Үндэсний лигийн Бүсийн аваргууд тодорлоо
МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй 21-н аймгийн аварга шалгаруулах Үндэсний Лигийн бүсийн аваргын төлөөх тун ширүүхэн тулаанууд болж өнгөрлөө.
 

Сүхбаатар Альянс Тех Зүүн бүсийн аварга боллоо


Зүүн бүсийн аваргын төлөө цуварлын зургаа дахь тоглолт Сүхбаатар Альянс-тех болон Эрдэнэт Икон багууд бас нэгэн гал гарсан тоглолтыг хийж нэмэлт цагт аваргууд тодров. Улирлын шилдэг лигонер Andre Winston-г нутаг буцаасан Эрдэнэт Икон баг тоглолтын эхнээс санаачлагыг авч тоголхыг оролдож байсан юм. Шийдвэрлэх үеийн сүүлийн нэг минут хүртэл онооны давамгайллаа хадгалсан ч тоглолтын төгсгөлийг Сүхбаатар Альяанс-тех Marvell Harris-н нэмсэн довтолгоогоор үндсэн цагт оноог тэнцүүлж нэмэлт цагийг сунгасан юм. Нэмэлт цагт Г.Цэнгүүнбаяр гайхалтай тоглолтыг үзүүлэн 10 оноо авсанаас гадна, багийн лигонер Carl Blair цаг дуусхад 6 секунд дутуу байхад дундын зайн шидэлт амжилттай болгож нэг оноо болсноор, Эрдэнэт Икон баг сүүлийн довтолгоог хийхээр болсон юм. Тоглолтын хамгийн сүүлийн довтолгоог Charles Funches дундын зайн шидэлт хийн амжилтгүй болж Сүхбаатар Альяанс-тех баг зүүн бүсийн аваргаар тодров.



Уг тоглолтод Kim Chon IL багаа тэргүүлэн 25 оноо, 5 бөмбөг таслалт гүйцэтгэсэн бол Г.Цэнгүүнбаяр 23 оноо, 5 самбараас бөмбөг авалт, 4 бөмбөг таслалт, Carl Blair 20 оноо, 11 оновчтой дамжуулалт, Б.Батзолбоо 18 оноо, 9 самбараас бөмбөг авалт, M.Harris 13 оноо, 15 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэжээ.

Харин Эрдэнэт Икон багаас Charles Funches 23 оноо, 24 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн гайхалтай тоглолтоо үзүүлсэн бол, Д.Чадраабал 23 оноо, Сумъяа 18 оноо, Sim Kum Byol 15 оноо, Гантулга 12 оноо, Батмагнай 10 оноо тус тус авчээ. Мөн нэгэн сонирхолтой үзүүлэлт нь ердөө нэг оноогоор хожигдсон Эрдэнэт Икон баг тус тоглолтод 20 удаа торгуулийн шидэлт алдсан байна.


Дайчид Үндэсний Лигийн баруун бүсийн аваргаар тодорлоо


Үндэсний лигийн маш сонирхолтой нэгэн цуврал бол баруун бүсийн аваргын төлөөх Архангай Алтан дорнодын дайчид болон Ховд Алтайн Аргаль багуудын тулаан юм. Цувралын 5 дахь тоглолт өнөөдөр болсон ба Үндэсний лигийн бас нэгэн чимэг болсон тоглолт байлаа. Тоглолтын эхний хагасд Архангай алтан дорнодын Дайчид онооны давамгайллыг 15 болгон холдуулсан ч Ховд алтайн Аргаль баг оноог ойртуулсан юм. Allan Thomas болон Б.Болдбаатар нар өөрийн шилдэг тоглолтоо гаргалаа. 



Тоглолтын сүүлийн 30 секундэд Donald Lawes самбараас бөмбөг аван савсан дамжуулалт өгсөн ч бөмбөгийг Robert Turner таслан хоёр оноо болгосноор Дайчид цуварлын тав дахь тоглолтод хожил байгуулж Үндэсний Лигийн баруун бүсийн аваргаар тодорлоо. Тоглолтонд M.Hammonds шилдэг нь байж 24 оноо, 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол, R.Turner 23 оноо, 10 самбараас бөмбөг авалт, Э.Цэвэлдорж 21 оноо, Г.Баттөр 11 оноо, 8 оновчтой дамжуулалт тус тус гүйцэтгэн багтаа тусаллаа.



Харин Алтайн Аргаль багаас Donald Lawes 28 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 2 хаалт гүйцэтгэсэн бол, Б.Болдбаатар 25 оноо, 10 самбараас бөмбөг авалт, Ц.Азбаяр 17 оноо, 5 холын зайн шидэлт, Allan Thomas 16 оноо, 7 оновчтой дамжуулалт, 5 самбараас бөмбөг авалт, Д.Мөнхтүвшин 16 оноо, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.

Ингэснээр Ховд Алтайн Аргаль болон Эрдэнэт Икон багууд Үндэсний Лигийн хүрэл медалын төлөө тоглох эрхтэй болж байгаа бол, Үндэсний аваргын төлөө Сүхбаатар Альяанс-тех болон, Архангай Алтан дорнодын Дайчид багууд шалгарлаа.


Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.