Нэмэх градуст хүрч дулаарна

Цаг уур, орчны шинжилгээний газраас /ЦУОШГ/ сар шинийн өдрүүдэд хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна гэж мэдээллээ. Тодруулбал, төв болон говийн аймгуудын нутгаар өнөөдрөөс эхлэн агаарын температур нэмэх /+/ хэмд шилжих төлөвтэй байгаа аж.

Харин Улаанбаатар хотод битүүний урд өдрөөс буюу бямба гаригаас өдөртөө -2 хэм байх ба битүүн, шинийн 1-ний өдрүүдэд цаг агаарын энэ температур хэвээр хадгалагдана гэсэн урьдчилсан мэдээлэл гарчээ.

Өнөөдрөөс хоёрдугаар сарын 27 буюу шинийн 1 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:



 

Баруун аймгуудын нутгаар: 

Хоёрдугаар сарын 25-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 20-21-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хоёрдугаар сарын 26-наас Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Хоёрдугаар сарын 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 21-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хоёрдугаар сарын 24-нөөс хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус өдөртөө 13-18 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Хоёрдугаар сарын 23-24-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 22-24нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 26-наас хүйтний эрч суларч, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.  

Говийн аймгуудын нутгаар:

Хоёрдугаар сарын 23-нд бага зэрэг хүйтэн байна. 24-нөөс хүйтний эрч суларч, Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 

Эх сурвалж: ЦУОШГ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ok 2017-02-24 02:54:44
    tenegtene biz chi
    66.181.164.214
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-23 05:09:00
    Hawariin dund sar garah gej bhad nemehrvv orj dulaarah ni argagvi shvv de.manaih tsagaan saraa buruu hiij bga.
    150.129.142.165
    Мэдэгдсэн Хариулах