“Урт шар дээлтэй хүн” ирж, МАХН, МАН бужигнах уу
“Урт шар дээлтэй хүн” эргэж ирэх сургаар дагалдагчид нь баярлан хөөрч байна. “Эргэж ирээд өмнө нь байсан бүхнээ эргүүлж аваасай, тэр үед өөрт нь үнэнчээр зүтгэсэн бид­нийгээ бүү мартаасай” хэмээн зал­бирч мөргөх нь холгүй сууцгаана. Хэдийгээр төрийн эрх барилцаж байгаа ч “Number 1” эзгүй байсан хугацаанд МАХН “дээдэс”, “доодос” гэ­сэн хоёр хэсэгт хуваагдаж, тарж бутрахын ирмэг дээр ир­чихсэн гэдгийг болж өнгөрсөн үйл явдлууд харуулна. Н.Энх­баярт үнэнч О.Баасанхүү, З.Баян­сэ­лэн­гэ мэт нь нүд үзүүрлэгдэж, жи­рийн гишүүд нь хуралдахад л удирдлагуудаа авч хаяхад бэ­лэн сууцгаана. 

Эвслийн нэг дугуй болох МҮАН ч ялгаагүй, гишүүд нь ги­шүүний татвараа төлөлгүй луу унжиж, “нэг л биш” болсноо ха­руулаад авсан. Бүхэлд нь дүг­нээд хэлэхэд өнгөрсөн сон­гуульд сонгогчдын 20 ху­вийн санал авсан “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс эвсэл” улс ­тө­рийн хүчин шиг хүчин байж ча­­далгүй, үзэл бодол ит­гэл үнэмш­­лээрээ биш, ашиг со­нирх­лоороо нэгдсэн бүлэглэл байсныг ард түмэн дэндүү сайн ухаар­чээ. 2000 оны УИХ-ын сон­гуульд эвсэл Н.Энхбаярын боловс­руул­сан тактик, улс төрийн тог­лолтын ачаар боломжийн ам­жилт үзүүлсэн. Харин одоо, Н.Энх­баяр ирэхгүй л бол МАХН ирэх сонгуульд навс ялагдах нь ойлгомжтой болсон. Ирээдүй нь 2016 оны зургадугаар сараас хойш харагдахаа байсан ийм улс төрийн хүчнийг Н.Энхбаяр л цэгцэлж чадна. Тиймээс “Н.Энхбаяр энэ сарын сүүлээр эх орондоо ирнэ” гэсэн мэ­дээ­лэл маш үнэмшилтэй сон­сог­дож байна.
Ажилд оруулж өгөөгүй удирд­лагууддаа гомдсон жирийн ги­шүүд нь “Даргыг ирэхээр Их ху­рал хуралдуулна аа” хэмээн ал­гаа үрчин баярлаж байгаа су­рагтай. Үнэхээр ч түүнийг ирэх л юм бол МАХН амь ороод л яв­чих нь тодорхой юм.

Тэрбээр ирээд “болохгүй” нөхдүүдтэй хариуцлага тооцно. Бас ирэх сонгуульд ямар тактик барих, “Шударга ёс” эвслийг хэвээр үл­дээх үү, дангаараа орох уу, аль эсвэл өөр намтай хамтрах уу гээд олон асуудлыг шийдэх болно. Хамгийн сонирхолтой нь, түүнийг ирэхийг хүлээж байгаа нөхдүүд МАН дотор ч цөөнгүй байгаа бололтой юм.      

 Н.Энхбаяр ирэх сураг ”Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” дуусахтай холбогдсон, МАН эдийн засаг уналттай байгаа уч­раас амралтгүй ажиллахаар бол­сон зэрэг нь хоорондоо хол­боотой, улс төрийн тоглолт хийх орон зайгаа одооноос хам­гаалж байгаа үйлдэл. Урьдын турш­лагаас хараад байх нь ээ, Н.Энхбаярыг идэвхижихтэй зэ­рэг МАН-аас МАХН руу чиг­лэсэн гишүүдийн цуваа нэ­мэгд­дэг. МАН сөрөг хүчний үүр­гийг гүйцэтгээд хоёр жил га­руй болсон, эдийн засаг олиг­той сэргэхгүй байгаа, мөн түүчнлэн МАХН-ын нэр хүнд унасан зэргээс үүдээд МАН-ын гишүүдийн МАХН-д эл­сэх сонирхол буурсан байж ма­гад­гүй. Гэсэн ч Н.Энхбаяр үнэ­хээр гайхалтай байж, намаа өөд нь татан нэр хүндийг нь өсгөж чадах л юм бол МАН-аас МАХН-ыг чиглэсэн нүүдлийн цуваа дахиад үүсч л таарна. 

