Уулын цаначид уралдаанаа эхлүүллээ

Азийн VIII Өвлийн наадамд оролцож буй манай уулын цанын шигшээ баг өчигдөр анхны уралдаанаа хийлээ. Жиант слалом буюу туг сүлжих төрөлд нийт 22 орны 44 тамирчин уралдахаар бүртгүүлсэн. Манай улсыг төлөөлөн Г.Буянт уралдаанаа хийж, 2 гарааны нийлбэр дүнгээр 3:17,5 секундын амжилтаар 29 дүгээр байрт орлоо.

Уг уралдаанд манай улсаас Ч.Баярзул, Б.Орхонтамир нар мөн өрсөлдөх байсан ч техникийн асуудлаас шалтгаалан уралдаж чадсангүй. Энэ зайд Японы тамирчид алт, хүрэл медалийг хүртэж, БНСУ-ын тамирчин мөнгөн медалийн эзэн болжээ.

Мөн энэ үеэр Монголын багийн ахлагч Ч.Насантогтох болон МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан тэргүүтэй албаны төлөөлөгчид тэмцээн уралдаанд оролцож буй Д.Чагнаа дасгалжуулагчтай шигшээ багт амжилт хүсч, тодорхой асуудлууд дээр санал солилцсон юм.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.