Уяачдад Монгол Улсын цол хүртээлээ

Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII  жарны  улаагчин гал тахиа жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

Монгол Улсын Тод манлай уяач цолоор Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул О.Батбилэг, Ховд аймгийн Дарви сумын уугуул Т.Батцоож, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Т.Гантөмөр, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул С.Лувсанбалдан, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Б.Отгоннасан нарыг,

Монгол Улсын Манлай уяач цолоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Б.Бадраа, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Л.Батмөнх, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Т.Болдбаатар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Галбадрах, Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул Ц.Гантөмөр, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Т.Ихбаяр, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатар нарыг,

Монгол Улсын Алдарт уяач цолоор Улаанбаатар хотын Баянгол дүүргийн уугуул Б.Баасанбазар, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул О.Батболд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Г.Баярцогт, Улаанбаатар хотын Багахангай  дүүргийн уугуул Г.Буянтогтох, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Н.Зоригт, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Б.Лхагва-Очир, Дундговь аймгийн Хулд сумын уугуул С.Мөнхбат, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Сүхбаатар, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул П.Сэргэлэн, Увс аймгийн Тэс сумын уугуул Ю.Төгсжаргал, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул С.Хэрлэн нарыг тус тус шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уяачдад цол гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Дээд ивээлээ хайрласан бичин жил улирч, буян хишгээ дэлгэх улаагчин тахиа жил айлчлан ирж байгаа энэ өлзийт сайн цаг дор нүүдлийн соёл иргэшлийн амин чухал дархлаа-адууны соёлыг өвлөн уламжилж, хадгалан хамгаалж, баяжуулан хөгжүүлж яваа хүндэт уяачид та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе.

Монголчуудын сүлд хийморь, бэлгэдэл молор эрдэнэ цагийн цаг, үеийн үед монгол хүнтэй хамт явж ирсэн. Тиймээс ч бид монгол хүнийг морин эрдэнэтэй нь цуг төрийн сүлдэндээ мөнхөлсөн. Монголчуудын баатарлаг түүх, бахархам амжилт адуутай холбоотой байдаг. Мориндоо мордсон монгол хүн түүхийг бүтээж, алдар суугаа мандуулдаг жамтай.

Гурван цагийн хэлхээнд үл алдрах их түүхийн алтан цулбуурыг морь уях эрдмээрээ өвлөж, монгол бахархлаа дархлан яваа хүмүүс бол манай уяачид, малчин түмэн юм.Түмний наадамд өргөсөн хүлгийн тань шандас, зон олноо цэнгүүлсэн золбоо хийморь, хүч хөдөлмөрийг тань үнэлж улсын цол хүртээлээ. Ажнай хүлгийг тань унаж хурдлуулсан хүүхдүүд, гэр бүлийнхэнд тань баяр хүргэе. Адууны соёлыг алдаршуулан дэлгэрүүлж Монгол түмнээ олон жил баярлуулж явахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

Хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхил төгөлдөр, уяачдын эрдэм төгс байг ээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.









Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хамтраад л 2017-02-25 04:05:07
    М.Энхболд энэ холбооны тэргүүн биздэ. Сайхан хамтын ажиллагаа үргэлжилсээр.
    43.242.243.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Гайхалтай 2017-02-24 07:02:30
    Олон баячуудад шагнал олгоод.... Элбэгдорж ч цулайж байгаа км байна даа. Алтан гадас 50 саяар өгдөг гэсэн Элбэгдорж. Түүнээс том шагналууд бол аймаар үнэтэй.
    184.1.23.222
    Мэдэгдсэн Хариулах
  • ч.батхүү 2017-02-24 04:51:19
    ховд аймгийн дарви сумын уугуул МУлсын тод манлай уяач Т.Батцоождоо молор эрдэнийн дээд цолтон болсонд баяр хүргие
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • ужуж 2017-02-24 04:46:42
    Энэ балай цом тэмдэг гавъяат нтрээ болчуул яадын бол. Академич гэж нэг цол байна.
    202.131.239.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-24 02:32:40
    Дарга нарын шуусан мөнгө нь багтахаа байгаад морь уяулж эрхэлцгээдэг болсон.Эвий эвий.
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-24 02:23:14
    Хэдэн хуухдийн амь нас эруул мэндийг золиосолж олж авсан шагнал бол....
    27.123.214.125
    Мэдэгдсэн Хариулах
  • баяр 2017-02-23 10:06:44
    хамгийн эхний нөхөр Эби-г тэмдгээ зүүснийхээ дараа цохиод унагаачихья гэсэн харцаар харж байна даа. Нүүрэнд нь баясал алга. Бодвол хэт их мөнгө төлсөн юм байх
    202.126.91.89
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-02-23 09:55:33
    harin tmee. unasan huuhded ny l tsol ogmoor yum. moriny naimaa panz usergesen yumnuud mongol aduuny hurdaar l tsoltoi bolokh mood delgerch gene.
    66.181.181.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2017-02-23 08:33:00
    Монголын эмгэнэл
    182.160.37.246
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-02-23 07:41:48
    ЭД НАР ЮУ БҮТЭЭСЭН ГЭЖ ЦОЛ, ШАГНАЛ АВЧ БАЙГАА ЮМ БОЛ, ОЙЛГОХГҮЙ БАЙНА.
    103.229.123.208
    Мэдэгдсэн Хариулах