МАН-ын гишүүдэд бүгдэд нь МАХН-ын үнэмлэх бий. Н.Энх­баяр намынхаа нэрийг сэр­гээсний дараа бүгдэд нь бод­логоор тараасан гэлцдэг. Ийм маягаар хоёр үнэмлэхтэй бол­сон зарим нь МАХН руу шууд яв­сан бол зарим нь МАХН-ын бат илэрхийлэхээ авдартаа яс цоожилчихоод хэрэгтэй үед нь гаргаж ирэхээр зэхэж байгаа гэх. Ямартай ч ураад юм уу, ша­таа­гаад хаячихсан хүн үгүй юм гэнэ лээ.

Ер нь бол МАХН руу явсан хүмүүс нь М.Энхболд даргыгаа муулаад, “Элсний 13”-ыг маг­таад л гарцгааж байсан.  Үнд­сэндээ бол М.Энхболдоор удир­­дуулан сонгуульд орж хэ­зээ ч болохгүй гэсэн санааг л МАХН руу явсан хүмүүс илэр­хийлсэн.  Энэ ч үнэний хувь­тай. Сонгууль дөхөөд бай­даг. МАХН-тай эвсэхгүй л бол ялагдал хүлээнэ гэдэг тео­рем 2012 онд батлагдчихсан байдаг. УИХ-ын болон Ерөн­хийлөгчийн сонгуульд ялагдсан нь хангалттай гэж цээжээ дэл­дэгсэд гарч ирцгээнэ. Явж явж, МАН даргаа солих уу, үгүй юу гэ­дэг салаа замын уулзварт ирж ч мэднэ. Энэ хооронд Н.Энхбаяр олон жилийн туршлага улс төрийн алсын харааныхаа ачаар намынхаа нэрийг өсгөх ажил­даа шуурхайлна. Хэрвээ ам­жилт олж гэмээ нь МАН-ын амбийцтай нөхөд Н.Энхбаяр руу хадаг, мөнгөн аягатай сүү ба­риад гүйлдэх вий. Н.Энхбаяр ин­гэнэ гэдгийг одоо тунгааж, хэн нь хэн билээ гэдгийг ялгаж салгаж суугаа ч байж мэднэ.

МАН-ын их хурал хоёр жилийн өмнө хуралдахад шинэчлэгч залуучуудыг биш, хашир бурхи М.Энхболдыг сонгосон нь ч гэ­сэн Н.Энхбаярын арганд ав­талгүй дараагийн сонгууль дөт­лүүлэх гэсэн хууччуулын са­наа байсан. М.Энхболдын хувьд, намын даргын суудлаа өм­нө нь гомдолтойгоор ал­даж байсан. Гэвч дараа нь эргүү­лээд авч чадсан. С.Баярын “уналт” түүнийг өдрөөс өдөрт хүчир­хэгжүүлсээр байгааг бүгд мэдэж байгаа. Намаа тийм амар­хан тоглуулчихгүй гэж үзэж таараа. Хэрвээ Н.Энх­баяр сэргэвэл АН-ыг гэ­хээсээ МАН-ыг л сулруулна гэ­дэг нь өнгөрсөн сонгуулийн өм­нө болсон үйл явдлуудаас ха­рагд­­сан. 2016 онд ч ийм зүйл болохыг байг гэх газаргүй.

