Виктория Райдос Шинийн тавны билэгт сайн өдөр Монголд айлчилна

ОХУ-ын алдарт зөн билэгч, “Зөн билгийн тулаан” реалити шоуны 16  дахь улирлын ялагч  “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдос ирэх сарын 3-нд Монгол улсад дахин айлчлах гэж байна. Тэрбээр өмнө нь 2016 оны зургадугаар сард анх удаа манай улсад ирж байсан бөгөөд   энэ удаад түүнийг хүлээсэн ард олны хүлээлт, итгэл асар их байгаа юм. Оросын зөн билэгчдийн ялагчид дотроос хамгийн хүчтэйд тооцогддог түүний лекц гуравдугаар сарын 3-нд “SS club”-т 16:00 цагаас болох бөгөөд (500 хүний хязгаартай) түүний дараа ердөө 2 хоногийн хугацаанд Монголд байрлах тул та бүхэн билетийн талаар болон бусад лавлах зүйлсээ 99205231, 99207624, 77111163 дугаарын утсаар асууна уу.

Лекц дээр Та эдгээр мэдээллийг авах болно:

-       Өвөг дээдсийн зан үйл гэж юу вэ, юунд хэрэгтэй тухай

-       Урьд өвөг дээдсээ дурсах ямар зан үйлийг баримталдаг байсан, өнөөгийн нөхцөлд хэрхэн дагах тухай

-       Таны өөрийн удмын мэдээллийн сан хэрхэн бүрэлддэг тухай

-       Өвөг дээдсээ дурсах, хүндэтгэх зан үйл

-       Оюун санааны удамшил Таны амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай

-       Үе удмаар нь хийсэн хараал. Үнэн үү, худлаа юу?

-       Удмын мэдээллийн муу өгөгдлийг хэрхэн саармагжуулах тухай

-       Хүний эрч хүчийг сорогчдоос өөрийгөө хэрхэн хамгаалах тухай

Та өвөг дээдсийнхээ үе дамжин хадгалсан, удмынхаа бүх хүч чадлыг харж мэдрэх болно. Энэ бол хамгийн ховор тохиох боломж юм. 





 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-02-22 12:59:00
    Ийм юмыг бүү сонирх дэмий сэтгэл санааны хямралд орно хөндлөнгийн хүн юу ч өөрчилж чадахгүй лам үзмэрчүүд л хүний зовлон дээр мөнгөжиж цатгалан амьдарч байна ш...
    • Аймхай 2017-02-22 13:02:35
      ХАР ДОМЫН ШИДТЭН гэсэн байна шүүүүү Сайтар бодоорой
  • orchin yeiin lalaryyd aa!!!Yagaad gadaad 2017-02-22 09:36:42
    Mongolchyyd gadaadaas yzmerch abchirah deeree tylaagyi,enyyniig zohion baigyylaj baigaa lalaryyd zebhen heseghen sebgeryyd boltoi!!!ta nariin yhaan erdee l ene ...
  • Бидний шунал, мухар сүсэг их байна даа 2017-02-22 08:05:31
    Халамж,өмч хувьчлал,ЭТТ-н 1072 гэх мэтээс зүгээр мөнгө олж амьдрах болсон бидэнд ид шидээр олох орлого нэмэгдвэл ч ажил хийх хэрэг алга даа,гаднаас ажилчин авч...
  • монгол 2017-02-22 06:27:59
    21 дүгээр зууны монголчуудаа. Ичмээр байна шүү. Наад мөнгөө хэрэгтэй зүйлд зарцуул