“ХАВХГҮЙ НИЙСЛЭЛ” аян эхэллээ

Нийслэлийн Байгаль орчны газраас “Дэлхийн зэрлэг ан амьтдын өдөр”-ийг тохиолдуулан хотын ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг эхлүүллээ. Монгол Улсын Амьтны тухай хуульд заасан агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэлийн дотор хавх, урхи зэрэг хэрэгсэл багтсан байдаг.

Тус аяныг ногоон бүсийн байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчид, морин эргүүлүүд болон байгаль орчноо хамгаалах иргэд, олон нийтийн оролцоотой хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм байна.

Аяны хүрээнд хураан авсан хавхны тоогоор 1-3 настай модны суулгацыг урамшуулал болгон өгөх бөгөөд энэхүү аяныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас хамтран зохион байгуулж байгаа аж.

1973 оны гуравдугаар сарын 3-ны өдөр “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” Вашингтоны конвенцыг /CITES/ баталсан бөгөөд манай улс 1995 онд нэгдсэн. Тус конвенц батлагдсантай холбогдуулан зэрлэг ан амьтдын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зайлшгүй шаардлагатай байгааг олон нийтэд ойлгуулах, таниулан сурталчлахын тулд 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг ан амьтдын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-02-23 04:16:25
    Газрын наймаа, хулгайн мод, хулгайн ангийн үүр уурхай БОАЖЯ очиж очиж нийслэлд хавхгүй аян гэж юугаа солиороод байнаа, нийслэлд хавханд ордог ан хаа байна аа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ss 2017-02-23 02:44:03
    za baahan hunii havh tsugluulj uy hiih n uu haha
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • boli oo 2017-02-22 23:26:35
    Ajil khiisen bolj kharagdakh gesen ene balai yumaa BOAJY boli oo. Iluu chukhal ajluud ene salbart baigaa.
    202.9.42.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Нийслэл хэхэ 2017-02-22 14:14:00
    Нийслэлийн хаана нь хавх тавьж юу агнадаг юм бол? Үйл ажиллагааны нэрээ зөв сонгоогүй юм уу даа
    27.123.214.116
    Мэдэгдсэн Хариулах