МАН-ын залуус МАХН гэдэг товчлолтой бүх л нэрийг авч, Н.Энхбаяр аргагүйн эрхэнд Монголын алдартай хувьсгалт нам гэх инээдтэй нэр аваад хэцүүдэж явахад Ерөнхийлөгч МАХН нэрийг нь авч өгөөд тухайн үед эрх барьж байсан МАН-ыг “самруулсан”. Тиймээс эрх баригчид энэ аргаа дахин хэрэглэж, эдийн засаг таагүй байгаа, нам доторх хагаралдаан олонд ил болсон зэрэг сул талаа нөхөхийн тулд Н.Энхбаярт дахиад нэг удаа “тоглолт хийх боломж” гаргаж өгч байж мэднэ. өөрөөр хэлбэл, ард түмний ан­хаарлыг МАХН, МАН-ын ил, далд тэмцэл рүү чиглүүлэх со­нирхол байгааг үгүйсгэх ар­гагүй. Сайд огцруулах эсэх асуу­дал “моодноос” гарчихлаа шүү дээ.

Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьч­лалын хэлтсийн дарга асан Г.Манал­жав, Ц.Батбаярын төр­сөн дүү Ц.Чанцал нарт хол­богдох хэргийн шүүх ху­рал өчигдөр эхэлсэн явдал Н.Энх­баяр гэдэг хүнийг олон ний­тийн анхааралд улам ч их оруулж ирлээ. Гэхдээ Н.Энх­баяр энэ хэрэгт аль хэдийнэ шүү­хээр шийтгэдээд, өр­шөөгд­дөгөө өр­­­­шөөгдчихсөн. Бараг “Өм­гөө­­­­­лөгчийн гэдэс нь өвдсөн” гэх нь холгүй яль шалихгүй шалт­­­­гаанаар хойшилдог шүүх ху­­рал энэ удаа тун ч эр­чим­тэй яваг­дах шинжтэй бо­лоод яв­чих­сан. Магадгүй, дээр хэл­сэн шалт­­гаанаар, Н.Энх­баярыг ирэ­хээс өмнө энэ хэр­гийг хурд­хан дуус­гах сонир­хол бай­гаа ч юм бил үү.


Б.Болор
МОНГОЛЫН МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-07-24 03:22:46
    амаараа ажил хийдгуудийг зайлуулахгуй бол улс орон хэцуудлээ.тургэн ирж учрыг олохгуй бол ард тумэн туйлдлаа.юны унэ доллорын ханш болохоо байлаа.хээл хахуул хувааж идэх цагаандаа гарлаа тургэн ирээчээ.
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүн 2014-07-23 15:42:56
    Энэ хүн өмнөх болон өнөөгийн эрх баригчдад хар дарсан зүүд шиг, харин эгэл ард түмний ихэнх хэсэгт амьдралын гэрэл гэгээ байх болно. Өмнө нь ард түмнээсээ тасарч, тойрон хүрээлэгчдийнхээ бялдуучлалд хөл алдсан гэдгээ ухаарч яваарай. Таньд амжилт хүсч, Мон
    203.194.114.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsolmon 2014-07-23 14:02:40
    Jaahan sonirholtoi ym daraa bicheerei
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsolmon 2014-07-23 14:02:40
    Jaahan sonirholtoi ym daraa bicheerei
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • tand 2014-07-23 06:48:31
    teneg elbegees hariugaa avaarai ta nart bid shudarga bai gej sanl ugsun getel zasgin gazrin uvurt orchihdog
    124.158.93.48
    Мэдэгдсэн Хариулах
    • xaxa 2014-07-23 09:53:41
      Xaxa MAN iin mal yu genwe?
      103.26.195.139
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-07-23 04:04:58
    umnu ni gargasan aldaanuudaa zasah ayaldan dagaldagch naraa tseverleh. urvagch sharvagch nuhduudiig shiitgeh huul busaar orson orlogiig huraah geed olon ajluudiig hiij guitsetgeh heregtei bnaa
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-07-23 01:52:08
    Enkhbayar irj yum hiihgui bol ene AN ch gazriin huuliar ulsiin mine gazriig gadaadiinhand ezemshuuleh nereer zaraad duusah shinjtei dee, AN iig hurdan zailuulah shinjtei dee
    202.179.29.54
    Мэдэгдсэн Хариулах