Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн өрсөлдөнө

“Шударга Орос” намаас 2018 оны сонгуульд эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх боломжийг судалж байна-

 
Оросын “Шударга Орос” намаас 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх хувилбарыг судалж байна. Нэр дэвшиж болох эмэгтэйчүүдийн тоонд Төрийн думын дэд дарга Ольга Епифанова, эсвэл жүжигчин байж байгаад депутат болсон Елена Драпеко нар орсон аж. Одоохондоо тус намаас хэнийг нэр дэвшүүлэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байна. Тэгэхээр сонгуульд намын дарга Сергей Миронов, эсвэл бусад нэр нөлөө бүхий улстөрчдийн нэг нь ч орж мэдэх юм.
 
“Шударга Орос” намын эх сурвалжийн мэдээлснээр намын удирдлагууд сонгуульд эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх талаар ярилцаж байгаа гэнэ. Тухайлбал Төрийн думын дэд дарга Ольга Епифановагийн нэр яригдаж байна. Түүнээс гадна фракцийн дэд дарга Александра Буркова, Валерия Гартунга нарын нэр ч багтжээ. Үүнээс гадна Думын соёлын хорооны нэгдүгээр орлогч, алдарт жүжигчин Елена Драпенког ч нэр дэвшүүлэх магадлал өндөр байна.
 
Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх тухай эцсийн шийдвэр гараагүй байна. Харин намын удирдлагатай ойр эх сурвалжийн хэлж буйгаар намын тэргүүн Сергей Миронов хэнийг сонгуульд оролцуулах асуудлаар санал бодлоо илэрхийлээгүй гэнэ. “Түүний хувьд өөрөө сонгуульд оролцох нэг их хүсэлгүй байгаа юм шиг санагдсан” хэмээн эх сурвалж тэмдэглэжээ. Түүний хэлж буйгаар намын удирдлагын ойрын хүрээллийнхэн Буркова, Гартунга, Епифанова нарын нэрийг хэлж байсан гэнэ.
 
Үүнээс гадна 2012 онд Астрахань хотын даргын сонгуульд ялагдал хүлээснийг хүлээн зөвшөөрөхгүй, өлсгөлөн зарлаж байсан Олег Шеин, Төрийн думын санхүүгийн зах зээлийн хорооны дарга Анатолий Аксаков нарыг нэр дэвшүүлэх асуудал яригджээ. Елена Драпекогийн хувьд өөрөө сонгуульд оролцох хүсэлгүй байх магадлалтай гэж эх сурвалж үзэж байна. Үүнээс гадна теле, радио хөтөлбөрт оролцогч Михаил Делягиныг нэр дэвшүүлж магадгүй аж. Өмнө нь тэрбээр “Эх орон” намын үзэл суртлын зөвлөлийг тэргүүлдэг байснаа 2016 онд “Шударга Орос” намын гишүүн болжээ. Тэрбээр 2016 оны Думын сонгуульд Краснодарскийн хязгаарын намын жагсаалтад багтаж байсан ч парламентад суудал авч чадаагүй байна.
 
Намын эх сурвалжийн үзэж буйгаар эмэгтэй хүн Шударга Орос намд эерэг имиж бүрдүүлж чадах гэнэ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас ирцийг нэмэгдүүлэхийг хүсвэл өвөрмөц хүн нэр дэвшүүлэх хэрэгтэй. Ийм хувилбарыг бүгд дэмжинэ гэж бодож байна” хэмээжээ.
 
Ольга Епифановагийн хувьд Новгородод төрсөн. Удаан хугацааны турш цэргийн алба хаасан. 2008 онд “Шударга Орос” намд элсэж, улс төрийн карьераа эхлүүлсэн байна. Ингээд тухайн ондоо Архангельск мужийн думд сонгогдож, 2011 онд холбооны парламентад нэр дэвшжээ.
 
Одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн сунгаанд Оросын Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский, “Яблоко” намын дарга Григорий Явлинский нар өрсөлдөхөөр болсноо албан ёсоор зарласан. Оросын Холбооны Улсын Коммунист намынхан одоогоор нэр дэвшигчээ тодруулаагүй байна. Нам дотор өөр нэр дэвшигчийг нэр дэвшүүлэх талаар ярилцаж байгаа ч намын удирдлагуудыг тодорхойлох их хурлаас өмнө энэ асуудлыг хэлэлцэхгүй гэнэ.
 
Харин Кремль дэх эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн засаг захиргааны ажилтнууд шинжээчидтэй хийсэн зөвлөгөөнийхөө үеэр өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путины кампанит ажлыг явуулах хувилбарыг хэлэлцсэн гэнэ.
 
ОХУ-д 2000 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшиж байсан хоёрхон тохиолдол л байдаг аж. 2000 онд одоогийн Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова 1.01 хувийн санед авсан. 2004 онд сөрөг хүчний нэртэй улстөрч Ирина Хакамада төрийн тэргүүнд хүч үзэж, 3.84 хувийн санал авчээ.
 
Улс төрийн шинжилгээний группын удирдагч Константин Калачев “Сонгуульд ядаж нэг эмэгтэй оролцох ёстой. Жендерийн байдлаар санал хураах зарчим “Оросын эмэгтэйчүүд” намтай холбоотойгоор гарч ирсэн. Энэхүү алхам нь аливаа намыг бусдаасаа ялгарахад тустай” хэмээжээ.
 
Түүний үзэж буйгаар Епифанова Төрийн дум дахь өндөр байр суурийнхаа ачаар нэр дэвшихэд яг тохиромжтой эмэгтэй гэнэ. Өмнө нь тэрбээр Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал эрхэлсэн хорооны орлогч даргаар ажиллаж байсан аж.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-02-23 01:15:18
    Нэг санаагаа хэд дахиж бичдэг юм, мэдээ 3 өгүүлбэрээс илүү байх нь зохимжгүй, шүүсийг нь шахаж мэдээлэл өгөх хэмжээнд бичиж бай, иймэрхүү мэдээг хүн уншихг
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах