ХИЙХИЙН ХООРОНД ЯАХНАВ ДЭЭ 2017-02-22 02:01:13
    ХУУЛИЙН ДАГУУ ОЛСОН ХӨРӨНГӨӨР ГЭЙТС НЭГД БАЙЛГҮЙ ЯАХАВ. ХУЛГАЙН ХӨРӨНГӨӨР ТУПИН НЭГД ОРОХ НЬ ЛАВ. МӨНГИЙГ НЬ ХАДГАЛДАГ ГАНЦ ХӨГЖИМЧИН НАЙЗЫН 2 ТЭРБУМ ДООЛУУР ГЭ...
    202.72.245.198
    Мэдэгдсэн Хариулах
    • монгол 2017-03-06 02:32:36
      2018 оны ерөнхийлэгчийн сонгуулийн эхний тархи угаалга.гэвч чадахгүй тод жишээ-Трамп, одоо Франци улсад юү болж байна, бас чадахгүй Мари Лепен ялна.
      202.131.230.238
      Мэдэгдсэн Хариулах
    • хмм 2017-02-22 04:17:08
      Хууль бус хөрөнгөөр АНУ-ын холбооны нөөцийн сангийн нууц эзэд ордог. Тэрбумтан биш анхны долларын триллионтон тэнд л бий.
      202.5.196.10
      Мэдэгдсэн Хариулах
  • худлаа 2017-02-22 01:56:09
    Худлаа шааж байна
    202.131.248.178
    Мэдэгдсэн Хариулах