Г.Дэнзэнг шүүх хурал хойшиллоо
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр сүүлийн гурван жил шалгаж байгаа билээ. 
 
Уг хэргийг шалгаж дуусаад, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.Улмаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт шүүхээр тов гараад байсан.Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлсэн боловч хариуцагч талын өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлууллаа.
 
Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаад байгаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэргэлэн 2017-02-22 11:09:17
    3 дүүргийн шүүхийг хэлэхэд төвөгтэй байвал МОНЦАМЭ гэдэг шиг БаЧиСү шүүх л гэчихгүй юу дөө.
  • ламтан 2017-02-22 04:35:13
    Буцааж аваачаад хорь. Нар бүү үзүүл. Зүрхийг нь сугал.
  • Зочин 2017-02-22 04:29:13
    Яахав 3 дүүргийг хамарсан нэг шүүх гэж ойлгож л байна, гэхдээ ярьж бичихэд зовлонтой юм, урьд нь төд дүгээр шүүх гэж болоод л байсан, ойлгомжгүй юм их байна