Г.Дэнзэнг өнөөдөр шүүхээр болжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр сүүлийн гурван жил шалгаж байгаа билээ. 
 
Саяхан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан талаараа мэдээлж байсан.
 
Улмаар тус газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр Г.Дэнзэн нарыг шүүхээр болсон байна. Тодруулбал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Дэнзэнд холбогдох хэргийг шүүн хэлэлцэх тов гарчээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-02-22 03:08:26
    Түвдийн Дэнзэн Норгойгоос илүү өндөрт гэнэт гарсан юмаа, өндөрт гарч болно л доо, гэхдээ буруу буух ажил хийсэн бол одоо яая гэхэв дээ хүргэн Дэнзэн минь