“Хурд” хамтлагийнхан сумдын эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлана

“Хурд” хамтлагийнхан  алслагдсан сумдын эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлахаар болжээ. Тодруулбал, баруун аймгуудын алслагдсан сумдын эмнэлэгийн нярайн тасагт техник тоног төхөөрөмж хандивлах юм байна. Тоног төхөөрөмжийг эмнэлгийн удирдлагуудад маргааш гардуулах аж.

2013 онд 20 жилийн ойгоо тэмдэглэсэн “Хурд” хамтлагийнхан ойн хүрээнд “Алтан пянз” гаргасан.  Тус пянзаа Европын улс, АНУ-ын хотууд, ӨМӨЗО болон Монголдоо зохион байгуулсан тоглолтынхоо үеэр дуудлага худалдаанд оруулж байв. Тус дуудлага худалдаанаас цугласан мөнгөөр ийнхүү эмнэлэгийн тоног төхөөрөмж авчээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.