Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлэг барина

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч болон бусад албаныхныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хамт уулзалтанд оролцож буй төлөөлөгчдийг танилцуулаад “Улаанбаатар хот Истанбул хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Бид Станбул хоттой гэр хорооллын дахин төлөвлөлт, хот байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Мөн Улаанбаатар хот Туркийн Анкара, Газиентил хоттой ах дүүгийн харилцаатай байдаг. Хэдийгээр Засгийн эрх солигдсон ч манай хоёр хотын өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажил цаашид үргэлжлэх болно. Буруу бодлого, төсөв улс орны эдийн засаг, хөгжлийг хэрхэн дордуулдгийг өмнөх эрх барьж байсан эрхэмүүдийн туршлагаас бид мэднэ. Тиймээс хамтран ажиллах төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжихэд та бүхний дэмжлэг хамгаас чухал билээ” гэсэн юм.


 

Харин Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч “Юуны өмнө биднийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье. Би Монгол Улсад 3 дахь удаагаа айлчилж байна. Танай хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр бүгд хүмүүнлэгийн чиглэлийнх юм. Энэ төсөл Улаанбаатар хотод хэрэгжихэд Станбулд суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирын хүчин чармайлт их нөлөөлсөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Манай улсын одоогийн ерөнхийлөгч 1994 онд Станбул хотын Захирагчаар сонгогдож байсан. Тухайн үед хот хогондоо дарагдаж, агаарын бохирдол маш өндөр хэмжээнд хүрсэн байсан юм. Үүнд хотын дарга маш богино хугацаанд оновчтой төслийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлснээр уг асуудлаас гарч чадсан. Та бүхнийг манай хотод айлчилж туршлага солилцохыг урьж байна” гэлээ.



Истанбул хотын Захирагч Кадир Толбаш тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн онд Улаанбаатар хотод хийсэн айлчлалын хүрээнд нийслэлд 9 эрүүл мэндийн төв, 1 диализийн төв барихаар болжээ. Ийнхүү нийслэлийн ЗДТГ-т дээрх эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн нийт 10 хороонд 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг дарга өнгөрсөн арванхоёрдугаар сард шийдсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.